Wednesday, September 05, 2007

Эх орон таньдаа зориулав - 4. Номын дэлгүүр, ном

Суварга бүтээх нь буян их
Сургаалийг дагах үлэмж буянтай

Хөмөрсөн сав,
бохир сав,
ёроолгүй сав
гуравт ариун рашаан хийж яаж болохов.
Бодь мөрийн зэрэгээс

Хөдөө орон нутгаар явж байхад ариун номын оронд байна уу гэлтэй суваргаар дүүрэн орон болж МОНГОЛ. Сум болгон ядаж нэг суваргатай. Эмээлтээс Улаанбаатар орох замд бүр олон. Сайхан л байна. Суварга бүтээвэл буян болно гэдэг сургаалийг манай лам хуваргууд нэг л дутуу ойлгосон, ойлгуулсан бололтой. Хөдөөний хүмүүсээс танай суманд хүмүүсийн үздэг сайхан байгаль, түүх дурсгалын зүйлс юу байна гээд асуухаар манай суманд ч тийм юм байхгүй дээ тэр ууланд нэг хад бий. Бичигтэй гэх юм. Яваад очихоор Ум мааний бад ма хум гэсэн үгийг л бичсэн байх юм. Шаахар толгойн бичгийн дурсгал гэж маш том бичиг сүг зургийн дурсгал үзэж байхад хамгийн их бичиг, зурагтай хэсгийг нь голлуулаад өнөө л ум мааний бад ма хум-аа биччихэж. Юутай халаг. Юутай тэнэг вэ тэр лам. Эсвэл төдөн оны 8-р анги гэсэн бичиг бичнэ. Юутай гэнэн бэ тэр хүүхэд. Ховд аймгийн Манхан суман дахь Гурванцэнхэрийн агуй дахь зургийг тодруулж байж зургий нь хуулах гээд дээгүүр нь будгаар тодруулсан нь цаад зургаа ховхлоод уначихаж. Юутай мулгуй вэ тэр эрдэмтэн.
Гэхдээ түүнээс буян ихтэй ажил зөндөө байдаг бололтой. Энэ зун 3 аймгийн 30-аад сумаар дайрахад номын дэлгүүртэй сум нэг ч таарсангүй. Ном уншихаа больсоноос болоод юу болох, юу болохгүйг ялгахаа больж.
Суварга барихын оронд номын дэлгүүр баръя. Номын сан баръя.

Номын буян суварга бүтээх буянаас үлэмж их гэсэн Бурханы сургаалийг дагая.

Таны буян үлэмж арвин болог.

7 comments:

sanakae said...

Манай сумын төвийн ном нь хуучраад унших ч ном оллдоггүй болчихсон байлаа. Тэгэхэд хэдэн саяаар ч билээ сүм суварга барисан л юм даг. Тэр нь цагаан сараар л нэг ажилладаг байхдаа.

Ochko said...

Манай сумын урд уулын орой дээр нэг суврага байдаг юм. Тэгсэн саяхан тэр суврагыг бариулсан лам сумын төвд бас бүр том суврага бариулсан байна лээ, сүртэй гэж яана. Дараа нь бас хаана бариулах гэж байгаа бол доо.

Харин номын сан бол мартагдаад бүтэн үе өнгөрлөө шүү дээ, манай үеийнхээн гэж...

byambaa said...

unen ug shuu.
za neg jaahan beltei ailiin eej ni yum uu aav ni nas barahaar l suvraga bariuldag bolson bna lee sh dee. yamar hereg bnaa.
tegsend orohod nomiin sangaa bairj bval neeree l hoich ireeduid maani heregtei yumsan. tee.

ene niitlelgii ali neg soninii niitleld tavih yumsan. suvraga bariad bgaa humuus olj unshig...

gegeen said...

nom bichih gesen yum. yum hiij buteedeg humuustei holboj ogooch. www.gegeen.com

gegeen said...

nom bichih gesen yum. yum hiij buteedeg humuustei holboj ogooch. www.gegeen.com

gegeen said...

nom bichih gesen yum. yum hiij buteedeg humuustei holboj ogooch. www.gegeen.com

Anonymous said...

1 suvarga geed hachin yum barij baigaa mongooroo tumen nom avaad nutgiin nomiiin sandaa handivlaj baimaar yum. Tuvduud manai hamag ed bayalgiig gipseer solij avsan gee biz dee, Utai Gumbendee morguulj handiv avsaar baigaad, mongoliin ezent gurend bayalag geheer yum uldsengui ee. Tegeheer mongolchuud ochij morgood mongoldoo mongoo uldeeh yum buteevel iluu deer bish uu? Zasgiin ordnii omno 20 saya dollar urj baihaar Genco Battulga shig hun ochij uzeed orlogo olj baih surtei tom uzver hiihgui dee.

Mongolian Photo

Photos of Mongolia