Wednesday, March 18, 2009

Эрүүлээр битгий сэтгэ 3. Хямралын эсрэг 2 хуваагдая

Сайн морины таслах, зажлах, залгих гурав зэрэг
Сайн хүний сэтгэх, сурах, хийх гурав зэрэг


3 сарын өмнө хямралын тухай бичихэд ийм юм болохгүй, эдийн засгийг ийм хялбарханаар ойлгож болохгүй гээд шүүмжлүүлж байлаа. Гэтэл тэнд бичсэн зүйлс бүгд таараад байхаар нь үргэлжлэлийг бичиж байна.

Өнгөрсөн оны байдлаар юаны эсрэг доллар унасаар л байж.


Манай төгрөг унаж байгаа мөнгөний эсрэг өссөөр л байсан.
Одоо хямрал болоод байгаа бил үү? Хүндрэл болоод байгаа бил үү?
Гэдэс хямрах гэхээр хоржигнож дуугарах мэтийг хэлдэг. Гэдэсний өвчин хүндэрвэл сур харваж эхлэнэ биз дээ. Гэтэл манай аваргууд хямрал гэвэл арай сэрүүднээ. Хүндрэл гээд нэрлэчихье гээд сууж байдаг. Оноод нэрлэчихсэн ч юм уу

Гадаадынхан хямралын эсрэг хамт тэмцье гэж байх шиг байна. Манай засгийн газар, их хурал цалин хасая, хүү нэмье, зээл өгөхгүй, ажлын байраа хадгалж цалин өг гэх мэтээр хамт хямрая гэж байх шиг байна. Монгол зурагт болохоор дундуур нь Хямралын эсрэг хамтдаа гэж байна.

Миний санал бол тал нь хамтдаа хямрая. Тал нь хамтдаа тэмцье. Бүгдээрээ хамт байх нь 1917-1990 он хүртэл социалист системийн үеийн үзэл. Одоо бид хаашаа явж байгаа нь тодорхойгүй ч тэр үеийн үзэлээс татгалзсан.

Хямрах бүлэгт хүүхдийн 3000 төгрөг өгөх боломжгүй болж байхад түүнээс 300-500 дахин их мөнгө өгчихнөө, мөнгөний уутаа бэлдэж бай гэдэг их хурлынхан. Гадаадын бүх банк хүүгээ буулгаж байхад хүүгээ өсгөж байдаг монголын банк. Улсын 1 жилийн төсөв нь 2 триллион болчихоод байхад гадаадынхан хэзээ өгөх, бүр өгөхгүй байх нь тодорхойгүй байхад 300 сая доллар гадаадаас гуйчихлаа хямрал юухан байхав гэж байгаа засгийн газар. Тэтгэвэрээс өөр орлогогүй хөгшид, хөдөлмөрийн чадваргүй хүмүүс, дээр нь ажил хийх мэдлэг, чадваргүй хүмүүс. Энэ бүлгийн хүмүүст засгийн газар, их хурлынхан туслана биз.

Их хурал, засгийн газар, ерөнхийлөгч шагнал өгөхөө болиоч. Тэрнийг чинь угаах гэж шингэхгүй, зажлагдахгүй юм хэрэглээд хэмнэгдэхгүй байна.
Хямрах бүлгийнхэн хэмнэж, зажлаж, залгиж, шингээж амьдарья.
Тэмцэх бүлэгт ямарч хамаагүй бизнес хийж байгаа хувийн салбарууд. Аль болохоор дампуурахгүйгээр л тэсэж үлдэх. Хямрах бүлгийнхэнд үйлчлэх. Энэ бүлгийн хүмүүст банк туслаад, их хурал, засгийн газар гай болохгүй байхад болно.

Бид насан туршдаа хямрал дунд амьдарсан ч одоо бид сэтгэх, сурах, хийх гуравыг зэрэг хийж байж л хямралаас гарна. Түүнээс биш судлаад, дараа нь сураад, тэгээд боломжтой болж байгаад хийх цаг байхгүй.
Тэмцэх бүлгийнхэн сэтгэж, сурч, хийж амьдарья.
Эх оронч иргэдээ мөнгө хандивлаж хэрэггүй. Тэр мөнгөө хадгалаад гамтай хэрэглэ. Тэгэхгүй бол та өөрөө хямрах бүлэг рүү орно.
Харин хямралаас яаж гарах вэ. Яаж хэмнэж болох вэ гэдэг саналаа сайн хандивла. Тэгвэл та тэмцэх бүлэг рүү орно.
Залуус аа! Англи хэл үзэж байна гээд I am reading. You are writing гээд суулгүй бизнесийн ном уншаад англи хэл, бизнес 2-ийг зэрэг эхэл.
Эрүүл биетэй. Эрүүл бишээр сэтгэе

Friday, December 05, 2008

Эрүүлээр битгий сэтгэ-2 Тоймч болж тоглов

Би эдийн засгийн талын мэргэжлийн хүн биш учраас энэ бичсэн зүйл шал худлаа ч байж магадгүй. Гэхдээ л ингэж бодогдоод байна.

Хямрал хаанаас эхлэхэв? Банкнаас.

Яагаад?

  1. Менежмент муутайгаас
  2. Ажлын туршлага муугаас (зээл их өгсөнөөс, ялангуяа орон сууцны зээл )
  3. Санхүүгийн тайландаа хөрөнгөө хуучин өртөгөөрөө (1000$-ийн хөрөнгийн өртөг хямралаас болоод 500$ болчихсон байхад 1000$-аараа байгаад байх) удаан байснаас банкны удирдлага буруу тоо харж удирдсаар удирдлагаа алдах
  4. Хууль тогтоомж, хяналтийн системийн алдаанаас болж

Банкны системийн хямрал болохоор бизнесийн цус болсон мөнгөний урсгал доголдож бизнес цонхийсон, удааширсан байдалд орно.

Банкийг яах вэ?

Банкуудад төрөөс мөнгө өгөх нь цус алдаж байгаа хүнд цус хийхтэй адил. Түр хацар нь ягаарч ирээд буцаад л цонхийчихнэ.

Банкууд манай банк яах ч үгүй, хэвийн ажиллаж байгаа, манайх хүүгээ нэмлээ гээд байгаа нь эмнэлэгт очсон хүнийг эмч үзээд энэ хүн нас барах юм байна гэхээр нь ах дүү нар нь нэг сайн уйлж аваад хөдөө байгаа ах дүү нараа дууддагтай төстэй. Тэд ирээд яахав. Түүний оронд наашаа ирье гэж бодож байгаа хүмүүс замын зардлаа явуул. Эм авч хийе гэсэн нь дээр. Тэгээд ч банкны захирал манай банк дампуурна шүү. Мөнгөө бушуухан аваарай гэж юу гэж хэлэхэв.

Гадаадын орнуудад хадгаламжинд төр баталгаа гаргаж өгч байгаа нь миний мөнгөө хадгалуулсан банк дампуурсан ч манай "нам", "засаг" надад мөнгийг минь буцаагаад өгчих юм чинь гэсэн итгэлийг хадгалуулагчид өгч хүмүүсийг мөнгөө буцааж татах ажлыг сааруулах оролдлого. Энэ сааралтыг ашиглан зөв менежмент хийж банкаа тэнхрүүлбэл цусны эргэлт сайжрана.

Бусад салбар яах вэ?

Хямралын барих гээд эдийн засгийн өсөлт багасах байх. Ойролцоогоор ойрын үед 2 дахин. Цагаан сар хүртэл 1$=2000 төгрөг орчим болох байх. Дэлхийд эдийн засгийн өсөлт 1%-аар багасахад 100 сая хүн ажилгүй болдог юм гэсэн. 6 тэрбум хүнд 100 сая гэхээр энэ пропорцоор нь бодоход монголд 200000 хүн ажилгүй болно. Тэд ядуусын эгнээнд шилжинэ. Хүмүүс ядуурхаар архи дарсанд орж гэмт хэрэг өсдөг.

Өргөн хэрэглээний барааны борлуулалт нэг хэсэг тогтвортой байх болов уу. Бусад нь ч мэдэхгүй.

Америк 400 триллионы өртэй гэх юм. Энэ өрийн ихэнх нь Хятад, япон хоёрт. Тэр их өрөө төлчихсөн ч байж магадгүй. Гэхдээ доллар нэртэй цаасаар. Тэдний худалдан авалт хямралаас болж багасахаар хятад, японы зах зээл багасаж хятад, японы борлуулалт багасана. Илүүдэл бараа ихтэй болно. Үнэ нь навс унана. Ингээд Монголд орж ирэх барааны өртөг унана. Сайхан мэдээ юм шиг хэрнээ муухай мэдээ.
Иим болохоор Монголд хямдрал сайн зарлаад складаа хурдан хоосон болгох хэрэгтэй. Сарын нөөц хадгалдаг байсан бол 14 хоногийн нөөц бариад эргэлтээ хурдан болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэтэй нөөцөө хадгалаад байвал дампуурлаа л гэсэн үг.

Одоо зарж байгаа үнээрээ байвал ойрын хэдхэн сарын дотор нийт борлуулалт 2-3 дахин буурна. Үүнийг нөхөхийн тулд үнэ багасгаад эргэлтээ хурдасгах ёстой.

Энэ бас хэцүү. Тээвэрлэлт, хүмүүсийн худалдан авах чадвар, банкны системийн чадвар гээд олон юмнаас хамаарна.

Яахийм бэ тэгээд бид?

Мөнгөө одоо битгий үл хөдлөх хөрөнгө болго. Хямралын оргил үеийг мэдэр. Тэр үед мөнгөтэй байж тааралдсанаа ав.

Wednesday, December 03, 2008

Эрүүлээр битгий сэтгэ

Блогоо бичилгүй удаж байгаад их том гарчиг бариад авчихлаа.

Хямрал хэзээнээс яаж эхэлсэн талаар эндээс уншаарай.
Хямрал америкт л болоод байгаа гэж бодсон чинь арай л үгүй дэлхийг хамарсан юм шиг байна.
Гадаадад хямрал болж л байдаг, хямралаас гарч л байдаг ш дээ гэж бодсон чинь бас нэг бишээ
За ингээд хямрал америкийн мэдлээс гараад, дэлхийг хамарсан хямрал болох нь тодорхой болж. Америк хямрахаар Хятад, Япон хоёр хямрана. Тэд хямрахаар бид хямрана.
Манай банкны дарга нар, их хурлын мундагууд хямрал манайхыг тоож ирэхгүй, манай банк яаах ч үгүй гэсэн хэрнээ 90-ээд он шиг хүүгээ өсгөөд, мөнгөө манайд хадгалуул гээд л өдөр бүр ярих нь нэг л биш. Хямрал эхэлсэн.

Зурагтаар бидний "сонгосон" их хурлын гишүүд маань энэ сард хямрал арай өндөр гарчихлаа. Дараа сард нэг оронтой болгоод хаячихая гэхийм. Энэ ч яахав улсын асуудал. Гэрээ засчихсан улс төрөө засаж байгаа юм байна. Болох байлгүй дээ. Болтугай. Болтугай.Харин гэрээ эсвэл биеэ засаж байгаа бид яах вэ? Яаж сарын цалингаа сард нь хүргэх вэ?

Их хурлын гишүүд маань хямралыг барьж чадахгүй алдчихаж юуны магад. Та бэлтгэлтэй бай. Ямар бэлтгэл билээ?

Хямрал болсоноор мөнгөний үнэгүйдэл болох юм шиг байна. Хамгийн багадаа 10 дахин. Ингээд бид талхаа гар эсгэм 10000-тийн дэвсгэртээр ганц талх авах нь.
Тэгэх юм бол одоо талх 1000 байхад орон сууц, хаус худалдаад авчихаад 10000 болохоор нь зарах уу? Таны мөнгө нэг байшин аваад дуусаж байвал болох л юм. Хороолол авах мөнгөтэй бол яаанаа? Яаж тэр хорооллыг хадгалнаа. Сүүлд нь танай хороололыг траншейнийхэн үнэгүй эзэмшээд амьдрахыг та хараад тэвчих үү? Тэр дэмий байхаа. Таны байшинг авсанаас талхаа авсан дээр байхаа тэр үед.
Эсвэл та 20 жил хүлээж чадах тэвчээртэй бас залуу хүн үү?
Тэгвэл алт юм уу валют аваад хадгалая. Хаана? Хэдийг? Хэзээ хүртэл?
Энэ хямралыг давахад 90 оноос өмнөх Социалист арга, 90-оноос хойших зах зээлийн эдийн засгийн үеийн хэрэглэж байсан аргуудыг дахин хэрэглэх хэрэггүй л болов уу
Ингээд хямралын талд байна уу? Миний талд байна уу? гэдэг асуулт гарна

Хямралыг амжилттай, эсвэл ашигтай давая гэвэл Та эрүүл биетэй. Эрүүл биш сэтгэлгээтэй бай

Wednesday, April 16, 2008

Миний зургийн альбом

Tuesday, March 04, 2008

Эх орон таньдаа зориулав-7. Өвлийн жуулчлалаар юу үзүүлэх вэ?

Өвлийн жуулчлалаар адал явдлын, ан агнуурын, зугаа цэнгэлийн олон арга хэмжээг зохиож болмоор санагдав.

1. Уур манан савссан нуур, гол
Орхоны хүрхрээ хөлдөөд битүү мөс болчихсон дотуур нь ус хүржигнэн урсаж байгаа энэ усыг мөсөн дотуур орж үзэх, бясалгал, тайвшрал хийхэд ашиглаж болохоор юм.Ёлын амны хөлдүү хүрхрээг доогуур нь малтаж хөндийлөөд хоноглох газар, зочид буудал болгосон ч яахав.

2. Ан амьтаны үс гүйцэх тул ан амьтан харуулах, амьтны зураг авах аялал хийх
Монголчууд ижил хийморьтойд нь харагдаж, илүү хийморьтойд нь алагддаг гэдэг чоно, бусад амьтаныг харуулах

3. Өвөлжсөн шувуу харуулахМонголын хүйтэн өвөлийн үл тоон өвөлжих нүүдлийн шувуудын үзүүлэх, судлах эрдэм шинжилгээний аялал зохиох, гайхуулах аялал

4. Моторт болон моторгүй цанаар аялал, нохой чаргаар аялах, цаатаныд хонох гэх мэтийн өвлийн хүйтэн, цас, мөсний адал явдлын аялалыг зохион байгуулах

5. Дараах хаягуудаар орж мөнгөөр мөнгө олдоггүй гулгуурын талбай Сүхбаатарын талбайд барих биш мөнгөөр жуулчин татдаг мөсөн бүтээл хийж болдогыг уншиж болно.

  1. http://zereglee.blogspot.com/2007/03/blog-post_07.html -ээс өвөл яаж мөсөн бар, ажиллуулж байгааг харж болно.

http://www.icehotel.com сайтаас мөсөн зочид буудал яаж мөнгө олж байгаа тухай уншихад сонин юм их байна.

Mongolian Photo

Photos of Mongolia