Wednesday, April 16, 2008
Thursday, June 28, 2007
Гэрэл зургийн CD-ний нээлт
CD-нийхээ нээлтийг даруухан тэмдэглэхээр шийдэж, хууль зүйн үндэсний төвд 50-аад хүнийг урилаа.
Урьдчилаад үзүүлэх, харуулах зүйлсээ бэлдсэн байсан ч нээлт болдог өдөр өдөржингөө л ажилтай байлаа.
Нээлт эхэллээ. Баярлаж байгаа юм уу айж байгаа юм уу бүү мэд. Сандарч байнаа. Хоолой ч бас зангирч үзэж байна. Зураг тайлбарлаад хэсэг яриад ирсэн чинь зүгшрээд гайгүй боллоо.
Ингээд нээлтэн дээр үг хэлэхдээ ашигласан powerpoint-ийн үзүүлэнгээсээ үзүүлэе
Талархал- Энэ CD-д орсон зургуудыг авахад надтай хамт говийн халуун нар, хангайн хүйтэн бороо үл тоон аялж, хийхэд тусалж дэмжиж байсан гэр бүлийнхэнээрээ бахархаж байна
- Энэ CD-г хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн Баттөгс, Өнөржаргал, Буянжаргал нарт талархал илэрхийлж байна
- Миний анхны CD-ний нээлтэд хүрэлцэн ирсэн та бүгдэд баярлаж байна
- 1978 онд Ломо-135ВС аппарат авсанаар миний зураг авах хобби эхэлсэн
- Өнөөдрийг хүртэл 14 аппарат хэрэглэсэн
- 2004 оноос хойш дижитал аппаратаар зураг авсан
- 2005 оноос хойш америкийн мэргэжлийн зурагчдын холбооны гишүүн
- З номны зураг авсан, гадаад, дотоодын цөөхөн сэтгүүл, танилцуулгад миний зураг хэвлэгдсэн
- Өнөөдрийг хүртэл 50 мянга гаруй зураг авсан
- Блогууд:
http://mongolianphoto.blogspot.com
http://photomongolia.blogspot.com
http://ngansukh.blogspot.com
- 2003 онд “Хөвсгөл” аялал
- 2004 онд “Их нуурууд” аялал
- 2005 онд “Хэнтий” аялал
- 2006 онд “Монгол сайхаан – 2006” аялал
- 2007 онд “Монгол сайхаан – 2007” аялал
Энэ CD-д Төв, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай аймгийн үзэсгэлэнт газруудаар 10000 км замыг 1 сарын туршид аялаж, 108 газар авсан 10000 зургаас түүвэрлэн 250-аад зураг оруулсан. Монголын сайхан байгаль, ан амьтан, ахуй амьдралын гэгээлэг бүхнийг оруулахыг зорьсон.
Энэ цомог нь Амьтан, Ус, Уул, Бусад гэсэн 4 ангилалтай.
Англи монгол хэлээр тайлбартай. Бүх зургийг авсан аймаг, сум, газрын нэр, GPS-ийн координаттай.
Эдгээр slide-уудыг үзүүлээд анхаарал тавьсанд баярлалаа гэдэг үгийн оронд "Надад мэдрэгдсэн сэтгэгдэл танд мэдрэгдэнэ гэдэгт найдаж байна" гэдэг CD-ний нүүрэн дээр бичсэн үгээр өөрийн хэлэх үгээ өндөрлөж тууз хайчлах ёслолын ажиллагаа боллоо.
Дараа нь УБ хотын ерөнхий дендрологич Чимид, Монгол Улсын ШУ-ы сангийн захирал, Монгол Алтай Судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Цоохүү, Азийн урлаг компаний захирал Алтангэрэл, миний 10-р ангийн найз Бямбаа, надтай 2 удаа аялал явж байсан Topica компаний захирал Цэлмэг нар үг хэлж дурсгалын зүйл гардууллаа.

Posted by
Gansukh.N
at
9:51 AM
6
comments
Categories: Аялал, Гэрэл зураг
Thursday, April 19, 2007
The Colors of Mongolia
CD 2007 оны 6 сарын 1-нд бэлэн болох ба одооноос урьдчилан захиалж болно. Та урьдчилан захиалсанаар 30%-ийн хөнгөлөлт эдлэх болно. Монголд үнэгүй хүргэж өгнө. Захиалгаа өгөхдөө дээрх CD-ний нүүрний зурган дээр дарна.
Posted by
Gansukh.N
at
8:12 PM
16
comments
Categories: Гэрэл зураг
Friday, April 13, 2007
Монголчууд ямар зургийн аппарат хэрэглэдэг вэ
Та ямар зургийн аппараттай вэ? санал асуулгыг 2 сар шахам хугацаанд явууллаа. Хэдийгээр олон хүн оролцоогүй боловч зургийн аппарат үйлдвэрлэгчдийн дэлхийн зах зээлд эзлэх хувьд дөхөж очиж байгаа тул энэ статистик ойролцоо юм байна гэж үзэв. Гэхдээ энэ санал асуулгыг цаашид нилээд үргэлжлүүлэн явуулах болно. саналаа өгөөрэй. Монголчуудын 51% (дэлхийн зах зээлд 47%) нь Canon зургийн аппараттай юм байна. Nikon 27% (дэлхийн зэх зээлд 34%) эзэлж байна. Ийм болохоор би цаашдаа блог дээрээ зургийн тухай пост тавихдаа Canon, Nikon аппаратууд дээр жишээ авч бичиж байх болно.
Posted by
Gansukh.N
at
10:42 AM
12
comments
Categories: Гэрэл зураг, Миний бодол
Photo CD-ний нэр
Миний гэрэл зургийн CD гаргахад хамгийн чухал хэсэг болох CD-ний нэр сонгоход гүн туслалцаа үзүүлж, намайг дэмжсэн блог уншигч та бүхэндээ баярлалаа. CD-ний нэрийг англиар The Colors of Mongolia гэж нэрлэхээр боллоо. Энэ нэрээр зөвхөн энэ CD-г ч биш цуврал CD-ны нэр болгохоор шийдэв. CD-ний нэрийг Photos of 108 moments гэж нэрлэсэн. Энэ CD-нд "Монгол сайхаан-2006" аялалын явцад авсан 108 газар авсан 200 гаруй зураг орж байгаа. Миний энэ CD 6-р сарын нэгэнд худалдаанд гарах ба урьдчилсан захиалга авах, худалдан авах хаягийг удахгүй блог дээрээ байрлуулах болно.
Posted by
Gansukh.N
at
9:12 AM
2
comments
Categories: Гэрэл зураг, Монгол
Friday, March 30, 2007
Шилдэгт орсон гэрэл зурагтай холбоотой зүйлс
PC WORLD-ийн 2006 оны шилдэг 100
- 6. Google Earth
- 8. Canon EOS 30D
- 11. Adobe Photoshop Elements 4
- 22. Adobe Photoshop CS2
- 25. Palm GPS Navigator
- 29. Canon Pixma MP950
- 34. Sony Cyber-shot DSC-R1
- 44. Olympus Evolt E-330
- 71. Canon Pixma IP6600D
- 78. Flickr
- 81. Kodak EasyShare Gallery
- 87. Epson Perfection V700
- 91. Fujifilm FinePix E900
CNET-ийн шилдэгүүд
Хэт жижиг аппарат
- Canon PowerShot SD1000 (silver)
- Canon PowerShot SD800 IS
- Sony Cyber Shot DSC-T10 (silver)
- Canon PowerShot SD600
- Sony Cyber Shot DSC-T50 (black)
- Sony Cyber Shot DSC-T30 (silver)
- Olympus FE-190
- Nikon Coolpix S7c
- Kodak EasyShare V570
- Canon PowerShot SD700 IS
- Canon PowerShot SD900
- HP Photosmart R817
- Panasonic Lumix DMC-LX1
- Sony Cyber-shot DSC-W55 (Sleek silver)
- Kodak EasyShare V610
- Nikon Coolpix P3
- Canon PowerShot SD600
- Canon PowerShot A540
- HP Photosmart R817
- Sony Cyber-shot DSC-W55 (Sleek silver)
- Canon PowerShot A550 - digital camera
- Kodak EasyShare C875
- Kodak EasyShare Z612
- Olympus FE-190
- Kodak EasyShare V570
- Olympus Stylus 760 - digital camera
- Samsung Digimax L60
- Nikon D80
- Canon EOS Digital Rebel XT (350D) with 18mm-to-55mm lens (silver)
- Canon EOS Rebel XTi (400D) (body only, silver)
- Pentax K10D (with 18mm-55mm lens)
- Nikon D70s
- Nikon D50 w/18-55mm lens
- Pentax K110D (body with 18mm-55mm lens kit)
- Pentax K100D (body with 18mm-55mm lens kit)
- Sony Alpha DSLR-A100K
- Olympus EVOLT E-500 with 14-45mm f/3.5-5.6 lens & 40-150mm f/3.5-4.5 lens
- Samsung GX-1S
- Olympus Evolt E-330 camera kit
Posted by
Gansukh.N
at
12:55 PM
2
comments
Categories: Гэрэл зураг
Wednesday, March 21, 2007
Загасны нүдэн дуран
Зураг авах үедээ аппаратаа тонгойлговол дээрх зураг шиг зургийн голын хэсэг дээшээ төвийж гарна
Зураг авах үедээ аппаратаа тэгш барьж авбал дээрх зураг шиг зургийн голын хэсэг тэгшхэн гарна.
Зураг авах үедээ аппаратаа гэдийлгэвэл дээрх зураг шиг зургийн голын хэсэг доошоо хотойж гарна.
Эдгээр нөлөөг бүтээлчээр ашиглавал зургийн зохиомжийг сайжруулдаг.
Posted by
Gansukh.N
at
8:32 AM
1 comments
Categories: Гэрэл зураг, Миний бодол
Monday, March 19, 2007
Нарны хагас хиртэлт

2007 оны 3 сарын 19 ны Улааэбаатарын цагаар өглөөний 10:45:56-д авсан нарны хагас хиртэлтийн зураг.
Зураг авсан байрлал: 47°54'54.71"N, 106°55'17.76"E
Зургийн аппарат: Canon EOS 350D DIGITAL,
Линз: Canon EF 100-400mm f/3.5-5.6 L USM
Филтр: Линзний өмнө ар талдаа бичиггүй CD барьж байгаад авсан.
Хөшигний хурд: 1/4000 sec
Өрц: f/5.0,
Фокусын зай: 235.0 mm
ISO: 200
Posted by
Gansukh.N
at
11:09 AM
4
comments
Categories: Гэрэл зураг, Монгол
Thursday, March 15, 2007
"Монгол сайхаан - 2007" эхний аялал
"Монгол сайхаан-2007" эхний аялалаа Увс аймгийн баруун талын сум болох Тариалан, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн, Түргэн, Сагил сумуудын нутгаар хийж, дархан цаазат амьтад, байгалын үзэсгэлэнт газрууд, өвлийн байгаль зэргийн зургийг авахаар 2007 оны 3 сарын 6-13 хооронд аяллаа. Монгол орны хөдөөгийн цэвэр агаар, монголчуудын зочиломтгой чанар, гургуул, хойлог, янгир, аргал угалз зэрэг ховор амьтад гэх мэтчилэн сайхан бүхэн цогцолсон газраар явж "Монгол сайхаан" гэж ам бардам хэлж байна.
Миний энэ аялалыг ивээн тэтгэж, MyPal A636N GPS бүхий pocket PC өгч явуулсан Topica компаний хамт олонд талархал илэрхийлье.
Аялалын тэмдэглэлээ өдөр өдрөөр нь сийрүүлэн бичье.
2007 оны 3 сарын 6
- 10:30 Улаанбаатараас Aero Mongolia компанийн онгоцоор Улаангом руу нислээ.
- 14:30 Увс аймгийн засаг дарга Л.Тогоотой уулзаж, "Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн Увс" нэртэй "Их нуурууд-2004", "Монгол сайхаан-2006" аялалын явцад авсан Увс нуурын сав газар орчимын 1700 гаруй зургуудаа бэлэглэв.
- 14:30 Монголын Алтай Соёны эко бүс нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотойгоор хамгаалах төслийн Увс аймгийн орон нутгийн зохицуулагч Д.Тогтохбаяртай уулзаж, аялал аар авч болох амьтаны тухай, орон нутагт бидэнд туслах хүний хаяг, нэр зэргийг авлаа.
2007 оны 3 сарын 7
- 07:10 Өглөө эртлэн босож Улаа нгомын баруухан талд орших Чандмань улаан уулын орой дээр гарч Хархираа уулын зураг, нутаг усандаа очсон анхны өглөөний ургахын улаан нарны зураг авч, арц хүж уугиулан аялалын амжилтаа даатгав.
- 13:10 Улаангомоос жолооч Санжаа, миний ах Лхагва, дүү Баттулга нарын хамт аялалаа үргэлжлүүлэв.
- 14:17 Хаваржаандаа буухаар нүүдэллэж байгаа айлтай тааралдаж, зураг авч саатав.
- Цааш Өмнөговь сумын төвөөр дайран Яргайт уулын бэлд 21:10-д айлд хоноглохоор буудаллав. Харанхуйд яв ж байхад найзын минь өгсөн Asus MyPal A636N GPS аминд орж байлаа.
2007 оны 3 сарын 8
- 10:10 Хоносон айлынхаа хурга, ишиг хөхүүлэх ажил туслалцаад цааш явлаа.
- 12:34 Улиастай бригадын төвд ирж, Дамбийжаагийн тоосго шатааж байсан бааюуны үлдэгдэл, шатаасан тоосго, дээврийн материал, бааюунаас сүм барих газар хүртэл гар дамжуулан тоосго зөөж ба йсан хөтөл дээр гарч үзлээ.
- 15:50 Дамбийжаагийн дээр нь сүм бариулахаар оройг нь таслахыг оролдож байсан хадан цохионы зураг авлаа.
- 20:53 Улиастайгаас гарч Ховд сум орж ирлээ. Энд байгаль хамгаалагч Бат-Орших, Мягмаржав, Нэргүй нартай уулзаж гургуулийн зураг хаанаас авч болохыг асуугаад, Мягмаржавынд хоноглов.
2007 оны 3 сарын 9
- 10:20 Бид Ховд голын бургас ан дотор гургуул шувууны зураг авахаар Мягмаржав, Нэргүү нарыг дагуулан өдөржингөө явсан ч зураг авах боломжтойгоор огт тааралдаж байсангүй. Аргагүй нь эрхэнд тоншуулын зураг мэтийг авсаар ...
- 15:57-д малчин өвгөн Буриадын гэрийн гадна хүсэн хүлээсэн гургуултайгаа таарав.
- 22:04 Цааш явсаар Ачит нуурын усан хоолойн гүүрэн дээр ирж, гүүрэн дээрээс шөнийн зураг авлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа.
- 23:50 Дэвэл арлын ойролцоо, Мандах бригадын хажууд майханаа барьж хээр хонолоо
2007 оны 3 сарын 10

- 09:34 Өвөл хээр хоноход үнэхээр сайхан байлаа.
- 10:39 Дэвэл арлын байгал хамгаалагч Жанасигийнд очиж цай уугаад, Дэвэл арал дээр гургуул шувууны зураг авах ажлаа үргэлжлүүлэв. Дэвэл арал нь монголын гургуулын хамгийн нягт тархацтай газрын нэг, байгалын цогцолбор газрын нэг юм.
- 13:27 Ачит нуурын хоолой дээр ирэхэд хун өвөлжиж байв. Миний нутгийн нууранд холын халуун орны шувуу өвөлжиж байх нь үнэхээр бахархмаар, биширмээр
- 13:41 Урьд шөнө нь зураг авсан газраасаа нуурын зургийг дахиж авлаа.
- 15:07 Ачит нуур бригадын хажууд хар өнгөтэй, амандаа хийхэд хайлдаг элс байдаг юм байна. Энэ элсийг лам нар их хэрэглэдэг гэнэ.
- 17:27 Хотгорын нүүрсний уурхайд казак айлд очив. Тэд хулсыг будганд оруулсан хонины ноосон утсаар холбон сүлжиж гэрийн дотор бүрээс хийдгийг үзэв.
- 18:30 Ямаат ууланд байгал хамгаалагч Эрдэнэбаатарынд ирж хонолоо.
2007 оны 3 сарын 11
- 09:57 Эрдэнэбаатарынх хурга, ишгээ хөхүүлсэний дараа бид Ямаат уул руу Эрдэнэбаатарын хамт дөрвүүлээ янгирын зураг авахаар авирлаа.
- 12:24 Анх янгир хараад үнэхээр их баярлав. Хангайн сайхан амьтаныг хараад харлаг тэх байна гэж... Энд бид 3 хэсэг нийт 58 янгирын зураг авлаа. Янгирт өгөх давс олддоггүй гэхээр нь Эрдэнэбаатарын хариуцдаг Ямаат уулын Байгалын Цогцолбор газарт 2 тонн давс өгөхөөр боллоо. Тэр сайхан байгал, ан амьтаныг хариулаад маллаж байгаа хүнд туслах сэтгэл төрөв. Улаангомоос тээвэрлэж авах зардлаа тэд хариуцана. Өмнө нь дуучин Жавхлан 5 тонн давс өгсөн юм байна.
- 16:16 Ямаат уулнаас бууж ирээд хадан дээрх янгирын сүргийн сүг зургийг авлаа. Энэ зургаас харахад эртнээс нааш янгир, ирвэсний өлгий нутаг байсан нь илт
- 16:32 Тэндээс Бөхмөрөн сум орохоор хөдлөөд жаахан явтал 10-аад хойлог шувуу таарч бас азын тэнгэр ивээлээ.
- 18:48 Бөхмөрөн сумын хажууханд байдаг заан хадны зураг аваад байгал хамгаалагч Мандахтай уулзаж тэднийд хоол хийлгэж идээд аргал, угалзын зураг авах газраа хүрч хонохоор гүн сайр гэдэг газар руу хөдөллөө.
- 23:00 Гүн сайр гэдэг газар өвөлжиж байгаа малчин айлд ирж хоноглов.
2007 оны 3 сарын 12

- 10:27 Өглөө босож айл ишгээ хөхүүлэх хооронд бид уулын орой дээр гарч аргал дурандацгаав. Аргалд дохиолол тавьсан, тэр дохиоллоороо аргал хаана байгааг мэддэг юм байна. Бид хэд аргалд хүрэхээр уул өөд бүх юмаа үүрээд мацаж эхэллээ. Аргалын амьдардаг нутаг нь хужир сайтай газар байдаг тул давс бага хэрэглэдэг юм байна. Мандах Улаангом орохоороо хэрэгцээний багахан давс очиж авахаар боллоо.
- 12:00 Анхны аргалын зургаа авлаа.
- 12:04 Долоон угалзны зураг авлаа. Энд нийтдээ 38 аргал 7 угалз нэг дор байрлаж байв.
- 14:09 Буцаж хоносон айл дээрээ ирээд, цай уугаад хөдлөв
- 16:45 Үүрэг нуурын хөвөөнд ирэв.
- 18:17 Улаан даваан дээр ирэв.
- 19:50 Улаангом орж ирэв.
2007 оны 3 сарын 13
- Улаанбаатар ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөв.
Мөн янгир, аргалын нутагт өгөх давсыг олж өгсөн ах Лхагваа, жолоочоор явсан Санжаа нарт гүн талархал илэрхийлье.
Байгал хамгаалах ажилд хамгаалахаас гадна сурталчилах ажил онцгой чухал байдаг юм байна. Ийм учраас байгал хамгаалагч Мандах, Эрдэнэбаатар нарт өөрийн хэрэглэж байсан ФЭД-3, ФЭД-5 аппаратуудаа бэлэглэхээр болов. Үүнийг уншигч танд хэрэглэгдэхгүй байгаа зургийн аппарат, видео камер мэтийн зүйлс байвал хандивлавал монголын байгал хамгаалах, сурталчилах үйлсэд зарцуулах болно.
Posted by
Gansukh.N
at
5:17 PM
14
comments
Categories: Аялал, байгал хамгаалал, Гэрэл зураг, Монгол




