Хөрөг зураг
Монголчууд зургаа даруулах дуртай. Тийм болохоор хөрөг зураг авах талаар, ямар линз хэрэгтэй байдаг тухай эхлээд бичие гэж бодлоо. Линзний төрлүүд постыг уншаарай.
Хөрөг зураг авахад тухайн үеийн байдлаас хамаараад янз бүрийн линз хэрэглэж болох ч ямар фокусын зайтай линз хэрэглэснээс хамаараад зургийн зохиомж, зураг өөрчлөгддөг.
Жишээлбэл цээж зураг авч байгаа үед өргөн өнцөгийн линз хэрэглэвэл ойрхон зогсож зургаа дарах хэрэгтэй болно. Хэрвээ холын линз хэрэглэж байгаа үед хүнээсээ хол зогсож байж багтаах шаардлага гарах ба өрөөний хананд тулаад багтахгүй болох бэрхшээл гардаг. Зураг авах зай өөрчлөгдсөнөөс зургийн алслалт өөрчлөгддөг. Өргөн өнцөгийн дуран хэрэглэх нь зургийн илүү шог зураг хэлбэртэй болгодог.
Холын дуран хэрэглэх нь зургийн дэвсгэрийг фокусгүй болгож гол зургаа ялгаруулахад их хэрэгтэй байдаг.
Ер нь ихэнх хөрөг зураг авдаг зурагчид голдуу 70-200 мм-ийн дуран хэрэглэдэг. Зарим шоуны болон фото сэтгүүлчид 200-300 мм-ийн линз хэрэглэх тохиолдол бий.
Бүтэн бие гарсан хөрөг зураг авах тохиолдолд ердийн 50 мм орчмын линз хэрэглэдэг.


