Wednesday, January 31, 2007

Зургийн аппаратын төрлүүд

Дижитал зургийн аппаратны сонголт, төрөл олон болсон өнөө үед өөрийн хэрэглээндээ тааруулж аппаратаа сонгох нь чухал. Зургийн аппаратыг дараах маягаар ангилж болох ба өөр өөрийн давуу талтай, бас дутагдалтай.

Хэт жижиг буюу Ultra compact camera


Энэ төрлийн аппаратууд
  • Авч явахад овор багатай, ялангуяа үдэшлэг, цэнгүүн мэтийн олон хүн цугласан газар зүгээр, гар утастай ойролцоо хэмжээтэй
  • Бүрэн автомат байдаг тул ихэнх зураг фокустай гарна.
  • Жижиг линзтэй байдаг тул гүний фокусыг (DOF) хянах бараг боломжгүй.
  • Филтр ашиглах боломжгүй
  • Линз солих боломжгүй
  • Гэрэл хаягч, линз хоёр нь ойрхон байрладаг тул улаан нүдтэй зураг их гардаг.

Жижиг буюу Compact camera


Энэ төрлийн аппаратууд хэт жижиг аппаратаас голдуу зузаавтар хэмжээтэй байдаг. Хэт жижиг аппарат, жижиг аппаратуудыг заримдаа нэг ангилалд оруулдаг.
  • Мөн л овор багатай
  • Бүрэн автомат байдаг тул ихэнх зураг фокустай гарна.
  • Жижиг линзтэй байдаг тул гүний фокусыг (DOF) хянах бараг боломжгүй.
  • Филтр ашиглах боломжгүй
  • Линз солих боломжгүй
  • Гэрэл хаягч, линз хоёр нь ойрхон байрладаг тул улаан нүдтэй зураг их гардаг.

Дунд зэргийн буюу SLR-like camera

  • Овор нилээд том
  • Гар тохиргоонуудтай. Гараар фокус тааруулах боломжтой байдаг
  • Линзний диаметр томордог тул гүний фокусыг хянах боломжтой болж ирдэг
  • Линзний адаптар хэрэглээд линзээ өргөтгөх боломжтой байдаг боловч линз солих боломжгүй.
  • Ихэнхдээ филтр ашиглах боломжтой байдаг
  • Гэрэл хаягч, линз хоёр нь хоорондоо зайтай байрладаг тул улаан нүдтэй зураг гарах нь багасдаг.

Том буюу SLR camera


SLR гэдэг нь Single Lens Reflection буюу авах зургаа линзээр дамжуулаад шагайвчаараа хардаг гэсэн утгатай үг юм. Ингэснээрээ дээрх төрлийн аппаратууд дээр гардаг захын хүний зураг хажуунаасаа тайрагдах, эсвэл нэг тийш нь шахагдаж гарах дутагдалууд арилдаг.
  • Овор хэмжээ томтой
  • Линз филтр солих боломжтой
  • Хүссэн зургаа авах боломжтой
  • Фото зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн мэдлэгтэй байх шаардлагатай
  • Тохиргоогоо буруу хийвэл фокусгүй зураг гарах магадлал ихтэй.
  • Гар тохиргоо, автомат тохиргоо аль аль нь байдаг.
  • Нилээд үнэтэй

Мэргэжлийн аппарат


  • Мэргэжлийн аппарат нь дандаа SLR аппарат байдаг
  • Гар тохиргоо ихтэй
  • Овор том
  • Дээрх төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгалсан байдаг
  • Үнэ их
  • Фото зургийн болон зургийн аппаратны тухай өндөр мэдлэг шаардана.

28 comments:

Г.Ганбат said...

Хэрэгтэй мэдээлэл байна. Та ингэхэд ямар ямар аппарат хэрэглэж байваа. Үнэ мөнгө нь хэдий хэрийн байхын.

Anonymous said...

Heregtei medeelel baina shuu.

Enkhbold

Gansukh.N said...

Би Nikon D70, Canon 300D, Canon 350D SLR дижитал аппаратууд Canon IXUS 500, Canon IXUS 800IS Compact аппаратуудтай, Canon 1000F, Minolta Dynax 300Si, Зенит, ФЭД-3, ФЭД-5, Чайка, Wilie, Ломо, Зоркий зэрэг хальсны аппарат хэрэглэж байсан.
Compact аппаратууд 200-600$, SLR-ууд 1000 орчим долларын үнэтэй байдаг. Мэргэжлийн аппаратууд 6000-8000$ байдаг.

chono said...

Хэрэгтэй мэдээлэл байна. баярлалаа. Хятадад үйлдвэрлэсэн Canon аппарат аваад дэмий юу, эсвэл адилхан байдаг юмуу? Canon PowerShot G7 ~630.000төг байх шиг байна лэ.

http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=1977

энийг үнэтэй байна гэж дүгнэсэн. dpreview дээр street price нь 205$ гэж байсан болохоор.

chono said...

өө хаяг нь бүтэн харагдсангүй...

Sony Cyber-shot® DSC-W50 (vнэ: 330$) дижитал камерын талаар: 99836877

гээд зар байсан юм.

Gansukh.N said...

Зургийн аппаратад хамгийн чухал юм баталгаа байдаг. Аз дайрвал хятадаас сайныг авч болно. 30% илүү үнээр баталгаатайг нь авах ашигтай. G7-г 500$ орчимд авахад алдахгүй гэж бодож байна

Gansukh.N said...

Зараар аппарат авах дэмий дээ. Буцаад буух эзэнтэй газраас авсан нь дээр

Gansukh.N said...

Sony аппарат сайн хийхгүй л байгаа юм шиг санагддаг. Sony аппарат хийдэггүй эд ангийг нь цуглуулаад угсраад байх шиг байдаг юм

Anonymous said...

Barag mergejliin zurag avna gevel Optical zoom hed baival zugeer ve?

A.Амарсайхан said...

Тас харанхуй шөнө. Хөнжил дотор, спишка-гүйгээр зураг авах боломж бий юу? Зөвлөөч. Секс хандлагатай асуулт гэгээн цагаан өдрөөр тавьсанд уучлаарай.

A.Амарсайхан said...

“Гэрэл зураг” гэдэг холболт руу чинь орж эх орноороо аяллаа. Сайхан юм аа. Уран бүтээлийн амжилт хүсье ээ. Эх орноороо ганц ч литр бензин зарцуулалгүй аялчихдаг байна ш дээ. Говь-Алтайн “Ээж Хайрхан”-ы зургуудаасаа үзүүлээч.

Gansukh.N said...

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Амарсайхан тас харанхуй шөнө, хөнжил дотор гэрэлгүй зураг авч болно. Тас хар зураг гарна.Бас 1л бензин зарцуулалгүй аялах боломж вэбээр ордог хүмүүст боломжтой. Бензиний мөнгө хандивлаж ч болно.

Gansukh.N said...

Anonymous-т хэдэн иксийн зүүмтэй аппарат вэ гэдэг постыг уншихийг зөвлөж байна

odb said...

сайн байна уу Гансүх ахаа,

Та бага гэрэлтэй үед зураг авах талаар нэг сайхан бичээч, энэ ер нь их сонирхолтой сэдэв шүү

Gansukh.N said...

Амарсайханд. Би Говь-Алтай явж үзээгүй. Ирэх зун наадамын үеээр явахаар төлөвлөж байгаа

A.Амарсайхан said...

Зургаа авлаа. Тас хар. Тэгсэн чинь хүмүүс хөнжил дотор авсан гэж итгэхгүй юм аа.

Gansukh.N said...

Яасан юм ойлгодоггүй хүмүүс вэ? Сайн тайлбарлавал сэтгэлдээ харна даа.

Gansukh.N said...

Тас хар зураг гэснээс миний нэг тас хар зураг бий. Түүнийг би тайлбартайгаар пост хийнээ

Hovcccp said...

bi olon yum damjij uzej baij tanii ene sitiig olj harlaa. ih zuil medej avlaa. Tand ajil amidarliin ondor amjilt husye. mash ih bayarlalaa.

Tushig said...

Сайхан зурагнууд байна. Үнэхээр гайхалтай. Таниас нэг зүйл асуух гэсэн юм аа.
Canon 350D DSLR+Canon EF 75-300mm f/4-5.6 AF Zoom Lens-тэй нь хамт 800$-т авах санаатай байгаа юм. Та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөөч...

Gansukh.N said...

800$ бол боломжийн л үнэ байна. Хаанаас авч байгаа вэ? 75-300 mm дурангаар холын юмны зураг, хөрөг зураг авахад илүү тохиромжтой. Ийм аппарат авсан хүн дахиад хэдэн линз авах хэрэгтэй болно. Линзийн тухай http://mongolianphoto.blogspot.com/2007/01/blog-post_31.html эндээс уншаарай

ankhaa said...

hi yum asuuy nikon d70 500000d avbal yamar vee 18 55 55 200t 2 durant n bi bgal hurug zurag an amitan avmaar bna d70 avch boln bzdee snuu ta dariu helerei bayrlalaa

Gansukh.N said...

Зургийн аппаратны үнэ чухал биш ээ. Хэдээр ч ямар ч аппарат авч болно. Хэрэглээ л чухал. 18-55-аар байгалын зураг авч болно. Уул, байгалын зураг авч болно. Ан амьтаны зурагийг 55-200-аар авах хэцүү. 400 мм-ийн дуран ч багаддаг. 18-200 мм-ийн дурангаар хөрөг сайхан авч болно. Байгал болно.

Anonymous said...

Баярлалаа. Sony Alpha, NEX-5K энэ камерийг авах гэж байгаа юм. зүгээр үү

Gansukh.N said...

сайн зураг авахад Камераас 10%, гэрлээс 40%, зурагчнаас 50% хамаардаг гэсэн үг байдаг.

Anonymous said...

sn bnuu? bi camer avah bdoltoi bgaan sonirhol bolohor mergeljiin ntr camert hobbytoi. gehde tim sn zurag darj chdahgu l de. tegd songoltoo hiij chdaggu olon brand bhiin ali n er n zuger ve? Bayarlala :)

monkh-erdene delgertsogt said...

sain bnuu. bi canon 350d, 550d avah geed bgaan ali n yamarhuu untei bdag yum bol 18-55 durantai bh. hereglej bsan.

enkhbat bayarbat said...

Heregtei ugsund bayarlalaa, tanias neg yum asuuya Camernii hoshigiig heden zurag awaad solidog we? er ni ted ed gesen yum baidag yumuu?

Mongolian Photo

Photos of Mongolia