Эрүүлээр битгий сэтгэ-2 Тоймч болж тоглов
Би эдийн засгийн талын мэргэжлийн хүн биш учраас энэ бичсэн зүйл шал худлаа ч байж магадгүй. Гэхдээ л ингэж бодогдоод байна.
Хямрал хаанаас эхлэхэв? Банкнаас.
Яагаад?
- Менежмент муутайгаас
- Ажлын туршлага муугаас (зээл их өгсөнөөс, ялангуяа орон сууцны зээл )
- Санхүүгийн тайландаа хөрөнгөө хуучин өртөгөөрөө (1000$-ийн хөрөнгийн өртөг хямралаас болоод 500$ болчихсон байхад 1000$-аараа байгаад байх) удаан байснаас банкны удирдлага буруу тоо харж удирдсаар удирдлагаа алдах
- Хууль тогтоомж, хяналтийн системийн алдаанаас болж
Банкны системийн хямрал болохоор бизнесийн цус болсон мөнгөний урсгал доголдож бизнес цонхийсон, удааширсан байдалд орно.
Банкийг яах вэ?Банкуудад төрөөс мөнгө өгөх нь цус алдаж байгаа хүнд цус хийхтэй адил. Түр хацар нь ягаарч ирээд буцаад л цонхийчихнэ.
Банкууд манай банк яах ч үгүй, хэвийн ажиллаж байгаа, манайх хүүгээ нэмлээ гээд байгаа нь эмнэлэгт очсон хүнийг эмч үзээд энэ хүн нас барах юм байна гэхээр нь ах дүү нар нь нэг сайн уйлж аваад хөдөө байгаа ах дүү нараа дууддагтай төстэй. Тэд ирээд яахав. Түүний оронд наашаа ирье гэж бодож байгаа хүмүүс замын зардлаа явуул. Эм авч хийе гэсэн нь дээр. Тэгээд ч банкны захирал манай банк дампуурна шүү. Мөнгөө бушуухан аваарай гэж юу гэж хэлэхэв.
Гадаадын орнуудад хадгаламжинд төр баталгаа гаргаж өгч байгаа нь миний мөнгөө хадгалуулсан банк дампуурсан ч манай "нам", "засаг" надад мөнгийг минь буцаагаад өгчих юм чинь гэсэн итгэлийг хадгалуулагчид өгч хүмүүсийг мөнгөө буцааж татах ажлыг сааруулах оролдлого. Энэ сааралтыг ашиглан зөв менежмент хийж банкаа тэнхрүүлбэл цусны эргэлт сайжрана.
Бусад салбар яах вэ?
Хямралын барих гээд эдийн засгийн өсөлт багасах байх. Ойролцоогоор ойрын үед 2 дахин. Цагаан сар хүртэл 1$=2000 төгрөг орчим болох байх. Дэлхийд эдийн засгийн өсөлт 1%-аар багасахад 100 сая хүн ажилгүй болдог юм гэсэн. 6 тэрбум хүнд 100 сая гэхээр энэ пропорцоор нь бодоход монголд 200000 хүн ажилгүй болно. Тэд ядуусын эгнээнд шилжинэ. Хүмүүс ядуурхаар архи дарсанд орж гэмт хэрэг өсдөг.
Өргөн хэрэглээний барааны борлуулалт нэг хэсэг тогтвортой байх болов уу. Бусад нь ч мэдэхгүй.
Америк 400 триллионы өртэй гэх юм. Энэ өрийн ихэнх нь Хятад, япон хоёрт. Тэр их өрөө төлчихсөн ч байж магадгүй. Гэхдээ доллар нэртэй цаасаар. Тэдний худалдан авалт хямралаас болж багасахаар хятад, японы зах зээл багасаж хятад, японы борлуулалт багасана. Илүүдэл бараа ихтэй болно. Үнэ нь навс унана. Ингээд Монголд орж ирэх барааны өртөг унана. Сайхан мэдээ юм шиг хэрнээ муухай мэдээ.
Иим болохоор Монголд хямдрал сайн зарлаад складаа хурдан хоосон болгох хэрэгтэй. Сарын нөөц хадгалдаг байсан бол 14 хоногийн нөөц бариад эргэлтээ хурдан болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэтэй нөөцөө хадгалаад байвал дампуурлаа л гэсэн үг.
Одоо зарж байгаа үнээрээ байвал ойрын хэдхэн сарын дотор нийт борлуулалт 2-3 дахин буурна. Үүнийг нөхөхийн тулд үнэ багасгаад эргэлтээ хурдасгах ёстой.
Энэ бас хэцүү. Тээвэрлэлт, хүмүүсийн худалдан авах чадвар, банкны системийн чадвар гээд олон юмнаас хамаарна.
Яахийм бэ тэгээд бид?
Мөнгөө одоо битгий үл хөдлөх хөрөнгө болго. Хямралын оргил үеийг мэдэр. Тэр үед мөнгөтэй байж тааралдсанаа ав.
6 comments:
Muu amtai zolig we.
ciao e tashi delek
Mungunii erelt niiluuleltiin tentsver aldagdasnaas zax zeel dogoldoj bna,Banknii system ixeer dogoldoj zarim neg banknii zeel xadgalamjiin xaritsaa aldagdaj exneesee dampuurlaa zarlaj exlex gej bna. Mongol banknii uil ajillagaa mash sul bna gej bodoj bnaa.Odoo l bank jinxene ajilladag tsag ni ireed bnaa,
Mongol banknaasa avch bgaa bodlogo hor boljee. Tun hetervel hor boldog bizdee. Tungiig ni zov taaruulj chadsangui dee.;(
хїїх її
яанаа ингэж эдийн засгийг тайлбарлаж ойлговол кэкэ. би єєрийн хэдэн бодлоо хэлий,
1. та бїхэн хямралыг хохирол багатай давий гэвэл эхлээд бїх хэрэглээгээ тана. дараа нь илїї их хуримтлал їїсгэ
2. аль болох хуримтлалаа сайн гэж бодсон банкиндаа хийгээрэй/єєрийнхєє бодлыг дагаарай сїїлд нь мєнгєє алдвчихвал сїхийн талбайд суух хэрэг бас гарна /
3. хямрал гэдэг зїйл муу зїйл гэж бас битгий бод. энэ чинь дахиад л биднийг 0 цэгээс эхлїїлнэ. нэг ёсондоо дарвинизм юм. шалгарлаар хїн илїї их амьдрах чадвартай болдийн.
4.ямар ч їе ирж магадгїй гэж тооцож эрсдлийн сан байгуул єєртєє. їїнд: 1/ хоол хїнс 2/ мєнгє/валют тєгрєг ижил хувьтай 3/ эм тариа 4/ сэтгэл санаа
дагах эсэх нь та хэдийн сэтгэл мэднэ.
хямрал айсуй
USD iin xuvid Erdenet uildver xansh o'ndor baixad zesee uridchilaad zarchixsan baisan tul xansh ogcom unuut barag o'rtei bolchixson tul USD iin ursgal n shuud tasarsan. entei davxtsaad Korea tai xolbootoi tomooxon xadgalamj gadagshaa garsan, deer n Anodiin shok xu'muusiin sandral niilexeeree iim baidald xu'rsen bol uu.
Tsaashid Uildverleed busdad zardag ediin zasaggui l bol xyamraad l bain shd.
Er n xeden Tolgoigoo gaagui baixad n xereldseer baij yum bolgoj chadaagui n x to'loo, bidnii ireeduig balalsaniix n to'loo ene xeden Uxan uudiig ...
Post a Comment