Байгал хамгаалал, Шашин шүтлэг
Байгал хамгаалахад шашин онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Одоо сөрөгөөр нөлөөлөх нь ихсэж...
- Отгонтэнгэр уулын хормойд сунаж мөргөх тавцан хийж, сууж архидах ширээ ч бэлдэж... хогийн сав алга. Бадар хундага нууранд гуйлтаа хэлээд хадаг хийж байх юм. Хадаг нь ариухан, будаггүй л байдаг байгаа даа. Овооноос дээш эмэгтэй хүн явж болдоггүй гэнэ. Гэхдээ манай улсын томчууд ихэнх нь эрэгтэй авгайтай бололтой. Бүгд дээш явцгаасан гэнэ.
- Миний төрсөн нутаг Увс аймгийн Малчин суманд Баянхайрхан гэж орой дээрээ 2 овоотой, морь уралдах, бөх барилдах талтай, нууртай сайхан уул бий. Намайг бага байхад хүүхэн сахиустай уул гэж л өвгөд ярьдаг байв. Гэтэл одоо овоо дээр нь эмэгтэй хүн гарахаа болчихож. Бусад уулын шүтлэгээс хуулбарлан мухраар сүсэг зохиож яаж болохов дээ.
- Цэнхэрийн агуй дотор нилээд том овоо бариад хадаг, өнөө архины шил, таягаа л тавьчихаж. Түүхэн ач холбогдолтой агуй болохоос ... Энэ агуй тэр овооноосоо ах байлгүй дээ. Шүтнэ шүтнэ гэхэд хэтэрч байнаа.
- Цэнхэрийн агуй доторх зургийг тодруулж байгаа нь энэ гээд захаар нь тойруулаад будчихсан байна. Уул нь хамгаалж байгаа байх л даа. Ээ халаг. Тэнэгийн дотор мөн харанхуй яа. Овоо барьж мухраар сүсэглүүлэхийн оронд түүнд гар ч хүрч болохгүй. Тэгвэл наадах чинь дахиад хэдэн мянган жилдээ арилахгүй гэдгийг л ойлгуулсан бол яалтай.
- Хөдөөгөөр явж байхад харгана, мод, гүүрний хашлага, тугал бярууны хүзүүвч гээд хадаг хэрэглэдэггүй зүйл алга болж. 90-ээд он хүртэл хадаг ховор, нэр хүнд нь өндөр байсан. Одоо тэрэн шиг хямд, үнэ хүндгүй юм алга. Хайран мөнгө, хайран байгал.
- Аавдаа, уулдаа, нутагтаа, сум, сургуулийн ойдоо зориулан суварга барих болж... Буяны дээд буян ч бас л хадаг шиг болчих вий.
No comments:
Post a Comment