Tuesday, July 17, 2007

Эх орон таньдаа зориулав - 3 Брэнд

Бид брэнд үүсгэх гэхээр л барааны тухай боддог билээ. Гэтэл брэнд гэдэг юу ч байж болохоор санагдлаа.Манай монголд албан газруудын хүлээлгийн өрөө, уулзалтын өрөөнд манайх таны найдвартай түнш гэсэн үгтэй л байдаг. Казакстаны P&G компаний уулзалтын өрөө нь Wella meeting room гээд хүлээсэн, уулзсан хүндээ энэ манай брэнд гэдгээ үзүүлдэг юм байна.
Москвагийн Арбатын гудамж нь Москвагийн брэнд гудамж юм. Тэнд Оросын брэнд Матерушка харин нэг янз янзаараа байнаа. Тэнд дотор дотроо ордог хүүхэлдэйнд бараг би л алга. Гэхдээ хүсвэл хийгээд л өгөх янзтай. Монголд ч гэсэн нэг ийм юмтай болчихоод монгол гэхээр л тэр юм гадаадынхны санаанд ордог болгочихвол зүгээр юм даа. Гадаадынхан Чингис, Чингисийн Монгол гээд мэддэг ч манайхан Чингисийг элдэв юманд битгий хэрэглэ. Талийгаач гэж дууд гэх нь холгүй дүрэм хууль гаргачихсан. Бас Чингисд дуртай хүн ч байна. Дургүй хүн ч байна. Нэг л авсаархан, хямд брэнд бүтээгдэхүүн олмоор...
Арбатын гудамжны бас нэг брэнд үйлчилгээ нь хүний хөрөг зурах үйлчилгээ. Тэд хүнийг өөрөөрөө бахархтал нь ч зурж байна. Ичтэл нь шоглож байна. Монголчуудын хувьд гадаадынханд үзүүлдэг брэнд үйлчилгээ нь хорхог, боодог хийж өгөх, морь, тэмээ унуулах. Бас л нэг хялбархан брэнд үйлчилгээтэй болмоор...
Бас тэд "Чиний юм миний юм. Миний юм миний юм" гэдэг зарчмыг сайхан баримталж байна. Шрек гуайтай зураг авахуулах гээд хажууд нь зогсоход л 30 рубль. Америкчуудын мөнгөө төлөөд брэнд болгочихсон зүйлийг дуурайлгаж хийгээд л ... ашиглаад л ... Манай Сүхбаатарын талбайд нэг чихмэл баавгай байдаг. Нөгөө баавгайнаас нь жаахан хүүхдүүд бас айна.
Бас төрөл бүрийн амьтаны зураг авахуулаад мөнгө бас олж байна.
Бас тэд зорилготой гуйлга гуйж байнаа. Урдаа цаасан дээр Би шинэ гитар эсвэл хийл авах гэсэн юм гээд бичээд тавьчихаад дуулж, хөгжимдөж байх юм. Түүнээс биш ядуурлаас гаргана гээд үсрэнгүй хөгжсөн оронд ч байдаг зүйлийг устгах гээд эсвэл ахаа хоол хайрла гээд хоолын өгсөн ч талы нь хог руу хаяаад суудаггүй юм байна. Гуйлга нь хүртэл өөрийн брэндэд чиглэсэн байх юм.Кремлийн хажууд хүндэт харуул солилцоход хүн болгон шаваад зургийг нь авч байна. Энэ харуулын цэргүүд гудамжинд буу, зэвсгээ тас няс хийлгээд хүмүүсийн анхаарлыг татах юм. Манайх болохоор хүндэт харуулын цэрэг юу хийж байгааг гадаадын хүн ирэхээр нэг, есөн цагаан тугаа стадион руу авч явахад нэг харж болдог. Энэ үед юун цэрэг харах, нөгөө үйл явдал нь том болохоор жуулчид цэрэгийг анзаардаггүй. Засгийн газар орчмоор харуулын цэрэг байдаг л байх. Тэгэхдээ тэд хүний нүднээс далд. Чингисийн хөшөөний хажууд хүндэт харуул гаргаад ойрхон ойрхон солиод, хүндэт харуулын цэргээрээ шоу хийж болмоор санагдлаа. Баатрын хувцас өмссөн ганц нэг цэргийг хүмүүстэй зураг авахуулсан ч яахав. Бас хүндэт харуулын хувцасыг түрээслээд, хүмүүс өмсөж Чингисийн хажуугийн 2 баатарыг түр мануулсан ч яахав.

Sunday, July 15, 2007

Эх орон таньдаа зориулав - 2 - Усан оргилуур

Манай монгол орон эх газрын эрс тэрс уур амьсгалтай гэж хичнээн жил ч бахархав. Эрс тэрс уур амьсгалын чийглэг зөөлөн уур амьсгалтай болгоход монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй юм байна.
Гудамжинд төрөл бүрийн хэлбэртэй усан оргилуур байрлуулах нь хотын гоо үзэмжинд сайнаар нөлөөлөхөөс гадна халуун нартай өдөр хажуугаар сууж сэрүүцэж болох амралтын газрын талбай нэмэгдэх, хотын агаарын чийгшилд ч чухал ач холбогдолтой юм. Манай монголд иймэрхүү шийдэл бас байсаныг бид Дуурийн театрийн хажууд байсан усан оргилуурын дундах Эмнэг сургагч баримал, Хороололд Москва рестораны хажууд байсан хувин барьсан эмэгтэйн байримал, MCS Plaza-ийн хажууд байгаа гурван хүүгийн баримал зэргээс харж болно. Ираны Испахан хотод хотын дундуур урсах том голын дотор голын уснаас нь дээш оргилуулсан оргилуурууд олон байгаа нь тэр хотын агаарыг чийгшүүлэхэд их л нөлөөтэй, усан сан барих ажил байхгүй хямд арга санагдсан. Улаанбаатарын дундуур урсах Туул, Сэлбэ голууд дээр ийм оргилуур барихад улсын хувьд юу байхав.

Мөн айл бүр хашаатай нь хашаандаа, харштай нь харшныхаа гадна жижиг цөөрөм байгуулаад долоо хоногт нэг удаа 1 цистерн усыг 2500 төгрөгөөр аваад нэмээд, тэр цөөрөм дотроо оргилуур, хүрхрээ үүсгэвэл гэр орны амралтын сайхан бүс үүсэх бөгөөд бас л агаарыг чийгшүүлж зөөлөн чийглэг болгоно. Манай монголд иймэрхүү шийдэл Хүүхдийн паркт байгааа цөөрөм байна.
Энэ Алмата хотод байсан хүрхрээ бүхий хөшөө. Манайд гадна ийм хүрхрээ байдаг эсэхийг мэдэхгүй байна. Том албан байгууллагууд дотроо хүлээлгийн зааландаа ийм оргилууртай байх нь гадаадад стандарт болжээ. Азийн бараг бүх зочид буудлууд, Москвагийн ГУМ гээд олон газар үсэрдэг, оргилдог, бургилдаг гээд элдэв төрлөөрөө байхыг харж байсан. Манай монголд Puma Imperial ресторанд ороход нэг шилэн хана дагаад урсдаг ус байгаа нь бас сайхан байлаа. Мөн MCS Plaza дотор баригдсан цагаас нааш ажилласаар байгаа жижигхэн усан оргилуур бий.
Москвагийн томоохон супермаркетууд доод давхартай мөсөн гулгуурын талбайтай, тэндээ дэлгүүр хэсэж явахдаа хүүхдүүдээ сургагч багшаар хичээл заалгаад үлдээчихээд дэлгүүрээ хэсэж дуусаад хүүхдээ аваад харьдаг эцэг эх, хүүхдэд хэн хэнд нь зугаатай ийм сайхан үйлчилгээ байна. Үүнийг манайд хэрэгжүүлэхэд хөрөнгө зарахаар байгаа ч шийдэе гэвэл бас боломж байгаа л байх. Мөн өвлийн цагт хотын дотор олон түр гулгуурын талбай барьвал хүмүүсийн чөлөөт цагийг өнгөрөөх, ажилгүй хүмүүст ажлын байр гарах сайн талтай.

Дээрх ажлуудыг хийхэд хэрэгтэй мөнгийг хаанаас олох вэ? Энд хэд хэдэн арга байна.

  1. Улсын Их Хурлын гишүүд нэг нэг оргилуур бариулах. Тэдэнд мөнгө байгаа
  2. Байгууллага бүрийг орчиндоо нэг оргилуур бариулах. Тэдний оргилуур бариулсан мөнгийг татвараас хасаж тооцоох. Улсад тушаагаад тендер зарлаад бариулбал тухайн компаний барилгын дезайнд таарахгүй болох, дундаас нь зуучлагчид олширч өртөг өндөрсөх дутагдалтай.
  3. Хашаатай айл бүрт цөөрөмтэй болох уриалга гаргах. Одоо хашаандаа мод тарьсан айлд мөнгө өгдөг шигээ хашаандаа цөөрөм байгуулсан айлд мөнгө өгөх эсвэл усыг нь улсаас үнэгүй хүргэж өгөх.
  4. Шинээр барих том байшингуудыг усан оргилуур, цөөрөмтэй байлгах шаардлага тавих.

Mongolian Photo

Photos of Mongolia