Wednesday, March 21, 2007

Загасны нүдэн дуран

Ихэнх загасны нүдэн дуран 180 градус хардаг. Ойрхон зайнаас их зүйл орсон зураг авахад сайхан линз. Ийм өргөн өнцөгөөр хардаг болохоор зураг авч байгаа хүний хөл зурганд орох гээд байдаг. Энэ линзээр панорама зураг авах, байшин, гэрийн доторх зураг, байгалийн зураг, барилга мэтийн том зүйлийн зураг авахад илүү тохиромжтой. Загасан нүдэн дурангийн гүний фокус, зургийн ялгарал сайн байдаг. Гол дутагдал нь зургийн зах руу фокус жаахан сулардаг боловч өрцний хэмжээг 1/8 болгоход л захын фокус сайжирдаг. Мөн зураг төвийж харагдуулдаг.
Зураг авах үедээ аппаратаа тонгойлговол дээрх зураг шиг зургийн голын хэсэг дээшээ төвийж гарна

Зураг авах үедээ аппаратаа тэгш барьж авбал дээрх зураг шиг зургийн голын хэсэг тэгшхэн гарна.


Зураг авах үедээ аппаратаа гэдийлгэвэл дээрх зураг шиг зургийн голын хэсэг доошоо хотойж гарна.
Эдгээр нөлөөг бүтээлчээр ашиглавал зургийн зохиомжийг сайжруулдаг.

1 comment:

A.Амарсайхан said...

Дээд жагсаалтад 6 дээр бичигдсэн "гоогл ийрт" дээр бүр байшингаа харж болж байгаа гээд нэг найз маань бүлтрээд байсан.
Би болохоор уул нуруу л хараад, байшин барилга харж чадахгүй юм. Миний хараа муу юм болов уу? Туслаач таминь ээ

Mongolian Photo

Photos of Mongolia