Tuesday, July 17, 2007

Эх орон таньдаа зориулав - 3 Брэнд

Бид брэнд үүсгэх гэхээр л барааны тухай боддог билээ. Гэтэл брэнд гэдэг юу ч байж болохоор санагдлаа.Манай монголд албан газруудын хүлээлгийн өрөө, уулзалтын өрөөнд манайх таны найдвартай түнш гэсэн үгтэй л байдаг. Казакстаны P&G компаний уулзалтын өрөө нь Wella meeting room гээд хүлээсэн, уулзсан хүндээ энэ манай брэнд гэдгээ үзүүлдэг юм байна.
Москвагийн Арбатын гудамж нь Москвагийн брэнд гудамж юм. Тэнд Оросын брэнд Матерушка харин нэг янз янзаараа байнаа. Тэнд дотор дотроо ордог хүүхэлдэйнд бараг би л алга. Гэхдээ хүсвэл хийгээд л өгөх янзтай. Монголд ч гэсэн нэг ийм юмтай болчихоод монгол гэхээр л тэр юм гадаадынхны санаанд ордог болгочихвол зүгээр юм даа. Гадаадынхан Чингис, Чингисийн Монгол гээд мэддэг ч манайхан Чингисийг элдэв юманд битгий хэрэглэ. Талийгаач гэж дууд гэх нь холгүй дүрэм хууль гаргачихсан. Бас Чингисд дуртай хүн ч байна. Дургүй хүн ч байна. Нэг л авсаархан, хямд брэнд бүтээгдэхүүн олмоор...
Арбатын гудамжны бас нэг брэнд үйлчилгээ нь хүний хөрөг зурах үйлчилгээ. Тэд хүнийг өөрөөрөө бахархтал нь ч зурж байна. Ичтэл нь шоглож байна. Монголчуудын хувьд гадаадынханд үзүүлдэг брэнд үйлчилгээ нь хорхог, боодог хийж өгөх, морь, тэмээ унуулах. Бас л нэг хялбархан брэнд үйлчилгээтэй болмоор...
Бас тэд "Чиний юм миний юм. Миний юм миний юм" гэдэг зарчмыг сайхан баримталж байна. Шрек гуайтай зураг авахуулах гээд хажууд нь зогсоход л 30 рубль. Америкчуудын мөнгөө төлөөд брэнд болгочихсон зүйлийг дуурайлгаж хийгээд л ... ашиглаад л ... Манай Сүхбаатарын талбайд нэг чихмэл баавгай байдаг. Нөгөө баавгайнаас нь жаахан хүүхдүүд бас айна.
Бас төрөл бүрийн амьтаны зураг авахуулаад мөнгө бас олж байна.
Бас тэд зорилготой гуйлга гуйж байнаа. Урдаа цаасан дээр Би шинэ гитар эсвэл хийл авах гэсэн юм гээд бичээд тавьчихаад дуулж, хөгжимдөж байх юм. Түүнээс биш ядуурлаас гаргана гээд үсрэнгүй хөгжсөн оронд ч байдаг зүйлийг устгах гээд эсвэл ахаа хоол хайрла гээд хоолын өгсөн ч талы нь хог руу хаяаад суудаггүй юм байна. Гуйлга нь хүртэл өөрийн брэндэд чиглэсэн байх юм.Кремлийн хажууд хүндэт харуул солилцоход хүн болгон шаваад зургийг нь авч байна. Энэ харуулын цэргүүд гудамжинд буу, зэвсгээ тас няс хийлгээд хүмүүсийн анхаарлыг татах юм. Манайх болохоор хүндэт харуулын цэрэг юу хийж байгааг гадаадын хүн ирэхээр нэг, есөн цагаан тугаа стадион руу авч явахад нэг харж болдог. Энэ үед юун цэрэг харах, нөгөө үйл явдал нь том болохоор жуулчид цэрэгийг анзаардаггүй. Засгийн газар орчмоор харуулын цэрэг байдаг л байх. Тэгэхдээ тэд хүний нүднээс далд. Чингисийн хөшөөний хажууд хүндэт харуул гаргаад ойрхон ойрхон солиод, хүндэт харуулын цэргээрээ шоу хийж болмоор санагдлаа. Баатрын хувцас өмссөн ганц нэг цэргийг хүмүүстэй зураг авахуулсан ч яахав. Бас хүндэт харуулын хувцасыг түрээслээд, хүмүүс өмсөж Чингисийн хажуугийн 2 баатарыг түр мануулсан ч яахав.

11 comments:

Anonymous said...

Сонин юм харж явжээ. Эх орон таньдаа зориулав цаашид үргэлжлэх үү?

Gansukh.N said...

Баярлалаа Баярсайхан. Би энэ блогийг бүтнээр нь л Эх орон таньдаа зориулдаг. Дотор нь бичиж байгаа "Эх орон таньдаа зориулав" бичлэгийг цаашид нилээд үргэлжлүүлж бичих санаатай л байгаа

sanakae said...
This comment has been removed by the author.
sanakae said...

Манай монголын бранд гээд янз бүрийн модон хүүхэлдэй байна бас арьсан урлал гайгүй хөгжиж байгаа юм шиг санагддагийн. Харин тэр хүндэд харуул гаргах гэдэг хэрэгжүүлвэл гоё санаа байна. Яадаад л Чингисийн хөшөөний хажууд хүмүүс хог хаяхгүй болох байлгүй.

Unknown said...

Гоё цуврал бичиж байгаад чинь талархая аа, үргэлжлүүлээд бичээд байгаарай, Урт цагааны жуулчины гудамжаар энэ зун явсангүй элдэв гоё юм хийж байгаа хүн амьтан байх юм уу? Ойр хавьд нь жуулчны компаниудад зориулсан байр бэлтгэхээс нааш тэнд имиж бүрдэхгүй шинжтэй л байгаа харагдсан. Нэг бодлого гаргасан бол сэтгэл гаргаад хийчихгүй худлаа сүржигнээд өнгөрөх юм даа хөөрхий.

A.Амарсайхан said...

За би Байды ах, Өлзийбат ах, Бат-Эрдэнэ, Оргил гэсэн шаржист-уудаа сэнхэртэл нь ятгаад Урт цагааны өмнө суулгачихъя.

Anonymous said...

neeree ih oor ontsogoos heregtei zuil harsan baina.


harin Amarsaikhan ah bol shuud l boditoor heregjuulj ehleh gej baishd. amjilt :)


nmn :)

A.Амарсайхан said...

Таны мэйл болохгуй байх шиг ээ. Над руу залгачихаарай. 99160246

Tegshee said...

sain baina uu, bi neg zuil asuuh geed. halit zurag avah sonirholtoi geh uu dee. odoo l ehleh gej baina. odoo baigaa ni zugeer engiin compact digital camera bogood harin odoo neg hagas mergejliin camer avah sanaatai. canon eos kiss digital X yamarshuu gej bodoj baina ? gaigui bolov uu? er ni une ni gaigui bogood chanar ni bas gologdohoorgui gevel yamar camera sanal bolgoh vee.
bayarlalaa

Gansukh.N said...

Сайн байна уу? Тэгшбаяраа. Canon Kiss Digital X гэдэг аппарат Canon EOS 350D-тай яг адилхан. Би 350D аппарат 2 жил хэрэглэж байгаа. Надад сайхан аппарат санагддаг. Үнэ, үзүүлэлтийн харьцаа маш өндөр. Харин ийм аппарат авбал янз бүрийн линз нэмж авах л болох байх даа.

Anonymous said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

Mongolian Photo

Photos of Mongolia