Thursday, February 01, 2007

Линзний төрлүүд

Гэрэл зураг авахад чухал зүйлийн нэг нь яах аргагүй линз байдаг. Гэрэл зургийн зохиомж, юугы зураг авахаас хамаараад өөр өөр линз хэрэглэх шаардлагатай болдог. SLR аппаратууд л линз солих боломжтой байдаг ба SLR аппаратын 2 гол үйлдвэрлэгч болох Canon, Nikon, эдгээрт тааруулж линз үйлдвэрлэгчдээс Sigma линзийг жишээ зургуудад орууллаа. Линзний зургийг томруурах үед бичиг нь уншигдаж байвал зүгээр гэж бодоод хэмжээний харьцаанд анхаараагүй.

Загасны нүдэн дуран буюу Fisheye lens

Загасны нүдэн дуран нь хамгийн өргөн өнцөгтэй дуран ба голдуу 6-15 мм-ийн фокусын зайтай байдаг. Ийм дурангаар зураг авахад зургийн гол хэсэг төвийж гардаг. Энэ нь зургийн зохиомжийг сайжруулж ч болно, муутгаж ч болно. Донжийг нь л олох хэрэгтэй. Энэ төрлийн дуран монголчууд шиг гэрт найр хийдэг, тэгээд олуулаа зураг авахуулах дуртай улсад яг таарна. Загасны нүдэн дурангаар гэрт байгаа бүх хүний зургийг нэг дор авч болно.

Хэт өргөн өнцөгийн дуран буюу Ultrawide angle lens


Энэ төрлийн дуранд голдуу 14-21 мм-ийн фокусын зайтай дурангууд ордог. Загасны нүдэн дуран шиг өргөн өнцөгөөр харахгүй ч, зургийн гаж илт багатай байдаг. Ийм дурангуудыг ойрын зайнаас их зүйлийг багтааж зураг авахад ашиглахад тохиромжтой. Жишээлбэл нуур, байгалын зураг, олон хүний зураг, барилга байгууламж гэх мэт.

Өргөн өнцөгийн дуран буюу Wide angle lens

Энэ төрлийн дуранд голдуу 24-35 мм-ийн фокусын зайт ай дурангууд ордог. Зургийн гажилт байхгүй. Нилээд өргөн хэрэглээтэй.

Ердийн дуран буюу Normal lens

Энэ төрлийн дуранд 35-70 мм-ийн фокусын зайтай дуран ордог. Хүний нүдний харах өнцөг 50 мм-ийн дурантай ойролцоо өнцөгөөр хардаг тул ийм дурангаар авсан зураг нүдээрээ харж байгаатай төстэй байдаг.

Холын дуран буюу Medium Telephoto lens

Энэ төрөлд 70-135 мм-ийн фокусын зайтай дурангууд орно. Макро дурангууд голдуу энэ мужид байдаг нь гүний фокус хянах боломжоороо их байдагтай холбоотой. Мөн хөрөг зураг авахад их тохиромжтой байдаг.

Нилээд холын дуран буюу Long Telephoto lens

Энэ төрөлд 135-300 мм-ийн фокусын зайтай дурангууд орно. Ийм дурангууд нуурын эрэг, зоопарк зэрэг амьтанд ойртох боломжоор бага үед их хэрэг болдог. Мөн хөрөг зураг авахад их тохиромжтой байдаг.

Хэт холын дуран буюу Super Telephoto lens


Энэ төрөлд 300 мм-аас дээш фокусын зайтай дурангууд орно. Ийм дурангууд жижиг амьтан, шувууны зураг авах, алсад байгаа зүйлийн зураг авах, папарацийн зургуудад их хэрэглэгддэг. Авч явахад их хүнд, маш сайн хөлтэй байхгүй бол гар дээрээс авах боломжгүй. Холын дурангууд гарын хөдөлгөөн, чичэргээнд маш мэдрэмтгий.

Хэт холын дурангийн нэг Canon-ы 500 мм дуран иймэрхүү хэмжээтэй байдаг.

11 comments:

Anonymous said...

Sain baina uu? Gansukh ah,

Bi daraagiin udaa Nikon D200 + Nikkor 18-200mm lense-teigeer avya gej tolovlood baina l daa. ene her apparat ve? mergeljiin hunii dugnelt sonsmoor baina. Yalagya telephoto sonirhoj baigaa tul (uund medeej shuvuudiin zurag, baigaliin zurag oruulaad) sanal zovlogoo ogno uu.

Enkhbold
elsenmankhan@yahoo.com

Gansukh.N said...

Nikon D200 сайн аппарат. Nikkor 18-200mm линз ойроос аваад нилээд зайнаас авах хүртэл боломжтой. Шувууны зураг авахын тулд дор хаяж 400мм орчимын дуран, 2X extender авах хэрэгтэй. Бүргэдийн хэрийн шувууг 20-30 м-ээс авахын тулд 800 мм орчмын дуран хэрэгтэй

Anonymous said...

сайн байна уу? өнөөдөр санаандгүй байж байгаад таны блогийн олж үзлээ. сайхан блог байна. Би бас гэрэл зураг сонирходог. Гэхдээ нэг их сайн зурагчин бишээ. тэгээд хүмүүст хэрэг болох болов уу гээд нэг хаяг үлдээлээ. энэ их зүгээр сайт байгаа юм. ялангуяа анх суралцаж байгаа хүмүүс эндээс сайхан мэдээлэл авч болно. http://www.nikon.co.jp/main/eng/feelnikon/discovery/workshop/kumon_dslr/dslr01_e.htm#1
http://www.nikon.co.jp/main/eng/feelnikon/discovery/workshop/kumon/index.htm

Anonymous said...

URL n dutuu garaad bna taslaad tavilaa.
http://www.nikon.co.jp/main/eng/
feelnikon/discovery/
workshop/kumon/index.htm

Gansukh.N said...

Баярлалаа. Bator. Nikon-ий тухай, фотогийн тухай сайхан сайт байна

Anonymous said...

pbase.com эндээс бас зураг харах их гоё. дажгүй сайн зурагнууд их би. тодорхой сэдэвээр хайлт хийхэд сайн сайн зурагнууд их олддог юм.

D said...

Таны блогийг уншиж байхнээ, зураг авах улам л хэцүү мэт санагдаад байх юм аа, хэхэ. Бүр их нарийсаад л, төрөлжөөд л. Олон юм руу сарваганадаг хүн болоод ч тэр үү, хальт сонирхохоор ингээд сэтгэл санаагаар унагаад байдийшд гэсн

Gansukh.N said...

Dolugen-д. Зураг авах тухай уншаагүй байхад надад зураг авах шиг амархан ажил байхгүй юм шиг л санагддаг байсан. Товч дараад л, зураг гараад л. Унших тусам өөрөө гологдоод л, хорвоо дэлхий уужим, хийх ажил их гэдэг шиг унших юм нэмэгдээд л байдаг

D said...

Ай хэлээд юүхэв. Бичих зүйл их, бодох зүйлс бүр ч их, хийх юм хамгаас их байна аа гэж.
Powershot-тойгоо ноцолдоод байж дээ

SE said...

lenz-nuudiinhee tailbartai tsug ter lenz-eer avsan jishee zuragnuudiig oruulbal iluu sonirholtoi um bolov uu gej bodojiino

Gobi said...

Би лензүүдээ сонгох гээд л таны энэ бичлэг маш хэрэг болох юм байна. Баярлалаа.

Mongolian Photo

Photos of Mongolia