Sunday, July 15, 2007

Эх орон таньдаа зориулав - 2 - Усан оргилуур

Манай монгол орон эх газрын эрс тэрс уур амьсгалтай гэж хичнээн жил ч бахархав. Эрс тэрс уур амьсгалын чийглэг зөөлөн уур амьсгалтай болгоход монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй юм байна.
Гудамжинд төрөл бүрийн хэлбэртэй усан оргилуур байрлуулах нь хотын гоо үзэмжинд сайнаар нөлөөлөхөөс гадна халуун нартай өдөр хажуугаар сууж сэрүүцэж болох амралтын газрын талбай нэмэгдэх, хотын агаарын чийгшилд ч чухал ач холбогдолтой юм. Манай монголд иймэрхүү шийдэл бас байсаныг бид Дуурийн театрийн хажууд байсан усан оргилуурын дундах Эмнэг сургагч баримал, Хороололд Москва рестораны хажууд байсан хувин барьсан эмэгтэйн байримал, MCS Plaza-ийн хажууд байгаа гурван хүүгийн баримал зэргээс харж болно. Ираны Испахан хотод хотын дундуур урсах том голын дотор голын уснаас нь дээш оргилуулсан оргилуурууд олон байгаа нь тэр хотын агаарыг чийгшүүлэхэд их л нөлөөтэй, усан сан барих ажил байхгүй хямд арга санагдсан. Улаанбаатарын дундуур урсах Туул, Сэлбэ голууд дээр ийм оргилуур барихад улсын хувьд юу байхав.

Мөн айл бүр хашаатай нь хашаандаа, харштай нь харшныхаа гадна жижиг цөөрөм байгуулаад долоо хоногт нэг удаа 1 цистерн усыг 2500 төгрөгөөр аваад нэмээд, тэр цөөрөм дотроо оргилуур, хүрхрээ үүсгэвэл гэр орны амралтын сайхан бүс үүсэх бөгөөд бас л агаарыг чийгшүүлж зөөлөн чийглэг болгоно. Манай монголд иймэрхүү шийдэл Хүүхдийн паркт байгааа цөөрөм байна.
Энэ Алмата хотод байсан хүрхрээ бүхий хөшөө. Манайд гадна ийм хүрхрээ байдаг эсэхийг мэдэхгүй байна. Том албан байгууллагууд дотроо хүлээлгийн зааландаа ийм оргилууртай байх нь гадаадад стандарт болжээ. Азийн бараг бүх зочид буудлууд, Москвагийн ГУМ гээд олон газар үсэрдэг, оргилдог, бургилдаг гээд элдэв төрлөөрөө байхыг харж байсан. Манай монголд Puma Imperial ресторанд ороход нэг шилэн хана дагаад урсдаг ус байгаа нь бас сайхан байлаа. Мөн MCS Plaza дотор баригдсан цагаас нааш ажилласаар байгаа жижигхэн усан оргилуур бий.
Москвагийн томоохон супермаркетууд доод давхартай мөсөн гулгуурын талбайтай, тэндээ дэлгүүр хэсэж явахдаа хүүхдүүдээ сургагч багшаар хичээл заалгаад үлдээчихээд дэлгүүрээ хэсэж дуусаад хүүхдээ аваад харьдаг эцэг эх, хүүхдэд хэн хэнд нь зугаатай ийм сайхан үйлчилгээ байна. Үүнийг манайд хэрэгжүүлэхэд хөрөнгө зарахаар байгаа ч шийдэе гэвэл бас боломж байгаа л байх. Мөн өвлийн цагт хотын дотор олон түр гулгуурын талбай барьвал хүмүүсийн чөлөөт цагийг өнгөрөөх, ажилгүй хүмүүст ажлын байр гарах сайн талтай.

Дээрх ажлуудыг хийхэд хэрэгтэй мөнгийг хаанаас олох вэ? Энд хэд хэдэн арга байна.

  1. Улсын Их Хурлын гишүүд нэг нэг оргилуур бариулах. Тэдэнд мөнгө байгаа
  2. Байгууллага бүрийг орчиндоо нэг оргилуур бариулах. Тэдний оргилуур бариулсан мөнгийг татвараас хасаж тооцоох. Улсад тушаагаад тендер зарлаад бариулбал тухайн компаний барилгын дезайнд таарахгүй болох, дундаас нь зуучлагчид олширч өртөг өндөрсөх дутагдалтай.
  3. Хашаатай айл бүрт цөөрөмтэй болох уриалга гаргах. Одоо хашаандаа мод тарьсан айлд мөнгө өгдөг шигээ хашаандаа цөөрөм байгуулсан айлд мөнгө өгөх эсвэл усыг нь улсаас үнэгүй хүргэж өгөх.
  4. Шинээр барих том байшингуудыг усан оргилуур, цөөрөмтэй байлгах шаардлага тавих.

5 comments:

Anonymous said...

uneheer heregtei sanal baina. bid aliin bolgon l manaih huurai agaartaimoo geel muuhai tsarailj yavahav dee, agaar chiigsheed irvel ovs nogoonii urgalt ch sian nemegdeh bailgui dee.


gesnees hashaandaa mod tarisan hunuust mongo ogdiim uu? bi ochoool olooon olon olon mod tarih bodoltoi baigaa shd :)


nmn :)

Gansukh.N said...

Монголд хашаандаа мод тариад тэр нь ургасан байвал хар мод, хуш, гацуур бол 5000 төгрөг, улиас бургас бол 500-600 төгрөг өгдөг

Anonymous said...

ih saihan tsuwral baina.
Harin neg zuil: tanidaa bish tandaa gej bichwel zugeer bish uu.
Taniig bainga unshdag shuu.

ZAYA said...

Үгүй мөн сайхан санаануудаа. Нээрээ Ууж идэхийг хориглохгүйн /УИХ/ гишүүд нэг нэг олигтойхон усан ориглуур барьвал таарна. Юу ч хийхгүй хэрэлдэж байснаас... Ерөөсөө дараагийн сонгуульд хэн нь ямар усан оргилуур барьснаар нь уралдуулаад сонгодог юм уу?

Anonymous said...

Bas hotiig zulegjuuleh ajil ih bainaa. nogoon zulegtei, tsetseg nawchtai talbai baiwal hen tuun deer gishgej zurhleh we de te.

Mongolian Photo

Photos of Mongolia