Tuesday, July 10, 2012

Эх орон таньдаа зориулав-9. Ус зайлуулах шугам


Бороо их ордог урд зүгийн орнуудын борооны хажууд манай бороо "юм мэддэг хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа" гэдэг шиг ямар бороо гэхэв. Гэхдээ л манайд бороо орсоны дараа шалбаагаар дүүрч манай бороо их вм шиг харагдана. Энэ нь ус зайлуулах систем байхгүйтэй холбоотой юм байна.Гадаадынхан зам барихдаа ч, гарааж барихдаа ч, байшин барихдаа ч ус зайлуулах шугамтай холбож барьдаг. Энд тэнд ийм зүйлийг хараагүй хүн ховор.



Монголын зам доор ус зайлуулах шугам бараг байхгүй, байсан ч дуслын систем шиг нарийхан юм байдаг нь усаа зайлуулж чадахгүй, хогонд нь бөглөрөөд байхгүйтэй адил.
Ус зайлуулах шугам муутайгаас болж, зам дээр ус тогтож, тэр ус нь тогооны өрөм шиг нимгэн хар замыг нэвтлэн, замын доорх ул шороог норгож суулт үүсгэн замыг эвдэнэ. Тогтоол усанд нарийн шороо тунаж үлдэн бороо орсон өдрөө л тоос манарана.

Дэлхийн алдартай том хотуудад ус зайлуулах систем нь хотын доорх хот болж байгуулагдаад лав л 100 гаруй жил болж байгаа юм байна.
Газар доорх зайлуулах шугам ч хэрийн юманд бөглөхөөргүй, ороод цэвэрлэж болохоор байдаг юм байна.

Ус зайлуулах шугам нь зөвхөн ус зайлуулдаг юм биш, хотыг хоггүй, шороогүй, сайн замтай  байлгах хамгийн чухал хэсэг юм байна. Ус зайлуулах шугамыг бөглөрөхөөс хамгаалах, цэвэрлэх зориулалтаар газар доогуур явж байгаа усыг том шуудуу буюу гол шугамаар дамжуулан тунгаах, цэвэрлэх байгууламжтай холбоод далай, нуур, гол руу холбоно. 
Төв шугамыг ч зүгээр нэг шуудуй биш хотын үзэмжинд тааруулан зохиомж, шийдэлийн хувьд өвөрмөцөөр шиидэж дүүжин болон ердийн гүүрээр замын 2 талыг холбож өгдөг. Гүүрээ гэрлээр донжийг нь олж чимэглэснээр шөнийн зугаалгын газар болно. 
Замын эвдрэлийг багасгах, тоос шороогүй, шалбааггүй, хоггүй, үзэмжтэй хот болохын тулд ус зайлуулах системийг яаралтай байгуулая.


No comments:

Mongolian Photo

Photos of Mongolia