Tuesday, February 19, 2008

Эх орон таньдаа зориулав-6. Өвлийн жуулчлал

Хүн айлгах гэж байгаа юм шиг монгол эх газрын эрс тэрс уур амьсгалтай. Өвөлдөө хүйтэн. Цас их унадаг. Аялал жуулчлал улирлын шинжтэй гэж бүх хүмүүс л ярьдаг. Аялал жуулчлалын компаниуд ч манайх дулаан улиралд л таныг аргална гэсэн шиг өвлийн аялалын маршрутгүй байдаг.

Монголын өвлийн аялалын программ нь

  1. Хөвсгөл нуур дээрх мөсний баяр. Энэ нь аялал жуулчлалын хөтөлбөр гэхээсээ илүү улс төрийн шоу. Учир нь тэнд ерөнхийлөгч очно. Бөөн хамгаалалт, бөөн мэдээллийн ажилтан, бөөн хүн. Юун тав тух. Таалагдаад хоноё гэвэл буцахаас өөр аргагүй. Хоновол хөлдөж үхнэ. Бид хариуцахгүй. Таалагдахгүй буцъя гэхээр орой тарахаар л унаа явна. Хүлээ гэнэ. Ойртоод зураг авах гэхээр холд! Ерөнхийлөгч чаргаар гулгана гэнэ. Аялал жуулчлалын хөтөлбөр ийм байж болохгүй байхаа.
  2. Тэмээн поло. Ямар ч жуулчин үүнийг хагас өдөр үзвэл дээд амжилт. Тэмээн пологоо хол хийгээд жуулчдаа 3 хоногоор цөлж болно. Тэгвэл тэд дараа жил ирэх хүмүүст тийшээ явж үхэв гэдгийг сайн ухуулна. Бас л бөөн хүн, бөөн хамгаалалт. Бас л зураг авах гэхээр урд нэг цагдаа. Энэ баяр жуулчдад зориулсан хөтөлбөр гэхээсээ илүү улсын аваргын тэмцээн л гэсэн үг. Жуулчдаас мөнгө татах хөтөлбөр байхгүй.
  3. Бүргэдийн баяр. Бас л олныг хамруулсан шоу. Жуулчин гэдэг бол олон хүн цугласан газраар тэнэж явдаг саваагүйчүүд биш ихэнх нь олны хөлөөс хол тав тухтай явах сонирхолтой зожиг хүмүүс. Тэнд бас л томчууд, бас хамгаалалтынхан, мэдээллийнхэн.
Монголд ирдэг жуулчин нь шоучин биш жуулчин байж болох юм гэж бодож тэдэнд үйлчлэх үйлчилгээ нээх хэрэгтэй санагдана. Шоу хөтөлбөр үзэхээр ирэх жуулчин олон байхгүй байхаа. Монголд жуулчныг хөлдөж үхэх, даарах аюулгүй үйлчилгээ үзүүлдэг болвол жуулчин өөрөө үзэх юмаа сонгочихно. Монголд өвөл үзэх юм их бий.

3 comments:

A.Амарсайхан said...

Эрхэм ерөнхийлөгч энэ талаараа сайн бодож үзмээр юм аа.
Хөвсгөл яах вэ, Улаанбаатараа л бодъё л доо. Орой ажил тараад бөөн түгжээ байхад, гурван луйварчинг /төрийн гурван өндөрлөг/ зогсож хүлээх ёстой гээд түгжээн дээр түгжээ нэмчихнэ. Зогсож, бухимдаж буй бүх хүмүүс энэ гурвыг үхэж далд ороосой гэж хараадаг байх даа.

Anonymous said...

Уучлаарай, Контактны юм олоогүй тул энд болон өөр ганц нэг газар биччихлээ. Танд үүнийг санал болгож байна.

http://www.terguun.com/news.php?readmore=941

Adventure said...

Сайхан санаа байна шүү. Зүй нь Монголд жуулчлалыг ик л көгжүүлэх кэрэгтэй байгаам даа. Одоо чинь уул нь кямрал мямрал гээгүй бол ч... дэлкий монголыг ашигт малтмалаар нь тоож карж байна дөө. Бид үүгээрээ дамжуулаад, өвөл ч тэр зун ч тэр говьдоо ч кангай даа ч гадныханыг жуулчлуулаал... түүхээрээ ч сайрхаал... энэ тэр гээээл, аан

Mongolian Photo

Photos of Mongolia