Wednesday, January 03, 2007

Цаг гарга

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүслэхэд цаг гарга
Оюун ухаан ундаршгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй туд өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагнал тул ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга

3 comments:

Ochko said...

Энэ чинь ёстой хичээгээд байхад болдоггүй эд байгаам даа. Нэг мэдэхэд л аль аль нь амжихаа байчаад ер болдоггүй шүү, яах вэ таминь ээ

Gansukh.N said...

Хичээх л хэрэгтэй дээ

Gobi said...

Энэ гоё үг яваад байдаг байсан чинь та анх хэлсэн хүн нь байх нь байшд. Англи хувилбар бас яваад байсан. Монгол хувилбар нь илүү гоё санагддаг юм их гоё үг шүү.

Mongolian Photo

Photos of Mongolia