Хөрөг зураг
Монголчууд зургаа даруулах дуртай. Тийм болохоор хөрөг зураг авах талаар, ямар линз хэрэгтэй байдаг тухай эхлээд бичие гэж бодлоо. Линзний төрлүүд постыг уншаарай.
Хөрөг зураг авахад тухайн үеийн байдлаас хамаараад янз бүрийн линз хэрэглэж болох ч ямар фокусын зайтай линз хэрэглэснээс хамаараад зургийн зохиомж, зураг өөрчлөгддөг.
Жишээлбэл цээж зураг авч байгаа үед өргөн өнцөгийн линз хэрэглэвэл ойрхон зогсож зургаа дарах хэрэгтэй болно. Хэрвээ холын линз хэрэглэж байгаа үед хүнээсээ хол зогсож байж багтаах шаардлага гарах ба өрөөний хананд тулаад багтахгүй болох бэрхшээл гардаг. Зураг авах зай өөрчлөгдсөнөөс зургийн алслалт өөрчлөгддөг. Өргөн өнцөгийн дуран хэрэглэх нь зургийн илүү шог зураг хэлбэртэй болгодог.
Холын дуран хэрэглэх нь зургийн дэвсгэрийг фокусгүй болгож гол зургаа ялгаруулахад их хэрэгтэй байдаг.
Ер нь ихэнх хөрөг зураг авдаг зурагчид голдуу 70-200 мм-ийн дуран хэрэглэдэг. Зарим шоуны болон фото сэтгүүлчид 200-300 мм-ийн линз хэрэглэх тохиолдол бий.
Бүтэн бие гарсан хөрөг зураг авах тохиолдолд ердийн 50 мм орчмын линз хэрэглэдэг.
7 comments:
Хөрөг гэснээс саяхан гэр бүл даяараа даруулсан чинь ёстой лайтай ажил байна лээ шд. Бүгд кэм рүү харж байх ёстой болдог. Дээрээс нь балчир хүүхэд тогтож суухгүй. За тэгээд авахуулсны дараа бүгд л өөрснийхөө царай муутайг гайхаад л, хэхэ
Unshaad bsan chin ikh sonirholtoi bn
visit
http://erdenekhuu.blogspot.com
Dolugen, Jenni нарт сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Ene medeelluudee urgeljluuleed baigaarai, bi bas photo-oor oroldyo gej bodood baigaa yum
Saina baina uu,
Tany blogoor orj uzlee, ih saihan medeeleltei yum baina., mongol ornoor ayalaj baigaa met setgegdel torloo, tany bologiin baingiin unshigch baih bolnoo:).
Ingeed tanias zarim neg zuil asyuuya gej bodloo.
Gadaadaas olon zuragchid Mongold ochij baigaliin, ahui am'dralyn, hun zony zurag ih dardag. Ingeed tuuniigee oorsdiin sited tavih, bas zurgiin buhel buten nom bolgon gargah tohioldol baidag. BAs yanz buriin zurgiin uzesgelend oroltsoj bair ezleh geh meteer "mongol ahui"-aar ih biznyes hiigeed baidag l daa. Zuragchiny zohiolchiin erh gej ih sonsoj baisan. Harin tuhai zurgaa daruulj bui hunii, ail orhiin erhiig hamgaalsan erh zuin orchin baidag yum bolov uu?
Tan'd bayarlalaa
Сайн байна уу Nomgon. Гэрэл зургийн зохиогчийн эрх хэд хэдэн хэсгээс тогтдог. Жишээлбэл Хэн нэг хүний зургийг авчихаад энэ зургийг би авсан юм чинь гээд хаана ч хамаагүй хэрэглээд байж болдоггүй. Тэр зургаа авахуулсан хүнээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Үүнийг Model Release гэдэг. Мөн зарим музейд мөнгө төлөөд зураг авч болдог ч тэр зургийг цаашид ашиг олох зорилгоор ашиглах тохиолдолд тухайн музейгаас зөвшөөрөл авах хэрэгтэй болно.
Баярлалаа... Хэдэн жилийн өмнө нэг франц найз хөдөө гэрээр очиж амарч байхдаа дарсан дүүгийн зургийг номынхоо нүүрэнд гаргаж, бас өөр олон зураг номондоо хавсаргасан байсан юм. Тэгээд мэдээж ном нь зарагдана... гэх мэтээр. Өнгөрсөн зун 4 зурагчины дунд манай гэрийнхэн маш хэцүү байдалтай хэд хоносон юм. Яг л холливудын кино од шиг тал атлаасаа хөргөө татуулаад л... хүүхдүүд ч хөөрөөд даруулах юм. Томчууд их дургуй байлаа. Жил болгон л хүмүүс дараад явдаг болохоор бүр залхсан. Тэгээд нөгөө зурагчид маань нутагтаа ирээд усанд хаясан чулуу шиг болчихдог болохоор жаахан "гэдэн" хөдлөөд байгаа юм. Гэр бүлийхнийгээ "хамгаалж дархлах" хэрэгтэй юм байна гэх бодол төрдөг болсон юм.
Харин Францад энд тэнд зураг дарх хориотой, гудманд хүний зураг дархад ч гүйж ирээд юу дарав гэж асууж байхтай тохиолдож байсан юм.
Post a Comment