2008 оны нарны бүтэн хиртэлт
1997 онд Дархан орчимд нарны бүтэн хиртэлт ажиглагдахад энэ л сүүлчийн боломж, ашиглах хэрэгтэй гэж байсан саяхан мэт боловч 10 жил өнгөрчээ. Дараагийн бүтэн нар хиртэлт 2008 оны 8 сарын нэгний Гринвичийн цагаар 11 цагаас 10 минутийн хугацаанд Монголын нутгийн баруун захаар дайран өнгөрнө. Харж болох хамгийн тохиромжтой газар нь Ховд аймгийн Булган сумын төв байх ба энд орон нутгийн цагаар 18:05-ийн үед 2 минут 10 секунд орчим хугацаанд харагдана. Нарны хиртэлтийн зураг авах, нарны хиртэлттэй холбогдуулсан аялал зохиох ажил одооноос эхэлсэн байна. Хятадын олимпын үеийн нар хиртэлт гэдэг аялал зохиохоор аль хэдийн вэб хуудсан дээрээ байрлуулжээ. Монголчууд ч гэсэн дутах юу байсан юм. Нар хиртэлт харах саваагүй нэгэн олдох л байлгүй.
4 comments:
Уау, хэн дахиад арван ч юмуу жил хүлээж байдийн, тэнд очиж үзэхсэн хэхэ. Ер нь монгол руу жуулчид ирэх зам ингээд өөрөө засагдаад байх юмаа гэсн
Харин тийм ээ. Үүнийг сурталчилж байгаад хэдэн доллар салгаад хоцорвол сайн л хэрэг.
saihan medee bayrlalaa.
ta blogtoo mongoliin gazriin zurgiig durtai uydee delgeed harchih bolomjtoigoor bairluulj boloh uu?hervee tegvel nad shig zug chigee meddeggui hund haanahiin tuhai yariad baigaag shuud haraad medchihed amar yum.photos of mongolia-d mon adil.onegaishimasu.
hundetgesen deeschin.
Миний энэ бичлэгийг яг хэвээр нь MGLclub гэдэг газар copy&paste хийчихэж. Зайлуул
Post a Comment