Wednesday, April 04, 2007

Танихгүй танил буюу Цоодолын Хулан

Олоон жилийн өмнө гудамжинд европ хувцастай годгоносон цагаан охинтой таарсан. Тун удалгүй дөрвөн талтай малгайтай, монгол дээл өмссөн намбалаг монгол эмэгтэйтэй тэр үеийнхээр бол зоос гоёлын хажууд дахин таарсан юм. Хааяа шүлэг уншихийг зурагтаар хардаг. Сонгуулийн үеэр зурагтаар дахиад харсан. Миний мэдэх Хулан ингээд дуусч байна. Саяхан түүний "Зүгээр л нэг амьдрахсан" номыг уншлаа. Та ч бас уншаарай. Энэ номыг та шүлгийн түүвэр гэж битгий бодоорой. Блогч биднийхээр бол бүх блогоос сайхан болгоныг нь түүгээд нэг ном гаргачихсан юм шиг. Сайхан бичлэгүүдийг шүлгээрээ гоёжээ. Сайхан сэтгэлтэй, монголын төлөө гэсэн сайхан бодолтой эмэгтэй юм байна.
Энэ залуухан бүсгүй хичнээн их юм хийсэн юм бэ? Сонин түүнийг хичнээн их зовоосон юм бэ? Хөгшин, залуу, эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр хичнээн олон хүнтэй найз юм бэ? Бахархмаар тууштай, өөрийн үзэлдээ үнэнч явжээ. Хүн ийм байх ёстой юм шиг.
Түүний номыг уншиж байхад номыг нь олон хүн уншаасай, уншигчдын дотор нь түшмэлүүд бас байгаасай гэсэндээ энэ блогийг бичлээ.

Ц.Хуланд зүгээр л нэг амьдарч болохгүй байгаа энэ үед зүгээр л хэсэг амьдраад зөндөө ихийг бүтээхийг хүсэн ерөөе.

3 comments:

Unknown said...

Сайхан ном танилцуулсанд баярлалаа. Уншиж үздэг хэрэг ээ.

A.Амарсайхан said...

Зүгээр явах гэхээр л зүгтэй юм руу хальт гишгэчихдэг болсон хорвоо доо хөөрхий.

Anonymous said...

Hulan tsoglog bichdeg shuu

Mongolian Photo

Photos of Mongolia