Эх орон таньдаа зориулав - 3 Брэнд
Бид брэнд үүсгэх гэхээр л барааны тухай боддог билээ. Гэтэл брэнд гэдэг юу ч байж болохоор санагдлаа.Манай монголд албан газруудын хүлээлгийн өрөө, уулзалтын өрөөнд манайх таны найдвартай түнш гэсэн үгтэй л байдаг. Казакстаны P&G компаний уулзалтын өрөө нь Wella meeting room гээд хүлээсэн, уулзсан хүндээ энэ манай брэнд гэдгээ үзүүлдэг юм байна.
Москвагийн Арбатын гудамж нь Москвагийн брэнд гудамж юм. Тэнд Оросын брэнд Матерушка харин нэг янз янзаараа байнаа. Тэнд дотор дотроо ордог хүүхэлдэйнд бараг би л алга. Гэхдээ хүсвэл хийгээд л өгөх янзтай. Монголд ч гэсэн нэг ийм юмтай болчихоод монгол гэхээр л тэр юм гадаадынхны санаанд ордог болгочихвол зүгээр юм даа. Гадаадынхан Чингис, Чингисийн Монгол гээд мэддэг ч манайхан Чингисийг элдэв юманд битгий хэрэглэ. Талийгаач гэж дууд гэх нь холгүй дүрэм хууль гаргачихсан. Бас Чингисд дуртай хүн ч байна. Дургүй хүн ч байна. Нэг л авсаархан, хямд брэнд бүтээгдэхүүн олмоор...
Арбатын гудамжны бас нэг брэнд үйлчилгээ нь хүний хөрөг зурах үйлчилгээ. Тэд хүнийг өөрөөрөө бахархтал нь ч зурж байна. Ичтэл нь шоглож байна. Монголчуудын хувьд гадаадынханд үзүүлдэг брэнд үйлчилгээ нь хорхог, боодог хийж өгөх, морь, тэмээ унуулах. Бас л нэг хялбархан брэнд үйлчилгээтэй болмоор...
Бас тэд "Чиний юм миний юм. Миний юм миний юм" гэдэг зарчмыг сайхан баримталж байна. Шрек гуайтай зураг авахуулах гээд хажууд нь зогсоход л 30 рубль. Америкчуудын мөнгөө төлөөд брэнд болгочихсон зүйлийг дуурайлгаж хийгээд л ... ашиглаад л ... Манай Сүхбаатарын талбайд нэг чихмэл баавгай байдаг. Нөгөө баавгайнаас нь жаахан хүүхдүүд бас айна.
Бас төрөл бүрийн амьтаны зураг авахуулаад мөнгө бас олж байна.
Бас тэд зорилготой гуйлга гуйж байнаа. Урдаа цаасан дээр Би шинэ гитар эсвэл хийл авах гэсэн юм гээд бичээд тавьчихаад дуулж, хөгжимдөж байх юм. Түүнээс биш ядуурлаас гаргана гээд үсрэнгүй хөгжсөн оронд ч байдаг зүйлийг устгах гээд эсвэл ахаа хоол хайрла гээд хоолын өгсөн ч талы нь хог руу хаяаад суудаггүй юм байна. Гуйлга нь хүртэл өөрийн брэндэд чиглэсэн байх юм.
Кремлийн хажууд хүндэт харуул солилцоход хүн болгон шаваад зургийг нь авч байна. Энэ харуулын цэргүүд гудамжинд буу, зэвсгээ тас няс хийлгээд хүмүүсийн анхаарлыг татах юм. Манайх болохоор хүндэт харуулын цэрэг юу хийж байгааг гадаадын хүн ирэхээр нэг, есөн цагаан тугаа стадион руу авч явахад нэг харж болдог. Энэ үед юун цэрэг харах, нөгөө үйл явдал нь том болохоор жуулчид цэрэгийг анзаардаггүй. Засгийн газар орчмоор харуулын цэрэг байдаг л байх. Тэгэхдээ тэд хүний нүднээс далд. Чингисийн хөшөөний хажууд хүндэт харуул гаргаад ойрхон ойрхон солиод, хүндэт харуулын цэргээрээ шоу хийж болмоор санагдлаа. Баатрын хувцас өмссөн ганц нэг цэргийг хүмүүстэй зураг авахуулсан ч яахав. Бас хүндэт харуулын хувцасыг түрээслээд, хүмүүс өмсөж Чингисийн хажуугийн 2 баатарыг түр мануулсан ч яахав.