Monday, November 06, 2006

Шувууны зураг авах

Шувууны зураг авах нь нэлээд хэцүү ажил байдаг. Ялангуяа жижиг шувууд маш их хөдөлгөөнтэй байдаг.

  • Шувуунд аль болох ойртох хэрэгтэй
  • Аль болох холын зураг авах линз хэрэглэх
  • Таны линз хүрэхгүй байвал үржүүлэгч (teleconverter) ашиглах
  • Зургийн аппаратаа шувуу суух газарт ойрхон байрлуулаад алсын удирдлагаар удирдаж зураг авах
  • Дуранг өөрийн аппараттайгаа хослуулан хэрэглэх (Digiscoping)
  • Холоос авах тул хөл хэрэглэх, Хэрэв танд хөл байхгүй бол, ямар нэгэн тогтвортой зүйл дээр аппаратаа байрлуулах
  • Хөшигний хурдыг хангалттай ихээр сонгох
  • Дараалсан зураг авах горимыг ашиглах
  • Шувууны зураг авахдаа баримтлах ёс зүйн шаардлагыг мөрдөх(Code of Birding Ethics)

5 comments:

Зэлмэ said...

Шувууны зураг авахад ийм хэцүү байгаа юм чинь. Нөгөө араатан амьтадын зураг авахад ямар байдаг болоо. Ер нь юуны зураг авахад хамгийн хэцүү вэ

Gansukh.N said...

Миний хувьд хамгийн удаан хугацаанд туршиж байж авсан зураг алтадсан бурхны зураг байсан. Тэр зургийг каталог-д оруулах байсан тул гэрэл ойлгохгүй, сүүдэр тусгахгүй, яг өнгөөр нь гаргах шаардлагатай байсан. 3 сар 1 бурхны зургийг 4997 удаа авч, гэрэл зургийн 27 ном уншиж билээ.

Unknown said...

Пүүүүүх ёстой хачин сонсогдож байх чинь. Хаана байдаг бурхан бэ?
Таны Англи блог дээр чинь гадаад хүмүүс ороод коммэнт биччихсэн байна лээ. Монгол Улсаа зөв талаас нь сурталчилж байгаа чинь их сайн хэрэг шүү. Амжилт хүсье.

Gansukh.N said...

Ганбаатараа тэр бурханы зураг http://www.mongolianantique.com/ вэбийн эхний нүүрэн дээр байгаа. Орж үзээрэй

Gobi said...

http://www.mongolianantique.com

энэ веб одоо ажиллахгүй байх юм :(

Mongolian Photo

Photos of Mongolia