Wednesday, December 03, 2008

Эрүүлээр битгий сэтгэ

Блогоо бичилгүй удаж байгаад их том гарчиг бариад авчихлаа.

Хямрал хэзээнээс яаж эхэлсэн талаар эндээс уншаарай.
Хямрал америкт л болоод байгаа гэж бодсон чинь арай л үгүй дэлхийг хамарсан юм шиг байна.
Гадаадад хямрал болж л байдаг, хямралаас гарч л байдаг ш дээ гэж бодсон чинь бас нэг бишээ
За ингээд хямрал америкийн мэдлээс гараад, дэлхийг хамарсан хямрал болох нь тодорхой болж. Америк хямрахаар Хятад, Япон хоёр хямрана. Тэд хямрахаар бид хямрана.
Манай банкны дарга нар, их хурлын мундагууд хямрал манайхыг тоож ирэхгүй, манай банк яаах ч үгүй гэсэн хэрнээ 90-ээд он шиг хүүгээ өсгөөд, мөнгөө манайд хадгалуул гээд л өдөр бүр ярих нь нэг л биш. Хямрал эхэлсэн.

Зурагтаар бидний "сонгосон" их хурлын гишүүд маань энэ сард хямрал арай өндөр гарчихлаа. Дараа сард нэг оронтой болгоод хаячихая гэхийм. Энэ ч яахав улсын асуудал. Гэрээ засчихсан улс төрөө засаж байгаа юм байна. Болох байлгүй дээ. Болтугай. Болтугай.Харин гэрээ эсвэл биеэ засаж байгаа бид яах вэ? Яаж сарын цалингаа сард нь хүргэх вэ?

Их хурлын гишүүд маань хямралыг барьж чадахгүй алдчихаж юуны магад. Та бэлтгэлтэй бай. Ямар бэлтгэл билээ?

Хямрал болсоноор мөнгөний үнэгүйдэл болох юм шиг байна. Хамгийн багадаа 10 дахин. Ингээд бид талхаа гар эсгэм 10000-тийн дэвсгэртээр ганц талх авах нь.
Тэгэх юм бол одоо талх 1000 байхад орон сууц, хаус худалдаад авчихаад 10000 болохоор нь зарах уу? Таны мөнгө нэг байшин аваад дуусаж байвал болох л юм. Хороолол авах мөнгөтэй бол яаанаа? Яаж тэр хорооллыг хадгалнаа. Сүүлд нь танай хороололыг траншейнийхэн үнэгүй эзэмшээд амьдрахыг та хараад тэвчих үү? Тэр дэмий байхаа. Таны байшинг авсанаас талхаа авсан дээр байхаа тэр үед.
Эсвэл та 20 жил хүлээж чадах тэвчээртэй бас залуу хүн үү?
Тэгвэл алт юм уу валют аваад хадгалая. Хаана? Хэдийг? Хэзээ хүртэл?
Энэ хямралыг давахад 90 оноос өмнөх Социалист арга, 90-оноос хойших зах зээлийн эдийн засгийн үеийн хэрэглэж байсан аргуудыг дахин хэрэглэх хэрэггүй л болов уу
Ингээд хямралын талд байна уу? Миний талд байна уу? гэдэг асуулт гарна

Хямралыг амжилттай, эсвэл ашигтай давая гэвэл Та эрүүл биетэй. Эрүүл биш сэтгэлгээтэй бай

8 comments:

Anonymous said...

unshaad shuud hyamrav :(

Gansukh.N said...

Та хямарч хэрэггүй. Одоо ядуу хүн, баян хүн 2 90-ээд он шиг ижил гараанаас гарах гэж байна. Танд ч бас их боломж байна.

Г.Ганбат said...

Хятадаар хямрал гэдэг нь аюул ба боломж гэсэн утгатай 2 ханзаас бүрдэнэ гэж хаанаас уншлаа байз...

bayasaa said...

Baabar tegj bichsen baisan.

10 dahin unadag ch yu l bol doo.

Anonymous said...

Hyperinflation Mongold boloxgui. Iflation oo barix geed o'soltoo barichij magad...

Gansukh.N said...

Maagaa-tai ойролцоо саналтай байна. Өсөлт 2 дахин багасах байх. Манай засгийн газрын менежмент, хэрэгжүүлэх хурд 2-оос л хамаарна. Гэхдээ манай засгийн газарт энэ 2 тун муу даа

N Tsene said...

Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлтээ ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Anonymous said...

Эрүүл юм бичжээ. Бас Гансүх Н-тэй санал нэг байна. Бидэнд боломж гарч байна. Энэ хямралаар зарим нь баяжиж, зарим нь ядуурна.

Mongolian Photo

Photos of Mongolia