Monday, November 27, 2006

Монголын шувуу, амьтаны зураг авна

Би монголын шувуу, амьтаны зураг цуглуулдаг. Уул нь 450 шувуу, 133 хөхтөн амьтаны зураг авах юухан байхав гэж бодогдож болох ч энэ нь цаг, мөнгө шаардсан нүсэр ажил байдаг юм байна. Иймд танд монголд авсан амьтны зураг байвал хандивлах, худалдах хэлбэрээр хамтран ажиллахыг хүсэж байна. Би таны зургийг ямар нэгэн хэлбэрээр ашиглавал урьдчилан тантай тохиролцож, зохиогчийн эрхийн хуулийн дагуу хэрэглэх болно. Би таны зургийг ямар нэгэн хэлбэрээр (хандив, худалдаж авах) авсан ч зохиогчийн эрх нь танд үлдэх болно. Мөн эдгээр зургийг монголыг сурталчлах, монголыг ан, амьтныг хамгаалах үйл хэрэгт хэрэглэх зэрэг сайн үйлд зориулна.
Ан амьтныг хамгаалах, монголын сайн талаас нь сурталчлах үйл хэрэгт таныг хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Холбоо барих хаяг

Tuesday, November 21, 2006

Монголд юуны зураг авах вэ

  • 450 гаруй зүйлийн шувуу
  • 138 зүйлийн хөхтөн амьтан
  • 12500 зүйлийн шавьж
  • 74 зүйлийн загас
  • 20 зүйлийн хэвлээр явагч
  • 5408 зүйлийн ургамал
  • 33 говь
  • 20 гаруй мөнх цаст уул
  • 4000 гол
  • 400 рашаан
  • 16 том нуур, олон жижиг нуур
  • 50 тусгай хамгаалалттай газар
  • 700 сүм хийд, түүний ул мөр
  • 21 аймаг
  • 73 Улаанбаатарын хөшөө
  • Түүх соёлын олон хөшөө
  • Өдөр тутмын амьдралын олон тохиолдлууд
  • Үзэсгэлэнт нар мандалт, шингэлт
  • Од, сар
  • Хөх тэнгэр
  • гэх мэт...

Monday, November 06, 2006

Шувууны зураг авах

Шувууны зураг авах нь нэлээд хэцүү ажил байдаг. Ялангуяа жижиг шувууд маш их хөдөлгөөнтэй байдаг.

  • Шувуунд аль болох ойртох хэрэгтэй
  • Аль болох холын зураг авах линз хэрэглэх
  • Таны линз хүрэхгүй байвал үржүүлэгч (teleconverter) ашиглах
  • Зургийн аппаратаа шувуу суух газарт ойрхон байрлуулаад алсын удирдлагаар удирдаж зураг авах
  • Дуранг өөрийн аппараттайгаа хослуулан хэрэглэх (Digiscoping)
  • Холоос авах тул хөл хэрэглэх, Хэрэв танд хөл байхгүй бол, ямар нэгэн тогтвортой зүйл дээр аппаратаа байрлуулах
  • Хөшигний хурдыг хангалттай ихээр сонгох
  • Дараалсан зураг авах горимыг ашиглах
  • Шувууны зураг авахдаа баримтлах ёс зүйн шаардлагыг мөрдөх(Code of Birding Ethics)

Чиний юм миний юм, харин миний юм миний юм

Монголын аялал жуулчлалын компаниудын вэбийг үзэж байтал бүгд ижил зураг, ижил текст оруулсан хэрнээ зохиогчийн эрх хамгаалагдсан. Хулгайлбал хуультай гэсэн үг бичжээ. Та ч гэсэн ороод үзээрэй. Энэ нь Өөрөө айлын өвөлжөөний хажууд буучихаад, бусад айлуудыг өөрийн өвөлжөө орчимоос хөөгөөд байдаг дээр үеэс удам дамжиж ирсэн удамшилын "өвчин"-ий шинэ шинж шиг санагдана.
Харин дараах зүйлсийг ашиглавал "Чиний юм миний юм, харин миний юм миний юм" болно.



  • Харин хэд хэдэн вэбээс нэг төрлийн материалуудыг түүж аваад, уншиж ойлгоод, дахин шинээр бичиж, зураг, дизайныг солиод тавьчихвал "Та нарын юм миний юм, Миний юм миний юм" болно.

  • Эсвэл шууд хуулаад тавьчих. Тэгээд эх сурвалж нь тэр гээд доор нь биччих
  • Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг Цагаан булаг гэдэг газар хүүхдийн гарын мөртэй чулуун гулгуур бий.

Thursday, November 02, 2006

Миний хийсэн аялалууд

  • 2003 оны 7 сард Булган, Хөвсгөл аймгаар аялсан анхны аялал
  • 2004 оны 6 сарын 27-оос 7 сарын 10-ны хооронд Булган, Архангай, Завхан, Увс, Өвөрхангай аймгаар аялсан "Их нууруудын аялал"
  • 2005 оны 7, 8 сард Хан хэнтийн дархан цаазат газар, Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуураар аялсан "Хэнтий" аялал
  • 2006 оны 7 сарын 14-өөс 8 сарын 14-ний хооронд Төв, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай аймгаар аялсан "Монгол сайхаан 2006" аялал

Монгол сайхан ш дээ

3 жилийн өмнө буюу 2003 оны хавар аялал жуулчлал эрхэлдэг нэгэн найздаа вэб хийж өгөхөөр монголын сайхан гэрэл зураг олох санаатай интернетээс хайхад монгол гэж

  • элсэн цөлд нь тэмээ явж байдаг
  • энгийн ард нь гэр хэмээх жорлон, халуун ус, гал тогоо, унтлагын өрөө байхгүй нэг өрөө дугуй байшинд 10-уулаа амьдардаг
  • хотынхон нь траншейнд амьдардаг, байшин байхгүй

ийм л дүр төрх харагдахаар гэрэл зураг олж билээ.

Тийм зураг хараад өөрийн эрхгүй "монгол сайхан ш дээ, би монголыг муулаад магтаснаасаа их мөнгө олж болох ч хэзээ ч монголыг доош нь хийсэн зураг авахгүй" гэж тангарагласан юм. Мөн 10 жилийн дотор монголын бүх аймгаар явж зураг авахаар шийдсэн юм.

Mongolian Photo

Photos of Mongolia