Морь нэг хөлөөрөө явдаггүй
Customer Relationship Management буюу харилцагчийг панаалдах систем
- Манай талд урвачихаар дайсны талын харилцагч байгаа эсэхийг тагнах
- Манайх таны найдвартай түнш гэж итгүүлэх
- Зурагтаар реклам явуулж харилцагчдаа бие засах цаг гаргаж хүнд үед нь тусалснаа бүртгэх
- Шинэ жилээр ил захидал явуулах
- Харилцагчийн бүх мэдээллийг хэрэглэхгүй, хэрэггүй байсан ч цуглуулах
- Манай талын хүнийг алдахгүй барих
Supply Chain Management буюу нийлүүлэгчийг аргалах систем
Энэ систем нь:- Нийлүүлэгчийн шахаанд орохгүй байх (Төлөвлөгөөнд дарагдах)
- Сайн барааг хямд үнээр болж өгвөл зээлээр авах
- Хурдан нийлүүлэх
Inventory Management буюу Хог хураахгүй байх систем
Энэ систем нь:- Хүнд байгаа юмыг надад байна гэж хэлж байгаад бусдад зарах
- Өөртөө байгаа юмаа хаана байгаагийн мэдэх
- Хадгалж байгаа зүйлээ хав дараад муутгалгүй зарах
- Сааль бэлдэхээр сав бэлдэхгүй байх буюу хадгалах юм байхгүй бол илүү гэрээ зарах
Human Resource Management буюу Морь нохой мэт зүтгүүлэх систем
Энэ систем нь:- Бусдад гайгүй зүтгэж байгаа хүнийг урвуулах
- Урвуулсан ажилтнаа шүүсийн гартал шахах
- Өөрт ажиллаж байгаа ажилтнаа ажлаасаа гарна гэж хэлэх аргагүй болгох
Энэ номыг уншаад дээрх дөрөв дөрвүүлээ сайн ажиллавал мөнгийг ч нэг хүүлэх юм шиг байна. Аль нэг нь доголдвол доголон морь маягтай л юм болох юм байна гэж ойлгов.
1 comment:
Hogshoon HRM chin hunii shuusiig shahah bish husel sonirholtoi ajliig ni hiilgej heregtei ued ni uramshuulj, ajillah taatai nohtsliig burduulj amidraliig ni setgel hangaluun bailgasnii etsest ter hunees huleen avch bui deed zergiin uilchilgee yum shde
Post a Comment