Thursday, December 14, 2006

Вэб минь чи бид 2-т дэлхийн дэвжээ хэрэгтэй

Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй гэж агуу шүлэгнээс иш татаж постоо нэрлэв.

Монголд албан байгууллага, хувь хүн, "од"-ууд, нэг ангийнхан гээд бүх юм вэб хуудастай болж байна. Ямар сайхан бэ? Бээжингийн таксийн жолоочийн ямар хэлээр асуусан ч хятад хэлээр яриад байдаг шиг манай олонхи вэб монголоор "яриад" байх юм. Тэр хятад жолооч шиг тасралтгүй яриад байвал бас болж байна. Вэб нээгдэхдээ нэг сайн яриад цаашаа таг.

Монголын e-commerce-ийн хэдэн хаягаар орж үзэв. Төлбөрийн систем байхгүй монголд, худалдан авагч нь имэрч, мэрж үзэж байж авдаг монголд, 100 хүний нэг нь интернетэд ордог ч ихэнх нь майл харах, чатлах, мэдээ уншихаас цааш хэрэглээгүй монголд e-commerce яаж хөгжихөв дээ. Эдгээр вэбүүд бас л монголоор...

Таны бас миний вэб хаягийн өмнө WWW үсэг байдаг. Энэ үсэг нь World Wide Web гэдэг үг билээ. Вэб нээсэн л бол дэлхий бидний өмнө нээлттэй. Монголоороо байх сайхан л даа. Гэхдээ гадаадаар бичмээр байна. Монголоор бичсэнээс олон хүн уншина.

Вэб минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

4 comments:

Ochko said...

Энэ үнэн. Их олон юман дээр ажиглагддаг шүү. Англи хэл сурцгаая тамин ээ

Gansukh.N said...

Сэтгэгдэл үлдээёэнд баярлалаа. Монголын идэвхитэй интернет хэрэглэгч 30,000 байдаг гэсэн, дэлхийд 300,000,000 байлгүй дээ

Chime said...

Тийм л дээ, гадаадаар бичсэн нь дээр байдаг, арай л олон хүн үзнэ. Гэхдээ надад бол интернэтэд монгол хэл дээрх мэдээллийг ихэсгэх хэрэгтэй гэсэн үүднээсээ монголоор вэбүүд гарч ирж байвал баярладагаа. Монгол хэл дээр хичнээн олон хүн хэрэглэнэ, тэр хэмжээгээр манай улсыг бусад хүмүүс мэддэг болох ч юм билүү. Магадгүй Google дээр монгол хэл рүү орчуулах гэсэн хэсэг гарч ирэх ч юм билүү. Даанч монгол хэл дээр вэбүүд гарч ирж байгаа ч гэсэн ихэнх л форумууд, хүмүүсийн чатладаг газрууд байх юм... Би бараг монгол сайтууд руу ордог ч үгүй, хааяа монголоор мэдээлэл хайхаар олдохгүй... Хэцүү хэцүү. Тийм цөөхөн хүнтэй билүү гэж бодохоор дэлхий дээр 6-н сая монголоор ярьдаг хүн байдаг гэдэгшдээ... Гэхдээ бүх юм сайхан болноо :) Монгол их хурдацтай хөгжиж байгаа гэсэн...

Gansukh.N said...

Баярлалаа Chime. Санал нэг байна. Монгол мэдээний биш мэдээллийн сан бий болгох хэрэгтэй байгаа юм аа.

Mongolian Photo

Photos of Mongolia