Wednesday, January 17, 2007

Ус басдаггүй юм миний хүү

Намайг бага байхаас л манай нутгийнхан усанд ам гарч болдоггүй юм гэдэгсэн. Бараг л басвал сонссон юм хариу барьдаг, усыг дийлэх юм байхгүй гээд л... буурлуудын үг юутай агуу вэ?
Энэ хоёр зургийг миний хүү Баярмагнай авч 2006 оны шилдэг гэрэл зурагчдын уралдаанд оролцов.
Дээд талын зураг нь Өмнөговь аймгийн нутаг Зулганайн баянбүрд. Энэ баянбүрд орчимын нутгаас дэлхийн динозаврын өлгий олдсон газар. Зуны аагим халуунд явж байгаад шагайгаар татах устай энэ бяцхан говийн баянбүрдэд очиход диваажин энэ мөн үү гэх шахсан. Доод зураг нь Баянхонгор аймгийн Цагаан булаг. Энэ ихээ том харагдаж байгаа ус гурван метр шахуу дэлгэж урссан бяцхан булгийн ус. Энэ булгийн эхэнд чулуун дээр тогтсон хүүхдийн гар, хөлийн мөртэй сонин гулгуур хад бий. Тэр чулуун дээр тогтсон мөр, чулууг судалбал хүн үүссэн газар ч байх юм бил үү.
Харахад бяцхан ч сонсоход агуу энэ хоёр ус шиг миний хүүгийн зураг юм дуулгах цаг ирнээ.

4 comments:

Anonymous said...

Unekheer gaikhaltai. Bi sayakhanaas zurag avah hobby-toi bolson yum. Mon bas Mongol ochihooroo Mongol ornooroo toirch olon saikhan zurag avna gej bodood neg camera avchihsan baigaa yum. Harin onoodor tanii web bolon bloguudiig uzeed unekheer bisherlee. Gansukh ta turshlagaasaa duu nartaa zaaj ogoorei. yalaguya shuvuunii zurag avah zovlogoo shig olon heregtei zovlomj bicheerei.
Taniig hundetgesen: Enkhbold
Email: elsenmankhan@yahoo.com

Gansukh.N said...

Баярлалаа. Энхболдоо. Гэрэл зургийн тухай 7 хоногт ядаж нэгийг бичнэ

Buyantsogtoo, Ts. said...

Бас л сайхан зураг байна. Танай хүү чинь удахгүй юм дуулгахаар хүү байнаа. Манай гэр бүлийнхэн бараг бүгдээрээ зураг авах сонирхолтой гэж байгаа. Гэтэл манай хүү харин ноднин жил өөрийнхөө аппаратыг ламбаарданд тавьж мөнгө болгоод ... найз нартайгаа бассейнд орох, биллиард тоглох мэтээр үрэн таран хийсэн гэж байгаа... 10 гаранхан настай хүүхдээс тийм үйлдэл гарна чинээ санасангүй явсан надад том шоок болсон шүү, хэ хэ. Тэгээ л нэг хэсэг сургууль мургуулиар нь баахан явж энэ тэр.. анх удаагаа л тэгж явж байгаа минь тэр. эцэг эхийн хуралд ч оролцож байсангүй. Тэгж явахдаа одооны хүүхдийн өсч торниж буй орчин, одоогийн хүүхдүүд ямар болсон тухай овоо сүрхий ойлголттой болсон доо.

Gansukh.N said...

Олон сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Буянцогтоо. Ганбаагийн блог дээр байсан шиг бид уулзах цагтаа нөгөө блог бичдэг Буянцогтоо юу? Блог бичдэг Гансүх үү гээд багын найзууд шиг уулзах нь дамжиггүй.

Mongolian Photo

Photos of Mongolia