Wednesday, September 12, 2007

Эх орон таньдаа зориулав - 5. Сургууль, сургалт

Ном дор мөргөмүй
Лам (багш) дор мөргөмүй
Бурхан дор мөргөмүй
Хувраг дор мөргөмүй

Хөмөрсөн сав,
бохир сав,
ёроолгүй сав
гуравт ариун рашаан хийж яаж болохов.
Бодь мөрийн зэрэгээс
Энэ Post-ийг Амарсайханы шалгалт-ийг уншаад бичив.
Эртнээс нааш монголчууд ном, багш хоёрыг бурхантай дүйцүүлэн мөргөж залбирсаар иржээ. Шашин номын газрыг (сургуулийг) ариун номын газар гэж хүндэтгэдэг байж.

Манай монгол нэг хүнд ноогдох их, дээд сургуулийн тоогоор Геннисийн номонд ч орохоор болсон байх. Гэхдээ сургуульд юу зааж, юу сургаж, сурагч оюутнууд нь юу сурч байна аа. Сургуулиудад мөнгийг авсан юм чинь аргалж байгаад төгсгөе гэдэг шалгуур маш хүчтэй байна. Юутай ч Сургууль дор бас нэг мөргөчихье.

Нилээд хэдэн сургуулиар ороход архи уусан, тамхи татсан, хэзээ цээжилсэн нь бүү мэд конспекттай архаг хэдэн багш л байх юм. Сургуульд юм сурах аргыг л сургавал болмоор юм шиг. Тэгэхгүй бол угаасаа мэдээлэл 2 жилийн дараа хуучираад хэрэггүй мэдээлэл болно.
Багш нар дор дахиад нэг мөргөчихье.

Сургуулиудад байгаа ном нь нэг улсын хандиваар ирсэн англи хэлээр бичсэн хэдэн ном. Тэдэн дотор сайн ном байнаа. Бас хэнд ч хэрэггүй юмнууд бас байна. Гэхдээ л ихэнхи нь хуучин ном. Хуучин гэдэг нь хавтасыг нь хэлж байгаа юм биш. Интернетийг номын оронд нэг сайн ашиглахгүй байх шиг. Ном, интернет хоёрт дахиад нэг мөргөчихье.

Сурагчид бас их но байнаа. Бодь мөрийн зэрэгт Хөмөрсөн сав гэдгийг сонсохгүй шавь юу ч сурахгүй, бохир сав гэдгийг сонссон ч анхаарахгүй өөр зүйл бодвол юу ч сурахгүй, ёроолгүй сав гэдгийг сонссон ч мартвал юу ч сурахгүй гэж тайлбарлажээ. Төгсөөд наймаачин юм уу аль нэг хөрөнгөтөн улсад харлагч болохоор бол сургуульд мөнгө төлж хэрэггүй юм сурахын хэрэг байна уу? Үүнийг сурагч хүн бас анхаармаар юм.
Хэрэгтэй юмаа л сураасай гээд хувраг (сурагч) дор нэг мөргөчихье.

12 comments:

byambaa said...

wow. uneheer zuv sedev.

ter ih olon ih deed surguuli, ter ih olon erdemten magistaruud, doktoruud, mgl oron ch hugjihuuruu neg bolloo doo ug ni.

tanii helsneer bugded murgumui.

Anonymous said...

Хахаха ёстой гоё бичиж. Бурхандаа мөргөсөнгүй

peakfinder said...

neeree l unen helsen baina shuu. yur n' bol tegeed neg uye ongorch baij gaigui boloh yum bolov uu?

буяндэлгэр said...

үгүй тэгэхдээ хүн л юм чинь сайн сургуульд орж сайхан мэргэжилтэй болж сайхан амьдрахыг л хүсэх байх. харин энэ бүхэнд чанрын асуудал л гол нь болоод байгаа. яахав сурч л байг, хүний өөрийнх нь сонголт юм чинь. харин юу хийсэн гэдгийг хугацаа харуулаад өгнө. тэр үедээ дахиад нэг эргэцүүлээд үзэг. тэгээд зөв үү буруу юу гэдгээ бусаддаа хэлж түгээ. товчхондоо миний санаа бол цаг хугацаа бүгдийг харуулаад өөрчлөөд өгнө л гэж....

ZAYA said...

Зарим нь бүүр мөнгөний төлөө болчихсон. Тэгвэл тэдэн төгрөг ингэвэл эдэн төгрөг гээд л...Гол харалмаар шүү.

тэнэмэл бүсгүй said...

xarin tiin

Pearle Deppsu said...

Миний бодлоор On-Demand сургалтууд хэрэгтэй юм шиг санагддаг юм.
Гэхдээ магадгүй энэ нь одоогын Монголд хэрэггүй байх л даа, залуус ухаалаг болсон үед л хэрэгтэй эд байгаа юм.

gegeen said...

shudarga garuu ugui yu. bi bas oyutan suragchdad zoriulsan neleen yum bicheed avsan. orj unshaarai

www.gegeen.com

adam brown said...

look this is the "diet" i told you about you should really enter the site :) bye enter the site

Зэлмэ said...

Шилдэг зурагчин хоёр саяыг халааслах талаар өнөөдрийн Ням гариг Өнөөдөр сонинд мэдээлж байна.

Гэрэл зураг түүх өгүүлдэг гэдэг. Зургаар улс орны хөгжил, улс төрийн агшин, байгалийн сайхан, давтагдашгүй агшин бүхнийг буулган авч тэр бүхнийг үзээгүй хүмүүст байгаа чигээр нь харуулдгаараа онцлогтой. Үүнд гэрэл зурагчин хүний оруулах хувь нэмэр ихээ.

Монголын гэрэл зургийн холбооныхон энэ жилийнхээ шилдгийг 2008 оны нэгдүгээр сарын 20-нд шалгаруулах аж. Шилдэг зурагчны бүтээл зохиомж, дахин давтагдашгүй гээд бүхий л талаараа онцлог байх ёстой гэнэ. Уралдаанд ирэх бүтээл 60х40 хэмжээтэй байх бөгөөд мэргэжлийн, чадварлаг уран бүтээл өгөх шаардлага тавьжээ. Уралдаанд ирүүлэх зургаа “Ок кодак дижитал”, “Гэрэл зургийн галерей”, “Тэнгис” кино театрын гэрэл зургийн газарт угаалгах юм байна.

Энэ талаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Өнөртүвшингээс тодрууллаа.

-Холбоо байгуулагдаад хэдэн жил болж байгаа вэ. Хэзээнээс шилдгүүдээ шалгаруулж эхлэв?
-Гурван жил болж байгаа. Оны шилдэг гэрэл зурагчин, гэрэл зураг шалгаруулах арга хэмжээ хоёр дахь удаагаа болох гэж байна.

-Уралдааны болзлоо танилцуулаач?
-Оны шилдэг гэрэл зурагчин, гэрэл зураг шалгаруулна. Мөн есөн номинациар шилдгүүдээ тодруулна. Тусгай байрыг зургаан хүн гардах юм. Уралдааны сан долоон сая төгрөг. Оны шилдэг гэрэл зурагчин өргөмжлөл, цом хоёр сая төгрөг, есөн номинаци тус бүр өргөмжлөл 500 мянган төгрөг, тусгай байр өргөмжлөлийг 50 мянган төгрөг дагалдана. Шагналын сан цаашид өсөх магадлалтай.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэрлэж болох уу?
-Ямар нэгэн уралдаан тэмцээнийг шалгаруулахдаа ихэвчлэн өөрсдийнхөө үнэлэмжээр шийдэж байгаа харагддаг. Бид гэрэл зурагчдын чадварыг нэгдүгээрт тавих болно. Тэмцээн таван шүүгчтэй. Урлагийн, зохиомжийн, энгийн иргэн гээд тал бүрийн төлөөлөл бий. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг үзэгчдэд 14 хоног танилцуулж, үзэсгэлэн гаргана.

Зэлмэ said...

Гансүх ахаа түрүүлнэ шүү

Mika said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

Mongolian Photo

Photos of Mongolia