Tuesday, June 19, 2007

Эх орон таньдаа зориулав - 1 - Цэцэрлэгжүүлэлт

Бээжин, Аламата, Москва хотуудаар 7 хоногийн ажлын томилолтоор явж байх үед тааралдсан монголд нэвтрүүлбэл хэрэгтэй гэж санагдсан зүйлсийн тухай бичихээр шийдлээ.

Монголд хавар болгон модыг ёстой үхтэл нь тайраад "намхан нуруутай навтгар хамартай" гэдэг шиг л юм болгодог. Энэ нь цөөхөн мод тарьсан газар л модоо саглагар болгохын тулд хийдэг ажил бололтой. Түүнийг тайрч байснаас хажууд нь нэг мод нэмээд тарьчихсан нь дээр юм байна. Гэтэл гадаадад тэгдэггүй юм байна. Гудамжны хоёр талаар тарьсан мод ургаад дээгүүрээ нийлээд, замаар явж байгаа явган хүн, доорх зүлгээ халуун нарнаас хамгаалдаг юм байна.
Зуны цагт бороо орохоор Улаанбаатарын гудамж мөрөн голын төрхтэй болдог, зарим газруудаар нуур бий болдог нь ус зайлуулах шугам муугаас болдог юм байна. Ус зайлуулах шугамыг ингэж задгай хийвэл цэвэрлэхэд хялбар, бөглөрөх нь бага байдаг.

Манайд засгийн газрын арын хашаан дахь сандал дээр суугаад амрах, юм ярих сайхан байдгийг мэдэх хүн олон. Ийм газар өөр хаана байдаг билээ. Гэтэл гадаадад цэцэрлэгт хүрээлэнгүүд их байх юм. Энэ нь хотын үзэмж сайжрахад хэрэгтэйгээс гадна, жуулчид, оршин суугчдын ая тухыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй зүйл юм байна.

6 comments:

Unknown said...

Мод тайрах нь нүгэл баймаар даа.
Монголд болж, бүтэж байгаа юм алга.

A.Амарсайхан said...

Жаахан сул зай байвал л, хэдэн тоосго овоолох гэдэг дон шүглээд удлаа.
Засгийн ордныхоо арын цэцэрлэгийг устгана гэж байгаа. Яана даа..?????

Gansukh.N said...

Тэгэхгүй байлгүй дээ. Юмыг сайхнаар бодож байвал болдог гэж боддог

N Tsene said...

Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлтээ ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

B.Orgil said...

Өөдрөг бүтээлч сэтгэлгээ ус агаар шиг дутагдаж байгаа өнөө үед иймэрхүү зүйлс унших нь урамтай байлаа.

Заавал том цэцэрлэгт хүрээлэн гэхгүйгээр айл болгон хашаандаа 2 мод тарихад л "Эх орон таньдаа зорилж" буй иргэн хүний хувь нэмэр болно. Үүнд зөвхөн сэтгэл л хэрэгтэй.

Та бүхэн ч гэсэн цааш нь дамжуулж, бусдыгаа, ах дүүс, танил, ер нь бүгдийг уриалан дуудах хэрэгтэй.

"ТОХИЛОГ ХАШАА" фэйсбүүк бүлэг said...

Санал нэг байна. http://ecomngl.blogspot.com/ блогоор зочилоорой.

Mongolian Photo

Photos of Mongolia