Tuesday, July 12, 2011

Монгол наадам

Монголын наадам Юнеско-д бүртгэгдлээ гээд Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаж л байна лээ гэдэг шиг хөөрцөглөөд байсан. Хамгаалахаас өөр аргагүй болж устах аюул тулчихсан юм байна.

Бөхийн дүрэм нь зайлуул нэр төдий юм байна. Зөрчсөн ч болно. Дагасан ч болно. Зурагтаар дүрмээ уншаад байхад л зөрчсөнийг нь давуулаад явуулчихна. Эсвэл дүрмээ мөрддөг, эсвэл дүрэмгүй болговол таарна

Шодоо, шодооны шүүгч, шодоочин гээд их л эротик нэртээ ажил байх юм. Ядаж шодолт, шодогч гэж болдоггүй болоод л тэгдэг байх даа

Бөхчүүдийн ёс суртхууныг сайжруулмаар юм. Нөгөө засуул нэртэй малгайны өлгүүрээ айлгадаг бололтой юм. Ерөнхий сайд, ерөнхийлөгч нар урьж ирсэн хүмүүсээ ичиж л суусан байхдаа. ЮНЕСКО-д бүртгэж авсан хүн үзэж суудаг. Нүүр улаймаар юм.

Засуулгүй байсан ч болохоор. Нөгөө муу малгай баригч будлиан гарахаар шийдэж чадахгүй, бичлэг үзээд ч нэмэргүй. Ядаж байхад том биетэй, навсайсан томдсон дээлтэй юмнууд байхийм. Олуулаа байхыг нь яана. Зурагт хаагаад бичлэг хийлгэхгүй. Шийдвэр гаргаж чадахгүй, бөхийн өөдөөс үг хэлээд тоохгүй юм чинь ядаж туранхай хүмүүс байвал зурагтынханд төвөг багатай баймаар.

Морь цоллохдоо дарга нарт харуулах гээд нэг мухарт аваачаад цааш харуулаад зогсоочих юм. зураг авах арга байхгүй. Дарга нарын индэрт ойртуулахгүй. Тэгээд хойноос нь харсан бичлэг гаргана. Талбайн голд цолловол мөнгө төлдөггүй цөөхөн дарга биш ядаж наадмын талбайд цугласан мөнгөө төлсөн хүмүүсийн хагас нь үзэх юм.

Хурдан морины уралдааныг машин дотроос, гар дээрээс нэг бүрсийсэн, савласан юм л харуулаад байх юм. Хурдан морьны уралдааныг км тутамд камера тавиад бичихэд наадмын төсвийн мөнгө хүрэхгүй гэхээргүй дээ. Машины уралдааныг тэгээд харуулж болж байгаа юм чинь.

Сур харвааны тухай дөнгөж мэдээ төдий юм харуулдаг болохоор санал хэлэх юм алга.

3 comments:

Хүн санаа said...

Гарьд 50 сая
Заан 45 сая
Харцага 40 сая
Начин 30 саяас сайн яриад өгнө /хөөе хөөе юу солиороод байгаан бэ чи чинь/
Зааа Мөрөөдөл биелдэг юм.....

numo said...

Бөхиин барилдаан,хурдан морины уралдаанаа олигтойхон үзүүлчихэж чадахгүй л байгаа юм даа. Зураглаач, найруулагч нар нь мөн ч чадвар муутайг харуулаад байгаа бус уу?
www.bodonchor.blogspot.com

Anonymous said...

Yag unen!

Mongolian Photo

Photos of Mongolia