Thursday, March 15, 2007

"Монгол сайхаан - 2007" эхний аялал

"Монгол сайхаан-2007" эхний аялалаа Увс аймгийн баруун талын сум болох Тариалан, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн, Түргэн, Сагил сумуудын нутгаар хийж, дархан цаазат амьтад, байгалын үзэсгэлэнт газрууд, өвлийн байгаль зэргийн зургийг авахаар 2007 оны 3 сарын 6-13 хооронд аяллаа. Монгол орны хөдөөгийн цэвэр агаар, монголчуудын зочиломтгой чанар, гургуул, хойлог, янгир, аргал угалз зэрэг ховор амьтад гэх мэтчилэн сайхан бүхэн цогцолсон газраар явж "Монгол сайхаан" гэж ам бардам хэлж байна.
Миний энэ аялалыг ивээн тэтгэж, MyPal A636N GPS бүхий pocket PC өгч явуулсан Topica компаний хамт олонд талархал илэрхийлье.
Аялалын тэмдэглэлээ өдөр өдрөөр нь сийрүүлэн бичье.

2007 оны 3 сарын 6

  • 10:30 Улаанбаатараас Aero Mongolia компанийн онгоцоор Улаангом руу нислээ.
  • 14:30 Увс аймгийн засаг дарга Л.Тогоотой уулзаж, "Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн Увс" нэртэй "Их нуурууд-2004", "Монгол сайхаан-2006" аялалын явцад авсан Увс нуурын сав газар орчимын 1700 гаруй зургуудаа бэлэглэв.
  • 14:30 Монголын Алтай Соёны эко бүс нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотойгоор хамгаалах төслийн Увс аймгийн орон нутгийн зохицуулагч Д.Тогтохбаяртай уулзаж, аялал аар авч болох амьтаны тухай, орон нутагт бидэнд туслах хүний хаяг, нэр зэргийг авлаа.

2007 оны 3 сарын 7

  • 07:10 Өглөө эртлэн босож Улаа нгомын баруухан талд орших Чандмань улаан уулын орой дээр гарч Хархираа уулын зураг, нутаг усандаа очсон анхны өглөөний ургахын улаан нарны зураг авч, арц хүж уугиулан аялалын амжилтаа даатгав.
  • 13:10 Улаангомоос жолооч Санжаа, миний ах Лхагва, дүү Баттулга нарын хамт аялалаа үргэлжлүүлэв.
  • 14:17 Хаваржаандаа буухаар нүүдэллэж байгаа айлтай тааралдаж, зураг авч саатав.
  • Цааш Өмнөговь сумын төвөөр дайран Яргайт уулын бэлд 21:10-д айлд хоноглохоор буудаллав. Харанхуйд яв ж байхад найзын минь өгсөн Asus MyPal A636N GPS аминд орж байлаа.

2007 оны 3 сарын 8


  • 10:10 Хоносон айлынхаа хурга, ишиг хөхүүлэх ажил туслалцаад цааш явлаа.
  • 12:34 Улиастай бригадын төвд ирж, Дамбийжаагийн тоосго шатааж байсан бааюуны үлдэгдэл, шатаасан тоосго, дээврийн материал, бааюунаас сүм барих газар хүртэл гар дамжуулан тоосго зөөж ба йсан хөтөл дээр гарч үзлээ.
  • 15:50 Дамбийжаагийн дээр нь сүм бариулахаар оройг нь таслахыг оролдож байсан хадан цохионы зураг авлаа.
  • 20:53 Улиастайгаас гарч Ховд сум орж ирлээ. Энд байгаль хамгаалагч Бат-Орших, Мягмаржав, Нэргүй нартай уулзаж гургуулийн зураг хаанаас авч болохыг асуугаад, Мягмаржавынд хоноглов.

2007 оны 3 сарын 9


  • 10:20 Бид Ховд голын бургас ан дотор гургуул шувууны зураг авахаар Мягмаржав, Нэргүү нарыг дагуулан өдөржингөө явсан ч зураг авах боломжтойгоор огт тааралдаж байсангүй. Аргагүй нь эрхэнд тоншуулын зураг мэтийг авсаар ...
  • 15:57-д малчин өвгөн Буриадын гэрийн гадна хүсэн хүлээсэн гургуултайгаа таарав.
  • 22:04 Цааш явсаар Ачит нуурын усан хоолойн гүүрэн дээр ирж, гүүрэн дээрээс шөнийн зураг авлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа.
  • 23:50 Дэвэл арлын ойролцоо, Мандах бригадын хажууд майханаа барьж хээр хонолоо

2007 оны 3 сарын 10


  • 09:34 Өвөл хээр хоноход үнэхээр сайхан байлаа.
  • 10:39 Дэвэл арлын байгал хамгаалагч Жанасигийнд очиж цай уугаад, Дэвэл арал дээр гургуул шувууны зураг авах ажлаа үргэлжлүүлэв. Дэвэл арал нь монголын гургуулын хамгийн нягт тархацтай газрын нэг, байгалын цогцолбор газрын нэг юм.
  • 13:27 Ачит нуурын хоолой дээр ирэхэд хун өвөлжиж байв. Миний нутгийн нууранд холын халуун орны шувуу өвөлжиж байх нь үнэхээр бахархмаар, биширмээр
  • 13:41 Урьд шөнө нь зураг авсан газраасаа нуурын зургийг дахиж авлаа.
  • 15:07 Ачит нуур бригадын хажууд хар өнгөтэй, амандаа хийхэд хайлдаг элс байдаг юм байна. Энэ элсийг лам нар их хэрэглэдэг гэнэ.
  • 17:27 Хотгорын нүүрсний уурхайд казак айлд очив. Тэд хулсыг будганд оруулсан хонины ноосон утсаар холбон сүлжиж гэрийн дотор бүрээс хийдгийг үзэв.
  • 18:30 Ямаат ууланд байгал хамгаалагч Эрдэнэбаатарынд ирж хонолоо.

2007 оны 3 сарын 11


  • 09:57 Эрдэнэбаатарынх хурга, ишгээ хөхүүлсэний дараа бид Ямаат уул руу Эрдэнэбаатарын хамт дөрвүүлээ янгирын зураг авахаар авирлаа.
  • 12:24 Анх янгир хараад үнэхээр их баярлав. Хангайн сайхан амьтаныг хараад харлаг тэх байна гэж... Энд бид 3 хэсэг нийт 58 янгирын зураг авлаа. Янгирт өгөх давс олддоггүй гэхээр нь Эрдэнэбаатарын хариуцдаг Ямаат уулын Байгалын Цогцолбор газарт 2 тонн давс өгөхөөр боллоо. Тэр сайхан байгал, ан амьтаныг хариулаад маллаж байгаа хүнд туслах сэтгэл төрөв. Улаангомоос тээвэрлэж авах зардлаа тэд хариуцана. Өмнө нь дуучин Жавхлан 5 тонн давс өгсөн юм байна.
  • 16:16 Ямаат уулнаас бууж ирээд хадан дээрх янгирын сүргийн сүг зургийг авлаа. Энэ зургаас харахад эртнээс нааш янгир, ирвэсний өлгий нутаг байсан нь илт
  • 16:32 Тэндээс Бөхмөрөн сум орохоор хөдлөөд жаахан явтал 10-аад хойлог шувуу таарч бас азын тэнгэр ивээлээ.
  • 18:48 Бөхмөрөн сумын хажууханд байдаг заан хадны зураг аваад байгал хамгаалагч Мандахтай уулзаж тэднийд хоол хийлгэж идээд аргал, угалзын зураг авах газраа хүрч хонохоор гүн сайр гэдэг газар руу хөдөллөө.
  • 23:00 Гүн сайр гэдэг газар өвөлжиж байгаа малчин айлд ирж хоноглов.

2007 оны 3 сарын 12


  • 10:27 Өглөө босож айл ишгээ хөхүүлэх хооронд бид уулын орой дээр гарч аргал дурандацгаав. Аргалд дохиолол тавьсан, тэр дохиоллоороо аргал хаана байгааг мэддэг юм байна. Бид хэд аргалд хүрэхээр уул өөд бүх юмаа үүрээд мацаж эхэллээ. Аргалын амьдардаг нутаг нь хужир сайтай газар байдаг тул давс бага хэрэглэдэг юм байна. Мандах Улаангом орохоороо хэрэгцээний багахан давс очиж авахаар боллоо.
  • 12:00 Анхны аргалын зургаа авлаа.
  • 12:04 Долоон угалзны зураг авлаа. Энд нийтдээ 38 аргал 7 угалз нэг дор байрлаж байв.
  • 14:09 Буцаж хоносон айл дээрээ ирээд, цай уугаад хөдлөв
  • 16:45 Үүрэг нуурын хөвөөнд ирэв.
  • 18:17 Улаан даваан дээр ирэв.
  • 19:50 Улаангом орж ирэв.

2007 оны 3 сарын 13

  • Улаанбаатар ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөв.
Энэ аялалын явцад надад туслаж байсан хүмүүст дахин талархал илэрхийлье.
Мөн янгир, аргалын нутагт өгөх давсыг олж өгсөн ах Лхагваа, жолоочоор явсан Санжаа нарт гүн талархал илэрхийлье.
Байгал хамгаалах ажилд хамгаалахаас гадна сурталчилах ажил онцгой чухал байдаг юм байна. Ийм учраас байгал хамгаалагч Мандах, Эрдэнэбаатар нарт өөрийн хэрэглэж байсан ФЭД-3, ФЭД-5 аппаратуудаа бэлэглэхээр болов. Үүнийг уншигч танд хэрэглэгдэхгүй байгаа зургийн аппарат, видео камер мэтийн зүйлс байвал хандивлавал монголын байгал хамгаалах, сурталчилах үйлсэд зарцуулах болно.

14 comments:

granola said...

Mongold ingej ayalal hiihed berhsheel bii yu? Ta nar huviaraa yavaad baina uu esvel bur zohion baiguulalttai ayalal uu? Mongold ochood iim ayalald oroltsoh bolomj her baidag ve?

Luvsantseren said...

Hovd aimag, Erdeneburen sum, Hovdiin gol gedeg chin minii torson nutag bga yum. /Odoo ch gesen manai ovoo malaa hariulaad amidarch bgaa/ Odoo ch hovdiin gold ikh goe bgaa da. Ta yag ali havitsaa n ochson be. Arai manai ovoogiind ochson yum bish biz de. Martsanaas ter gurguul shuvuug chin ch olon udaa hooj ildej bsn da. Er n biluu em n ikh goe uzesgelentei, harin nogoodoh n ih sur muutai bdg yum.

enkhtaivan said...

ingej ayalax davgyi yumaa. Xarin camera xyitend ajillaxdaa xer bn?

Gansukh.N said...

Granola-д. Монголд ингэж аялахад бэрхшээл гайгүй. Ганц бэрхшээл нь эдийн засгийн бэрхшээл юм даа. Би хувиараа ийм аялал хийдэг. Зун бол гэрийнхэнээ аваад л явдаг. Миний анхны пост Монгол сайхан ш дээ гэдгийг уншаарай. Монголд ийм аялалд оролцож болноо. Бас өөрөө зохиосон ч болно.
Tseren-д: Би ховд голыг Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай бригадаас Ачит нуур хүртэл дагаж явсан. Настай айлуудаар орсон. Танай өвөөгийнд ч очсон юм бил үү
Enkhtaivan-д: Камер ажиллахдаа зүгээр байсан. Шөнө нь бүх батерейгаа өвөртлөөд унтдаг

Anonymous said...

Ийм аялалын тэмдэглэл уншаад үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байна. Ингэхэд таны энэ гаргасан DVD -г хаанаас, хэрхэн авч болох вэ?

Ta minii email ruu hariu bichne uu?

Taniig hundetgesen,
Энхболд (travel2gobi@yahoo.com)

Anonymous said...

Argal, yangiriig amidaar ni zerleg harah ch goyo baisan baih daa. Gurguul UB-iin havid bii yu?

Gansukh.N said...

Бахархмаар сайхан байсан. УБ-т ойрхон байж болох газар Тэрэлж хавьд байж магадгүй. Байсан ч тархац нь бага байх болов уу?

A.Амарсайхан said...

Анд минь олз омогтой, ганзага дүүрэн иржээ. Аргаль янгир гэдэг биширмээр сайхан амьтад шүү.
Компьютер шагайж суудаг над шиг амьтны нүдийг хужирлах юм даа. Алтай нутгийн анхилам агаар үнэртэж, салхи нь хацар илбэх шиг боллоо.
Гансүхдээ онгодын ихийг ерөөе. Нүд тань хурц, дуран тань тунгалаг байх болтугай.

БЭ said...

yamar saihan haragdaj baina aa, iim l saihan eh orontoi hun dee bi.

Buyantsogtoo, Ts. said...

Нутгийнхаа сайхныг бахархан харж байтал нэг л сэтгэл уясаад явчихваа... ойрд сэтгэл донслуулсан олон явдал тохиолдсоных юм болвуу даа. Угаасаа манай Ганаа ч зургаараа хүнийг уяраагаад хаячихдаг л даа.
Баярлалаа Ганаа. хэзээ уулзахийн бэ хө, нэг уулзаж шар айрагдий гээд байхад хариу өхгүй юм даа

Gansukh.N said...

Шар айрагдах өдрөө хэлчих. Би тэр өдөр машингүй ирье

Talst said...

Hehe. Gansuh ahdaa bayarlaj yavdag shuu. Ajil bolon aminii ajiliin ulmaas tsug yavj es chadahiin... Daraa zaaval tsug yavna gej bodoj yavdag hun shuu. Saihan zura... saihan baigali... Saihan DVD udahgui garna gedegt itgej baina. MGL-oo gesen setgeltei hun buur olon boloh boltugai...

Anonymous said...

Сайн байна уу? Таны энэ хэрэглэсэн GPS монголын зурагтай юу? Нарийвчлал нь хэр зэрэг байна? Монголоос олдох уу?

Gansukh.N said...

Миний энэ хэрэглэсэн Asus A636N GPS газрын зурагтай. Маш сайхан ажилладаг юм байна лээ. Track record командаар бүх явсан замаа хадгалдаг. Очих газраа тэмдэглэхээр явах чиглэл заадаг. Монголоос олдоно. Topica компани зардаг.

Mongolian Photo

Photos of Mongolia