Sunday, January 07, 2007

Блог амьдралын анхны жилээ эргэн харав

2006 оны 10 сарын 23-нд http://mongolia.photoreflect.com нэртэй фото вэбээ нээгээд хүмүүст яаж хүргэх вэ гэж байгаад Ганбаагийн блогийг уншаад, рекламанд нь автан блогчин болов.
2006 оны 11 сарын 1-нд анхны http://mongolianphoto.blogspot.com блогоо нээж, блог хаягаа монголын сайхан зүйлийг магтан дуулахын тулд Монгол сайхаан гэж монгол сайхан гэдэг үгийг гүнзгий амьсгаа авч байгаад амьсгалсан агаараа дуустал бахархаж гайхсан өнгөөр хэлсэн энэ үгээр нэрлэсэн юм. Та ч гэсэн энэ үгийг нэг сайхан хэлээд үзээрэй. Монгол сайхаан.
Анхны постоо Монгол сайхан ш дээ нэртэйгээр бичиж, миний блогийг хүн уншиж байгаа болов уу гэж байн байн орж тэр өдрийнхөө бүх уншигч нь өөрөө болж байсан.
Би монголоороо л байгаад байвал би далайд гарцгүй монгол гэдэг шиг дэлхийд гарцгүй Гансүх хэвээрээ байх юм байна гэж бодогдоод 2006 оны 11-р сарын 2-нд http://ngansukh.blogspot.com нэртэй англиар бичих блогоо нээж Zorgol khairkhan блогоо Монгол сайхаан 2006 аялалынхаа анхны цэгээр нэрлэн бичлээ. Англи Блогийн минь уншигчийн тоо Монголыгоо гүйцэхгүй байгаа ч ихэнх нь хилийн чандаас хандаж байлаа.
Монгол, Англи хоёр блогоо алагчлан үзэлгүй тус бүр дээр нь 14 блог бичив. Энэ хооронд өдөрт 20-50 хүн уншиж өөрийн уншигчтай болж байлаа.
2006 оны 12 сарын 21-нд үзэгчтэй болохоор шийдэн http://photomongolia.blogspot.com нэртэй фотоблогоо нээж анхных нь постоо Steppe Eagle (Aquila nipalensis) нэртэйгээр хөх тэнгэрийн эзэн бүргэдийг сонгов. Энэ блог маань отгон блог болоод ч тэр үү эхний долоо хоногтоо 24 пост хийгдэж, үзэгчдийн тоо огцом өсөж эхлэв.
Энэ үед би блог бичихээсээ илүү, яаж хайлтанд дээгүүр гаргах вэ? гэдэгт анхаарч байв. Одоо надад энэ тал дээр зовох юмгүй болж санаа амрав.
Ингэж эхний жилдээ 2 сарын дотор 3 блог, 3000-аад үзэгч, уншигчидтай болж гараагаа эхлэв. Эхлэх маш чухал, эхэлчихвэл цаашаа явж л таарна.
3 блогтой сайхан блог болог гэдэг ерөөл өргөе. Монгол сайхаан. Монголоо магтан дуулцгаая.

1 comment:

А.Ганбаатар said...

Таныг уухайн тас хүлээж аваад эргэлзэлгүй блог нээсэнд их баярлаж, бахархсан шүү. Би олон ч хүнд блог бичээч гэсэн санал тавьж явлаа. Тун цөөхөн хэдэн хүн анх сонсонгуутаа л "дурласан"-ы нэг нь та шүү. Улам өөдрөг сайхан бичлэгүүд бичээрэй. Шинэ оны ажил, амьдралд чинь амжилт хүсье.

Mongolian Photo

Photos of Mongolia