Thursday, June 28, 2007

Гэрэл зургийн CD-ний нээлт


CD-нийхээ нээлтийг даруухан тэмдэглэхээр шийдэж, хууль зүйн үндэсний төвд 50-аад хүнийг урилаа.
Урьдчилаад үзүүлэх, харуулах зүйлсээ бэлдсэн байсан ч нээлт болдог өдөр өдөржингөө л ажилтай байлаа.
Нээлт эхэллээ. Баярлаж байгаа юм уу айж байгаа юм уу бүү мэд. Сандарч байнаа. Хоолой ч бас зангирч үзэж байна. Зураг тайлбарлаад хэсэг яриад ирсэн чинь зүгшрээд гайгүй боллоо.

Ингээд нээлтэн дээр үг хэлэхдээ ашигласан powerpoint-ийн үзүүлэнгээсээ үзүүлэе

Талархал
  • Энэ CD-д орсон зургуудыг авахад надтай хамт говийн халуун нар, хангайн хүйтэн бороо үл тоон аялж, хийхэд тусалж дэмжиж байсан гэр бүлийнхэнээрээ бахархаж байна
  • Энэ CD-г хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн Баттөгс, Өнөржаргал, Буянжаргал нарт талархал илэрхийлж байна
  • Миний анхны CD-ний нээлтэд хүрэлцэн ирсэн та бүгдэд баярлаж байна
Миний тухай
n
  • 1978 онд Ломо-135ВС аппарат авсанаар миний зураг авах хобби эхэлсэн
  • Өнөөдрийг хүртэл 14 аппарат хэрэглэсэн
  • 2004 оноос хойш дижитал аппаратаар зураг авсан
  • 2005 оноос хойш америкийн мэргэжлийн зурагчдын холбооны гишүүн
  • З номны зураг авсан, гадаад, дотоодын цөөхөн сэтгүүл, танилцуулгад миний зураг хэвлэгдсэн
  • Өнөөдрийг хүртэл 50 мянга гаруй зураг авсан
  • Блогууд:
    http://mongolianphoto.blogspot.com
    http://photomongolia.blogspot.com
    http://ngansukh.blogspot.com
Миний хийсэн аялал

Аялана гэдэг бол тэнэх гэсэн үг биш дурсах юмтай үлдэх гэсэн үг гэж боддогCD-ний тухай

Энэ CD-д Төв, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай аймгийн үзэсгэлэнт газруудаар 10000 км замыг 1 сарын туршид аялаж, 108 газар авсан 10000 зургаас түүвэрлэн 250-аад зураг оруулсан. Монголын сайхан байгаль, ан амьтан, ахуй амьдралын гэгээлэг бүхнийг оруулахыг зорьсон.
Энэ цомог нь Амьтан, Ус, Уул, Бусад гэсэн 4 ангилалтай.
Англи монгол хэлээр тайлбартай. Бүх зургийг авсан аймаг, сум, газрын нэр, GPS-ийн координаттай.
Эдгээр slide-уудыг үзүүлээд анхаарал тавьсанд баярлалаа гэдэг үгийн оронд "Надад мэдрэгдсэн сэтгэгдэл танд мэдрэгдэнэ гэдэгт найдаж байна" гэдэг CD-ний нүүрэн дээр бичсэн үгээр өөрийн хэлэх үгээ өндөрлөж тууз хайчлах ёслолын ажиллагаа боллоо.

Дараа нь хундага тулгаж, хоол идэцгээлээ.Дараа нь УБ хотын ерөнхий дендрологич Чимид, Монгол Улсын ШУ-ы сангийн захирал, Монгол Алтай Судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Цоохүү, Азийн урлаг компаний захирал Алтангэрэл, миний 10-р ангийн найз Бямбаа, надтай 2 удаа аялал явж байсан Topica компаний захирал Цэлмэг нар үг хэлж дурсгалын зүйл гардууллаа.

6 comments:

Misty said...

Үнэхээр сайхан зураг авдаг юм байна лээ. Их таалагдсан. Амжилт хүсъе.

Chime said...

Tand bayar hurgeye! =)

A.Амарсайхан said...

Баяр хүргэе.
Нүд хурц, ухаан саруул байж, дахиад олон сайхан альбом бүтээгээрэй.

Нээлтийн үг хэлж байхуйд тань миний бие Солонготын даваа уруудаад л хийсгэж өгч байсан болж таарч байна ш дээ.

Gansukh.N said...

Misty, Chime, А.Амарсайхан нарт баярлалаа

Хуруу said...

Таны авсан зургууд надад маш их таалагддаг шүү. СиДи гээ гаргасанд баяр хүргье. Дараагийн СиДигээ гаргахаараа надаар хийлгээрэй. Би тэр тал дээрээ хэнийг ч гаргаахгүй шүү !!!

Мятавын Эрдэнэчимэг said...

Хүүе, нэг юм туршсан чинь Цэгий та хоёрын зураг гараад ирэх чинь юу вэ, залуусын ажил амьдрал амжилттай биз дээ. Гоё СД гаргасанд баяр хүргэе

Mongolian Photo

Photos of Mongolia