Зургийн аппарат
Би энэ блогоо анх нээхдээ Гэрэл зурагт зориулахаар шийдэж mongolianphoto.blogspot.com
нэрлэсэн боловч Гэрэл зураг ангилалд 8 пост хүчээр шахуу оруулжээ. photomongolia.blogspot.com блогоо харин гэрэл зурагт зориулсан гэж хэлж болох байхаа. Буянцогтоо сэтгэгдэл үлдээсэн байсныг хараад гэрэл зургийн талаар нилээд бичихээр болж байна.
Ямар зургийн аппарат худалдаж авбал болох вэ?
Энэ асуултыг хүмүүс их асуудаг юм. 3 хариулт бий. Нэг нь хямдханаас нь авсан нь дээр. Яагаад гэвэл одоогийн хамгийн энгийн аппарат 10-20 жилийн өмнөх хамгийн сайн аппаратаас сайн л байж таарна. Тэр үед сайн зураг авч л байсан. Мөн гэрэл зургийн аппарат маш амархан хуучирдаг. Аль аппарат үйлдвэрлэгчийн шинэ загвар үнэ, үзүүлэлтээсээ хамаараад 3-12 сарын настай байдаг. Ийм болохоор та 5,000$-оор авсан ч, 100 $-оор авсан ч таны худалдаж авсан аппарат жилийн дараа л хуучин загвар болно. 2-р хариулт нь хэрэглээндээ таарсан үзүүлэлт сонгосон нь дээр. Энэ хариулт амьдралд нилээд ойр хариулт. Та аппаратаа юунд хэрэглэх гэж байна. Найз нөхөд, гэр бүлийнхэн, аялалын тэмдэглэл маягаар зураг аваад зургаа ихэнхидээ 10x15 см буюу 4R хэмжээнээс томгүй угаалгадаг бол хамгийн энгийн үзүүлэлттэйг сонгоход л болно. Хэдэн megapixel байх нь хамаагүй. Авч явахад овор багатай, зайгаа гамтай хэрэглэдэг гэсэн 2 үзүүлэлт чухал. Macro гэрэл зураг, спортын гэрэл зураг гэх мэтийн гэрэл зургийн аль нэгэн төрлөөр илүү олон зураг авдаг эсвэл авахаар төлөвлөж байгаа бол 600-1500$ хооронд үнэтэй аппарат авсан нь дээр. 3-р хариулт нь аль ч брэндийн аппарат авч болно. Хүмүүс Canon сайн, Nikon сайн. Зарим нь Mamiya сайн гэж л байдаг. Хэрэв та олон линз авах шаардлагатай бол Canon авсан нь дээр, зургаа байнга томоор угаалгах шаардлагатай байдаг бол Mamiya дээр гэх мэт. Жилдээ маш цөөхөн зураг авдаг бол зургийн аппарат хэрэггүй зургийн аппараттай гар утас байхад л болно бараг зураг авдаггүй юм чинь...Зургийн аппарат худалдаж авах нь машин худалдаж авахтай нилээд төстэй... Жийп авах уу, жижиг машин авах уу? Бензин уу? Дизель үү? Toyata юу? Nissan уу? гэдэг шиг хэрэглээ, таны зарцуулахаар төлөвлөсөн мөнгө, цаашид нэмж авах төхөөрөмжүүд, таны ур чадвар зэргээс хамаараад энэ нь танд тохирох сайн аппарат гэх аргагүй.
Зураг сайн авахад 10% техникээс хамаардаг. 50% нь гэрлээс хамаардаг. 40% зурагчнаас хамаардаг гэсэн үг байдаг юм.
6 comments:
bi zurag avah durtai, sonirholtoi, suuliin ued apparat avah bodoltoi l yavaad bgaa. Korea-d bdag 1 naizaasaa tendees Canon hed ch bile neg yum asuulgasan chini 750$ bolj bsan bhaa.. Uuruu sain medehgui baij gaduur bgaa yumnuudiig bas golonguu yanztai l bgaa. Yamarhuu yum haanaas avah yum bol do
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. 750$-аар нилээд сайн аппарат авна даа. Яг юуны зураг авахаар төлөвлөж байна?
Tanii zuragnuud ch tasarhai yumaaa. yamar goy gazraar aylaa vee. Argagui l haraad Mongol Saihaan gej helmeer sanagduuljiina.
Niitleliin talaar gevel Canon, Nikon hoyor deerees l songoltoo hiih heregtei baih. HP, Sony... geh metiin apparatuud demii shuu. ted nar chini zurgiin apparataar turuljuugui kompaniud, zugeer l zah zeelees huvi avah sanaatai ashig oloh l gej baigaa uls.
Medeej profesyonal zurag avdag, terendee 1500$-oos deesh mungu zardag humuus bol uur brandiig songoh baih l daa. sigma ch biluu.
Minii huvid gevel bi neg canon s2-toi. Ter maani naddaa l huurhun bolood baidgii. Focus ene teree uuruu tohiruuldag. gehdee bas manual focus baidag.
neeree ta minii zuragnuudiig neg mergejliin hunii nudeer orj haraad neg muulaad uguuch :)
http://flickr.com/photos/bayarsaikhan
Ta flickr-t albumaa neegeech. tend yostoi profesyoneluud tsugladag gazar bainlee.
Canon EOS 400D shuu
Сайн зураг авахад 50 хувь нь ГЭРЭЛ-ээс хамаарна гэжээ. Тэгэхлээр гэрлийн тухай сайн мэдрэмжтэй болох хэрэгтэй байх нээ. Энэ талаар нэлээн дээрхнээс сонсож байсан ч гэрлийн талаар тодорхой мэдрэмжтэй болж чадахгүй л яваад байх шиг санагддаг. Мэдээж багагүй хугацаанд ажиглалт, туршлага явуулах хэрэгтэй биз. Гэрэл зураг сонирхдог нэртэй мөртлөө онолын мэдлэг багатайхан, тэгсгээд л яваад байдаг мань мэтэд тун хэрэгтэй блог нээжээ. Байнгын уншигч болноо. Миний хувьд багаасаа Никонд дуртай байсан болохоор Никон аппаратад хэрэглээд байх санаатай. Нээрээ Канон нь арай хямд дурангуудтай юм билээ. Никоны F90 ээр зураг дардаг байсан, хэд хэдэн жижиг дижитэл аппарат бий. Одоо харин дурантай дижитэлтай болох санаатай. Сүүлийн 3 бараг 4 жил огт зураг авахаар аялсангүй ээ. Сонирхолтой юмандаа ч цаг гаргаж чадахгүй явнаа гэдэг, аль хэр стрэсстай амьдардгийг илэрхийлэх биз. Тоглох наадахад тодорхой хэмжээний цаг гаргаж өөрийгөө боддоггүй хүн амжилтад хүрдэггүй гэдгийг нэгэн дуугаар зөвшөөрдөг хэрнээ нэг л хэрэгжүүлж чадахгүй явах юм даа.
Сонирхолтой, хэрэгтэй блог нээсэн танд баярлалаа. Амжилт хүсье.
Post a Comment