Monday, November 27, 2006

Монголын шувуу, амьтаны зураг авна

Би монголын шувуу, амьтаны зураг цуглуулдаг. Уул нь 450 шувуу, 133 хөхтөн амьтаны зураг авах юухан байхав гэж бодогдож болох ч энэ нь цаг, мөнгө шаардсан нүсэр ажил байдаг юм байна. Иймд танд монголд авсан амьтны зураг байвал хандивлах, худалдах хэлбэрээр хамтран ажиллахыг хүсэж байна. Би таны зургийг ямар нэгэн хэлбэрээр ашиглавал урьдчилан тантай тохиролцож, зохиогчийн эрхийн хуулийн дагуу хэрэглэх болно. Би таны зургийг ямар нэгэн хэлбэрээр (хандив, худалдаж авах) авсан ч зохиогчийн эрх нь танд үлдэх болно. Мөн эдгээр зургийг монголыг сурталчлах, монголыг ан, амьтныг хамгаалах үйл хэрэгт хэрэглэх зэрэг сайн үйлд зориулна.
Ан амьтныг хамгаалах, монголын сайн талаас нь сурталчлах үйл хэрэгт таныг хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Холбоо барих хаяг

2 comments:

Gobi said...

монгол буцахаараа таныг аялал зохион байгуулбал заавал хамт явнаа,

рйызуж said...

Сайн байнуу надаас амьтан болон байгалийн өвөрмөц зураг худалдан авхийг хүсвэл jasper_9238@yahoo.com email bich esvel msjer add higerei нүд баясгахаар сайхан зураг бий шөөө

Mongolian Photo

Photos of Mongolia