Зургийн аппаратын төрлүүд
Дижитал зургийн аппаратны сонголт, төрөл олон болсон өнөө үед өөрийн хэрэглээндээ тааруулж аппаратаа сонгох нь чухал. Зургийн аппаратыг дараах маягаар ангилж болох ба өөр өөрийн давуу талтай, бас дутагдалтай.
Хэт жижиг буюу Ultra compact camera
Энэ төрлийн аппаратууд
- Авч явахад овор багатай, ялангуяа үдэшлэг, цэнгүүн мэтийн олон хүн цугласан газар зүгээр, гар утастай ойролцоо хэмжээтэй
- Бүрэн автомат байдаг тул ихэнх зураг фокустай гарна.
- Жижиг линзтэй байдаг тул гүний фокусыг (DOF) хянах бараг боломжгүй.
- Филтр ашиглах боломжгүй
- Линз солих боломжгүй
- Гэрэл хаягч, линз хоёр нь ойрхон байрладаг тул улаан нүдтэй зураг их гардаг.
Жижиг буюу Compact camera
Энэ төрлийн аппаратууд хэт жижиг аппаратаас голдуу зузаавтар хэмжээтэй байдаг. Хэт жижиг аппарат, жижиг аппаратуудыг заримдаа нэг ангилалд оруулдаг.
- Мөн л овор багатай
- Бүрэн автомат байдаг тул ихэнх зураг фокустай гарна.
- Жижиг линзтэй байдаг тул гүний фокусыг (DOF) хянах бараг боломжгүй.
- Филтр ашиглах боломжгүй
- Линз солих боломжгүй
- Гэрэл хаягч, линз хоёр нь ойрхон байрладаг тул улаан нүдтэй зураг их гардаг.
Дунд зэргийн буюу SLR-like camera
- Овор нилээд том
- Гар тохиргоонуудтай. Гараар фокус тааруулах боломжтой байдаг
- Линзний диаметр томордог тул гүний фокусыг хянах боломжтой болж ирдэг
- Линзний адаптар хэрэглээд линзээ өргөтгөх боломжтой байдаг боловч линз солих боломжгүй.
- Ихэнхдээ филтр ашиглах боломжтой байдаг
- Гэрэл хаягч, линз хоёр нь хоорондоо зайтай байрладаг тул улаан нүдтэй зураг гарах нь багасдаг.
Том буюу SLR camera
SLR гэдэг нь Single Lens Reflection буюу авах зургаа линзээр дамжуулаад шагайвчаараа хардаг гэсэн утгатай үг юм. Ингэснээрээ дээрх төрлийн аппаратууд дээр гардаг захын хүний зураг хажуунаасаа тайрагдах, эсвэл нэг тийш нь шахагдаж гарах дутагдалууд арилдаг.
- Овор хэмжээ томтой
- Линз филтр солих боломжтой
- Хүссэн зургаа авах боломжтой
- Фото зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн мэдлэгтэй байх шаардлагатай
- Тохиргоогоо буруу хийвэл фокусгүй зураг гарах магадлал ихтэй.
- Гар тохиргоо, автомат тохиргоо аль аль нь байдаг.
- Нилээд үнэтэй
Мэргэжлийн аппарат
- Мэргэжлийн аппарат нь дандаа SLR аппарат байдаг
- Гар тохиргоо ихтэй
- Овор том
- Дээрх төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгалсан байдаг
- Үнэ их
- Фото зургийн болон зургийн аппаратны тухай өндөр мэдлэг шаардана.