Thursday, September 30, 2010

Эх орон таньдаа зориулав-8. Машины зогсоол

Замын бөглөрөл ихтэй яарч сандарсан үед нэгдүгээр эгнээнд зогссон машины номер хурааж байгаа цагдааг хараад магтах янзтай "болж, муусайн юмнууд зам бөглөөд" гэж боддог ч өөрөө зогсоол хайж яваа үед зогсоол байхгүй байж номер хураагаад байхдаа яахав гэж цагдааг муулах янзтай юм бодогдоно.
1990-ээд онд Австрид очиход том дэлгүүрийн доор маш том сайхан зогсоол, орон сууцны доод -1, -2, -3 давхарууд бас зогсоол, бүр том Shopping center-үүдийн гадна маш том зогсоол харагддаг байсан санаанд орж зогсоол хийчихээсэй, бариасай гэж бодогдоно. Зарим газар замын хажууд машинаа зогсоогоод нэг шонгоос цаас аваад явдаг байсан нь одоо бодоход төлбөртэй зогсоол л байж дээ. Тэдгээр зогсоолууд манай задгай зогсоолтой харьцуулах юм биш.


Энэ Shopping center-ийн гадна талын машины зогсоол.
Монголд иймэрхүү хэмжээний зогсоол стадионы
гадна талаар л нэг байгаа юм байна.
Тэгээд гадаадад машины зогсоол одоо ямархуу байдаг юм бол гэж интернетээс car parking гээд хайсан чинь янзтай юмнууд олдож байнаа. Машины зогсоол гэдэг нь бизнес, хотын хөгжлийн бодлогын нэг хэсэг болоод удаж байгаа юм байна.

Энэ 28 давхар зогсоол дээр байгаа машинууд

Энэ нөгөө 28 давхар зогсоол ийм сайхан байшин харагдаж байна.
Ийм зогсоолд машин тавихдаа нэг тавцан дээр машин нь очоод зогсохоор лифтээр өргөөд дээр аваачаад байрлуулдаг, буулгахад мөн л лифтээр буулгаад өгдөг системтэй. Тийм болохоор машинаа ухарааж тавьж байгаад нисчихнэ гэж бодох ч хэрэггүй. Машинаа захад нь тавинаа гарахад хялбар гэж бодох ч хэрэггүй. Цагдаа ирж номер аваад явчихна гэж бодох бүүр ч хэрэггүй болно.

Машины зогсоолын систем.
Хотын төвд машины ийм зогсоол барих газрыг их хурлынхан олгож өгөөд, гадаадаас ерөнхийлөгч, ерөнхий сайд нь мөнгө гуйж ирээд бариулчихаасай. Эсвэл нэг гайгүй мөнгөтэй хүн нь ийм байшин бариад төлбөртэй зогсоол болгоосой. Цагдаа ч амраг. Бид ч амрая.

1 comment:

Uchral said...

goyiin, mongold ingej emh zambraatai boloh tsag hze bol :D

Mongolian Photo

Photos of Mongolia