Thursday, July 19, 2012

Эх орон таньдаа зориулав - 10. Цөөрөм

Хотын дотор, паркын дотор цөөрөм байгуулах нь агаар чийгшүүлэх, шороо тоос дарна.
Мөн манайх шиг ус зайлуулах систем байхгүй оронд ус тунгаах байгууламж ч болно.
Амралт зугаалгын цэг нэмэгдэхэд хэрэгтэй
Дээр үзүүлсэн шиг хэрэглээг дурдаад байвал тоолж барашгүй. Монголын нөхцөлд хэд, хэдэн цөөрөм байгуулах шаардлага байна. Тэдгээрийн нэгийг Сэлбэ голын гольдролд  барьмаар санагдана. Сэлбэ голын гольдролоос замын хайрга олборлож хонхор үүсгээд, тэр хонхороор Сэлбэ голыг дайруулан өнгөрүүлэхэд л нэг сайхан цөөрөм үүснэ. Ингэснээр урсгал усны зам дээр байгаа тул цөөрөмийн ус өмхийрч муудахгүй. Дамбадаржаа, Хайлааст, Чингэлтэй, Дарь эхийн бүх ус зайлуулах шугамыг тэр цөөрөмөөр дамжуулан өнгөрүүлсэнээр үерээс хамгаалах систем давхар хөгжинө. Цөөрөмийн эргийг тохижуулан зугаалга, цагаа өнгөрөөх газар бий болно. Эрэг орчимийг нь гэрлээр чимсэнээр өнгөрөөх баар, цэнгээний газраас сайхан шөнө цагаа өнгөрөөх зураг авах орчин бий болно. Эрэг орчимоор нь зэгс, мод тарьвал шувуу цуглаж, шувуу сонирхогчдыг татах газар бий болно. Өвөл мөсөн талбай бий болгоно.
Түүнийг байгуулахын тулд улсаас хөрөнгө мөнгийг гаргаад хийж болно. Гэхдээ энэ хамгийн муу хувилбар. Зүгээр л зураг, төслийг  нь хийгээд ийм юм хийнэ гээд хувийн компанид эзэмшүүлчих. Тэгэхэд жилийн дараа л бас нэг хүүхдийн парк шиг юмтай болчихож магадгүй.

Tuesday, July 10, 2012

Эх орон таньдаа зориулав-9. Ус зайлуулах шугам


Бороо их ордог урд зүгийн орнуудын борооны хажууд манай бороо "юм мэддэг хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа" гэдэг шиг ямар бороо гэхэв. Гэхдээ л манайд бороо орсоны дараа шалбаагаар дүүрч манай бороо их вм шиг харагдана. Энэ нь ус зайлуулах систем байхгүйтэй холбоотой юм байна.Гадаадынхан зам барихдаа ч, гарааж барихдаа ч, байшин барихдаа ч ус зайлуулах шугамтай холбож барьдаг. Энд тэнд ийм зүйлийг хараагүй хүн ховор.



Монголын зам доор ус зайлуулах шугам бараг байхгүй, байсан ч дуслын систем шиг нарийхан юм байдаг нь усаа зайлуулж чадахгүй, хогонд нь бөглөрөөд байхгүйтэй адил.
Ус зайлуулах шугам муутайгаас болж, зам дээр ус тогтож, тэр ус нь тогооны өрөм шиг нимгэн хар замыг нэвтлэн, замын доорх ул шороог норгож суулт үүсгэн замыг эвдэнэ. Тогтоол усанд нарийн шороо тунаж үлдэн бороо орсон өдрөө л тоос манарана.

Дэлхийн алдартай том хотуудад ус зайлуулах систем нь хотын доорх хот болж байгуулагдаад лав л 100 гаруй жил болж байгаа юм байна.
Газар доорх зайлуулах шугам ч хэрийн юманд бөглөхөөргүй, ороод цэвэрлэж болохоор байдаг юм байна.

Ус зайлуулах шугам нь зөвхөн ус зайлуулдаг юм биш, хотыг хоггүй, шороогүй, сайн замтай  байлгах хамгийн чухал хэсэг юм байна. Ус зайлуулах шугамыг бөглөрөхөөс хамгаалах, цэвэрлэх зориулалтаар газар доогуур явж байгаа усыг том шуудуу буюу гол шугамаар дамжуулан тунгаах, цэвэрлэх байгууламжтай холбоод далай, нуур, гол руу холбоно. 
Төв шугамыг ч зүгээр нэг шуудуй биш хотын үзэмжинд тааруулан зохиомж, шийдэлийн хувьд өвөрмөцөөр шиидэж дүүжин болон ердийн гүүрээр замын 2 талыг холбож өгдөг. Гүүрээ гэрлээр донжийг нь олж чимэглэснээр шөнийн зугаалгын газар болно. 
Замын эвдрэлийг багасгах, тоос шороогүй, шалбааггүй, хоггүй, үзэмжтэй хот болохын тулд ус зайлуулах системийг яаралтай байгуулая.


Saturday, July 07, 2012

Эрүүлээр битгий сэтгэ-4. Их хурлын гишүүн бол хүн бусад нь биш, эсвэл эсрэгээрээ

Их хурлын гишүүн хүн, бусад нь хүн биш юм шиг. Эсвэл бүр эсрэгээрээ ч юм шиг.

Их хурлын гишүүн халдашгүй дархан эрхтэй юм чинь бусад нь халдлагад бэлтгэлтэй байх үүрэгтэй юм уу даа. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Их хурлын гишүүнийг бариад авахад хүний хөл газар дээр гуталтайгаа явж байхад, тэднийх тэнгэрээр оймстойгоо явж байна. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Их хурлын гишүүнийг Авилга авсаныг нь нотлоход хүмүүс хэргээ хүлээгээд шорон ордог байхад, тэд хэргээ хүлээхгүйгээр шоронд орно. Бас хүн гэртээ өлсөж байхад, тэд заавал шоронд очиж байж өлсөөд гараад ирнэ. Тэгээд шүүх хурал болохгүй. Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Их хурлын гишүүн сонгуулийн үеэр хахууль өгсөнийг нь нотлоход хүний нүд хараад нотлоод байхад тэд хараагүй, мэдээгүй, сонсоо ч үгүй байна. Тэгээд шүүх хурал болохгүй. Бас л  Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Их хурлын гишүүнийг тэтгэвэрт гаргахгүй, нам нь насаараа "зовох" хүний жагсаалтад оруулж байгаад үхтэл нь ажиллуулна. Өөрөө ч бас тэгэж "зовох" дуртай. Хүн 60 нас хүрээд л тэтгэвэртээ хөөгдөж гараад "жаргана".  Бас л  Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?


Их хурлын гишүүнийг ажил битгий хий, өчүүхэн цалингаараа амьдар гээд ордонд хориод байхад баяжаад л байна. Хүн ажиллаад л, гадуур гүйгээд л  байхад ядуураад байна. Бас л  Дээд төрөлтөн ийм байдаг юм болов уу? Эсвэл хүн биш юу ч юм нэг юм ийм байдаг юм болов уу?

Mongolian Photo

Photos of Mongolia