Wednesday, January 17, 2007

Дижитал аппарат, Хальсны аппаратын аль ашигтай вэ

1-рт дижиталаар авах нь эдийн засгийн ашигтай. Өдөрт нэг хальс буюу 36 кадр зураг аваад түүнийгээ 9x12 см хэмжээтэй зургийг 150 төгрөгөөр угаалгахад ямар зардал гарах вэ гэдгийг тооцож үзэв. Жишээнд 1000$, 250$ үнэтэй дижитал, 250$, 50$ үнэтэй хальсны аппаратуудыг харьцуулав. Энд зургаа зарах тухай буюу ашгийн тооцоог хийгээгүй зөвхөн ямар шууд зардал гарах вэ гэдгийг тооцсон. Дээд талын 2 шулуунаас харахад 1000$ үнэтэй дижитал, 250$ үнэтэй хальсны аппаратуудын гарсан зардал жилийн дараа тэнцэж байна. Хямд аппаратуудын хувьд 2 сарын дараа л тэнцэж байна. Энэ зөрүү нь хальс худалдаж авах, хальсаа боловсруулах зардал юм. Зарим хүнд өдөрт 36 кадр зураг олон зураг боловч, Сүхбаатарын талбай дээр зураг авдаг хүнд ойролцоо тоо, мэргэжлийн зурагчид юм уу сонин, хэвлэлийн зурагчинд энэ тоо маш бага тоо.
2-рт дижиталаар авах нь бусдаас бага хамаарна. Хальсаар авсан тохиолдолд хальсаа лабораторит боловсруулах үед операторт найдахаас өөр аргагүй. Хальсыг муу боловсруулбал дахиж сайжруулах боломжгүй.
3-рт Дижиталаар авч байгаа үед зургаа шууд харах боломжтой. Зураг авч байгаа үед би нүдээ аньчих шиг боллоо гэж хүмүүс их ярьдаг. Дижиталаар авч байгаа бол зургаа хараад л аньчихсан байвал арчиж хаячихаад дахиад авна.
4-рт Дижитал зураг шууд ашиглах боломжтой. Хэвлэлийн газруудад дижитал зураг нь шууд эх материал болдог.
5-рт дамжуулах, тээвэрлэхэд хялбар. Та дэлхийн аль ч өнцөгт явж байсан таны дижитал зургийг маш богино хугацаанд интернет ашиглан нөгөө өнцөгт хүргэж болно.
Энэ мэтчилэн тоочоод байвал дижитал зураг нь илүү ашигтай тал ихтэй. Энэ жагсаалтыг би лав л 30-40 хүргэж чадна. Бүгдээрээ дижитал руу...

3 comments:

Och said...

Чанарын хувьд үзвэл арай ондоо байх боловуу. Тэгээд ч дээрээс нь аппаратаа шууд авч чадахуу гэж тооцвол.
Миний бодлоор энэ дүгнэлт яг хямд машин авах, үнэтэй машин авах гэдэгтэй адилхан болчихсон юм боловуу гэж бодогдож байна. Мэдээж мөнгө байвал digital гэх хүн олон гарч ирэх нь ойлгомжтой.

Gansukh.N said...

Чанарын хувьд бараг ялгаагүй болсон доо. Их зураг авдаг хүнд дижитал нь ашигтай. Олон зураг авдаг хүн гэдэг бол зургаараа мөнгө олдог хүмүүс байдаг. Гэр бүлийнхээ юм уу амралтаар явахдаа л зураг авдаг хүмүүс голдуу цөөхөн зураг авдаг. Ийм хүмүүсийн хувьд зураг авах нь шууд зардал байдаг.

Anonymous said...

К слову сказать, лучший способ обезопасить человека от прослушки - приобрести Подавитель сотовых

Mongolian Photo

Photos of Mongolia