Saturday, July 07, 2012

Эрүүлээр битгий сэтгэ-4. Их хурлын гишүүн бол хүн бусад нь биш, эсвэл эсрэгээрээ

Их хурлын гишүүн хүн, бусад нь хүн биш юм шиг. Эсвэл бүр эсрэгээрээ ч юм шиг.

Их хурлын гишүүн халдашгүй дархан эрхтэй юм чинь бусад нь халдлагад бэлтгэлтэй байх үүрэгтэй юм уу даа. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Их хурлын гишүүнийг бариад авахад хүний хөл газар дээр гуталтайгаа явж байхад, тэднийх тэнгэрээр оймстойгоо явж байна. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Их хурлын гишүүнийг Авилга авсаныг нь нотлоход хүмүүс хэргээ хүлээгээд шорон ордог байхад, тэд хэргээ хүлээхгүйгээр шоронд орно. Бас хүн гэртээ өлсөж байхад, тэд заавал шоронд очиж байж өлсөөд гараад ирнэ. Тэгээд шүүх хурал болохгүй. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Их хурлын гишүүн сонгуулийн үеэр хахууль өгсөнийг нь нотлоход хүний нүд хараад нотлоод байхад тэд хараагүй, мэдээгүй, сонсоо ч үгүй байна. Тэгээд шүүх хурал болохгүй. Бас л  Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Их хурлын гишүүнийг тэтгэвэрт гаргахгүй, нам нь насаараа "зовох" хүний жагсаалтад оруулж байгаад үхтэл нь ажиллуулна. Өөрөө ч бас тэгэж "зовох" дуртай. Хүн 60 нас хүрээд л тэтгэвэртээ хөөгдөж гараад "жаргана".  Бас л  Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?


Их хурлын гишүүнийг ажил битгий хий, өчүүхэн цалингаараа амьдар гээд ордонд хориод байхад баяжаад л байна. Хүн ажиллаад л, гадуур гүйгээд л  байхад ядуураад байна. Бас л  Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

No comments:

Mongolian Photo

Photos of Mongolia