Friday, April 13, 2007

Монголчууд ямар зургийн аппарат хэрэглэдэг вэ

Та ямар зургийн аппараттай вэ? санал асуулгыг 2 сар шахам хугацаанд явууллаа. Хэдийгээр олон хүн оролцоогүй боловч зургийн аппарат үйлдвэрлэгчдийн дэлхийн зах зээлд эзлэх хувьд дөхөж очиж байгаа тул энэ статистик ойролцоо юм байна гэж үзэв. Гэхдээ энэ санал асуулгыг цаашид нилээд үргэлжлүүлэн явуулах болно. саналаа өгөөрэй. Монголчуудын 51% (дэлхийн зах зээлд 47%) нь Canon зургийн аппараттай юм байна. Nikon 27% (дэлхийн зэх зээлд 34%) эзэлж байна. Ийм болохоор би цаашдаа блог дээрээ зургийн тухай пост тавихдаа Canon, Nikon аппаратууд дээр жишээ авч бичиж байх болно.

12 comments:

BAYARAA said...

Sain bn uu.
Tanii blogiig unshlaa, saikhan zuraguud uzlee, .... ikh saikhan , medeelel saitai, ... mundag blog bn gej bodoj bn.

Ta ajiliinkhaa bolomjoor 1,2 asuultant sanal bodloo khelj ugnu uu?
Bi Pentax K10D with Tamron 18x200mm duran bukhii camer sayakhanaas khereglej baigaa um aa, ...
1. KHudulguuntei object-nii zurag avakhaar neg l bolj ugukhgui um, sayakhan SUMO bukhiin barildaanii ued kheden zurag darsan um , tegsen khudulj baigaa ued darsan (Tv mode deer) zuraguud maani neg l sanaand khurekhgui baikh um, ... khudulguuntei object darakh ued uu ankhaarakh, yamar mode, gerel, .... baival zugeer ve, ta turshlagaasaa khuvaaltsakhgui uu, please ?
2. Gerel muukhan orchind, ued tegeed bas flash-nii gerel khurekhgui zaid, baigaa object-nii zuragiig yaj, uug ni ankhaarch darval zugeer ve?

Tanid tsag zavaa gargasand ikh bayarlalaa.
Regards, Bayaraa.

Gansukh.N said...

Баярлалаа Баяраа.
1. Спортын зураг авахад Shutter speed буюу хөшигний хурдыг аль болох их байхаар тохируулах хэрэгтэй.
2. Хөшигний хурдыг ихэсгэх 3 арга бий.
а. Өрцний хэмжээг аль болох ихэсгэх (AV-г бага тоотой байлгах жишээлбэл f/2.8)
б. ISO-г ихэсгэх
в. Нэмэлт гэрэл хэрэглэх
Нэмэлт гэрэл хэрэглэх нь ойрхон зайнд байгаа үед боломжтой. Түүнээс биш танай зааланд прожектор тавьж байгаад зураг авъя гэлтэй биш.
Өрцний хэмжээг ихэсгэхээр зургийн гүний фокус багасдаг. Энэ нь наана нь байгаа сумочин фокустай, цаана нь байгаа сумочин фокусгүй гарах тохиолдол бий.
ISO-г хэт их ихэсгэвэл зураг бүрсийж улаан толботой болдог. Тийм болохоор туршиж байж л тохируулана.
200 мм орчимд наад дуран чинь f/4 орчимын өрцтэй болох байх, тийм болохоор TV горимд 1/500 орчмын хурдаар, ISO-г 400 орчим дээр тавийд авахад арай дээр зураг гарах болов уу. Мөн линзийг хажуугийн гэрлээс хамгаалдаг Lens hood хэрэглэх хэрэгтэй.

Gansukh.N said...

Tamron 18-200 мм-ийн линз 200 мм-т f/6.3 болдог юм байна. Ийм линзээр гэрэл багатай орчинд спортын зураг авахад хэцүү.

Gansukh.N said...

Tamron AF70-200mm F/2.8 Di LD [IF] Macro шинэ линз гаргасан байна. Энэ дуранг авбал спортын зураг авахад илүү хялбар болно.

BAYARAA said...

Zuvluguu ugsund ikh bayarlalaa, ... zuvlusunii tani daguu zurag darj uzne ee, ...

Regards.

Эрхэс said...

Hello.
Bi Pentax heregledeg baihgui yu.
Tegsen end baihgui bna shd listend.
:[

Anonymous said...

sony cybershot dsc-r1 хэр камер вэ.Та хэрэглэж байсан уу. Энэ мэргэжлийн ангилалд нь орох уу.

Gansukh.N said...

Sony Cybershot DSC-R1 аппарат нилээд гайгүй үзүүлэлттэй, SLR-like аппарат байна. Энэ аппаратад линз сольж болохгүй. Гэхдээ нилээд сайн зураг авч болно. Sony F-828-тай нилээд төстэй. Мэргэжлийн ангилалд орохгүй. Sony компани нэг ч мэргэжлийн аппарат үйлдвэрлээгүй байгаа. Sony DSL A100 аппарат мэргэжлийн аппаратад нилээд дөхсөн Prosumer ангиллын аппарат.

Anonymous said...

Баярлалаа.Би саяхан энэ аппратыг авсан юм.Ид шидийг нь гаргаж чадаагүй л байна.Гэрэл зураг сонирходог болоод удаагүй болхоор.Энэ аппратыг /Sony Cybershot DSC-R1/ 999$ авсан юм.Энэ үнээр үүнээс дээр аппрат авах боломжтой болов уу.Би жаахан тааруухан сонголт хийсэн юм шиг санагдаад.

Anonymous said...

bi sonirhoj ehleed canan power shot S1 tei baisan yum. duudee ugchihuud odoo app avah geed. erni nikon d l sanaarhaad baigaa. ene sonu cyber 999 gehed unetei bishuu?Erni nikon l sain yum shigee. ta www.fotocommunity.de eer orood uzeeree. com deer ni darval angli deer bolno.

Anonymous said...

хөөөх, ёстой шоёблог байнаа. Имй гоёблог хөтөлж байгаад тань баяр хүргье, бас их баярлалаа. хэрэгтэй мэдээлэл зөндөө байнаа. Би бас зураг сонирхож эхлээд удаагүй байна. Sony DSC-V3 apparattai. Ug n жинхэнэ утгаар нь хэрэглэвэл сонирхогчид боломжийн аппарат байна лээ, даан ч ид шидийг нь сайн гаргаж чаддаггүй ээ. Шөнийн зураг авч ерөөсөө чадахгүй байна аа, зав гарвал энэ тал дээр зөвлөгөө өгөөрэй. Би байнга блогоор чинь орж шалгаж байна аа. баярлалаа

Anonymous said...

К слову, лучший способ обезопасить себя от слежки - применить Подавитель сотовых

Mongolian Photo

Photos of Mongolia