Цагаан сар хэзээ болж байсан бэ?
Сарны тоололд илүү сар байх нь нарны тоололтой тоололоо тааруулах арга болдог. Нэг жил нь 365.2425 хоногтой байдаг. Сар дэлхийг тойрох хугацаа нь 29.53 хоног. Тийм болохоор 1 жил нь 12.3685 сар болно. Энэ нь 12 бүхэл 7/19 гэсэн үг. 19 жилд 7 илүү сар гаргавал нар сарны байрлал давхцана. Мөн цагаан сар бар сарын шинийн нэгэнд болно. Нар бар сард шар замын 315-гаас 330 градусын уртрагийн хооронд оршино. Дээр бичсэн зүйл бол ямар ч зурхайн үндэс.
Нар дээрх уртрагт орж ирэх хугацаа нь дунджаар аргын тооллын нэгдvгээр сарын 19-нєєс хоёрдугаар сарын 20-ны хоорондох хугацаа юм. Бүх дэлхийн газар нутаг дээр ганц л нар байдаг.
Ийм болохоор Цагаан сар мөн л энэ хооронд болно гэсэн үг. Гэтэл монгол зурхайд 2-р сарын 27-нд хүртэл болж байсан байна. Энэ нь монгол онцлог л байх даа. Эсвэл өөр нар байгаа юм болов уу? 2 сарын 20-оос хойш тэмдэглэсэн цагаан сарууд бүгд туулай сарын шинийн нэгэнд буюу нэг сарын дараа цагаан сараа хийж байжээ. Дараа жил бас нэг сарын дараа болох нь.
Билгийн тооллын календар нь 19 жил болоод ойролцоогоор давхцдаг. Доорх зургуудад 19 жилийн давтамжтайгаар Хятад, Монгол, олон улсын одон орон судлалын U.S. Naval Observatory газрын цагаан сар болсон өдрүүдийг 1900 оноос 2009 он хүртэл харьцуулан харуулав. Шар өнгөөр шинэ сар эхлэх цагт ойр байгааг, Хөх өнгөөр таарч байгааг, улаан өнгөөр алдаатай байгааг харуулав. Зураг дээр дарвал томорч харагдана. Эндээс та цагаан сараас өмнө хойно төрсөнөө харах боломжтой болно. Мөн бид цагаан сараа хэр зөв тэмдэглэж байж вэ гэдгийг бас харж болно. Хятад зурхайд шинэ сар эхэлсэн өдөр цагаан сар эхэлдэг, монгол зурхайд шинэ сар үдээс хойш эхлэхээр байвал дараа өдөр нь цагаан сар эхэлдэг зүй тогтол байна. Энэ жилийн хувьд шинэ сар 2 сарын 7-ны үдээс урагш эхэлж байгаа тул 2 сарын 7-нд золгох нь зөв юм шиг.
4 comments:
Энэ жилийн цагаан сар 2 сарын 7-нд байсан байна. 2 сарын 8-нд шинийн 2-ны сар гарч 40 минут харагдав.
Gansuh ahaa
Sar shiniin mend hurgeye!
Ta chin shaggui tsag toolol sudlaach yum geech. ;) Amjilt husey.
Tsahir
Хятадууд Цагаан сараа зөв тэмдэглээд байдаг юм биш үү?Миний бодлоор бас 2009оны Цагаан сар 1сарын 26-нд болох юм шиг ээ.
Бүү хуц монгол тоолол зөв
Post a Comment