Хэдэн Megapixel-ийн зургийн аппарат вэ?
Энэ асуултыг зургийн аппарат сонирхож байгаа хүн болгон асууж байдаг. Харин би Танд хэдэн Megapixel-ийн аппарат хэрэгтэй вэ? гэж эсрэгээр асуух дуртай. Авсан зургаа юунд хэрэглэх вэ? гэдгээс хэдэн Mega-ийн аппарат авах вэ гэдэг ерөнхийдөө тодордог. Компьютерийн дисплейний нэг инч (1 инч=2.54 см) тутам 72 юм уу 96 цэг байдаг. Нэг инчд байх цэгийн тоог dpi (dot per inch) гэсэн үгээр тэмдэглэдэг. Хэрвээ та вэб хийдэг, эсвэл e-bay-ээр бүтээгдэхүүн зардаг бол таны зургийн хамгийн том хэмжээ бүтэн дэлгэц байхад л хангалттай. Та 19"-ийн дэлгэц дүүргэх зураг авлаа гэхэд 1 Megapixel-ийн аппарат хангалттай. Сонинд хэвлэгдсэн зургууд голдуу 150 dpi-аар хэвлэсэн байдаг. Та зургаа сонинд өгөхөөр авч байгаа бол миний зураг ямар хэмжээтэй хэвлэгдэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Сонины хамгийн том зураг голдуу 3-4 эгнээ дамжсан буюу 13x18 см-ээс ихгүй байдаг. Ийм хэмжээний зургийг мөн л 1 mega-ийн аппаратаар авах боломжтой. Сэтгүүл, өнгөт ном гаргахаар авч байгаа бол 300 dpi-аар хэвлэнэ гэж тооцох хэрэгтэй. Хэрэв та A4-ийн хэмжээтэй каталог хэвлүүлэх гэж байгаа бол дор хаяж 8,3 megapixel-ийн аппарат байх шаардлагатай. Жижиг зургийг томруулж тавьж болох ч зураг томрох тусмаа эвдэрдэг. Баруун талын зураг дээр байгаа шиг янз бүрийн хэмжээтэй зургийг томруулж хамгийн том зургийн хэмжээгээр хэвлэхэд яаж эвдэрэхийг зүүн талын зурганд харуулав.
7 comments:
hi,
http://www.dpreview.com/reviews/specs/Canon/canon_eos400d.asp
deer baahan uzuuleltuud l baih yum.. mergejliin hunii zugees jaahan tailbar hiij zuvluguu ugsun bichleg hiij uguuch? Medehgui yumnuud ih l haragdaad baihiin.
Ehleed sudalj medcheed daraa ni apparataa avah geed l... minii huvid end tend yavj baihdaa zurag avch uuriin gesen buteeltei bolohiig husdeg.
За баярлалаа. Би бичнээ
Unshih geed l tesen yadan huleej baina. Jishee ni neg zurganii medeelel deer millisekundeer hemjigdsen neg hemjuur baidag. 15/256ms geh met ter yu yum geh met.
Сайн байна уу. Миний зургийн шинэхэн аппарат 4 мега пикс. Хэр гайгүй вэ? Хүйтэнд зураг авахаар чимээ орж ирээд байх шиг? Тийм юм байх уу?
Сайн байна уу. Dolugen. 4Mega-аар боломжийн зураг авч болно. A5 орчмын хэмжээтэй зураг авч болно. -10-20 градуст зүгээр л ажилладаг ш дээ. Их хүйтэнд удаан байвал царцаж, дуугардаг. Чи видео бичсэн юм уу
Видио бичээгүй ээ. Зураганд noise гэж нэг хэллэг байдаг даа. Хэт том зураг авах хэрэггүй юм байна л даа. Тайлбар хийсэнд баярлалаа. Сайхан блог байна шүү.
sain uu?
Bi architecture-iin zurag awah sonirholtoi bgaa...
Camera awah bodoltoi bna ...Sanhuudee taaruulaad Canon 650D 18-135mm lenstei eswel Nikon D5100 18-55mm iin cameranuudiig 1.100.000-1.500.000giin hoorond awahaar tuluwluj bgaan.....
Nadad zuwluguu uguuch yamar camera her uzuulelttei lens edr awbal zohih we?
Post a Comment