CD-нийхээ нээлтийг даруухан тэмдэглэхээр шийдэж, хууль зүйн үндэсний төвд 50-аад хүнийг урилаа.
Урьдчилаад үзүүлэх, харуулах зүйлсээ бэлдсэн байсан ч нээлт болдог өдөр өдөржингөө л ажилтай байлаа.
Нээлт эхэллээ. Баярлаж байгаа юм уу айж байгаа юм уу бүү мэд. Сандарч байнаа. Хоолой ч бас зангирч үзэж байна. Зураг тайлбарлаад хэсэг яриад ирсэн чинь зүгшрээд гайгүй боллоо.
Ингээд нээлтэн дээр үг хэлэхдээ ашигласан powerpoint-ийн үзүүлэнгээсээ үзүүлэе

Талархал
- Энэ CD-д орсон зургуудыг авахад надтай хамт говийн халуун нар, хангайн хүйтэн бороо үл тоон аялж, хийхэд тусалж дэмжиж байсан гэр бүлийнхэнээрээ бахархаж байна
- Энэ CD-г хийхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн Баттөгс, Өнөржаргал, Буянжаргал нарт талархал илэрхийлж байна
- Миний анхны CD-ний нээлтэд хүрэлцэн ирсэн та бүгдэд баярлаж байна
Миний тухай
Миний хийсэн аялал
Аялана гэдэг бол тэнэх гэсэн үг биш дурсах юмтай үлдэх гэсэн үг гэж боддог
CD-ний тухай
Энэ CD-д Төв, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангай аймгийн үзэсгэлэнт газруудаар 10000 км замыг 1 сарын туршид аялаж, 108 газар авсан 10000 зургаас түүвэрлэн 250-аад зураг оруулсан. Монголын сайхан байгаль, ан амьтан, ахуй амьдралын гэгээлэг бүхнийг оруулахыг зорьсон.
Энэ цомог нь Амьтан, Ус, Уул, Бусад гэсэн 4 ангилалтай.

Англи монгол хэлээр тайлбартай. Бүх зургийг авсан аймаг, сум, газрын нэр, GPS-ийн координаттай.

Эдгээр slide-уудыг үзүүлээд анхаарал тавьсанд баярлалаа гэдэг үгийн оронд "Надад мэдрэгдсэн сэтгэгдэл танд мэдрэгдэнэ гэдэгт найдаж байна" гэдэг CD-ний нүүрэн дээр бичсэн үгээр өөрийн хэлэх үгээ өндөрлөж тууз хайчлах ёслолын ажиллагаа боллоо.
Дараа нь хундага тулгаж, хоол идэцгээлээ.

Дараа нь УБ хотын ерөнхий дендрологич Чимид, Монгол Улсын ШУ-ы сангийн захирал,
Монгол Алтай Судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Цоохүү,
Азийн урлаг компаний захирал Алтангэрэл, миний 10-р ангийн найз Бямбаа, надтай 2 удаа аялал явж байсан Topica компаний захирал Цэлмэг нар үг хэлж дурсгалын зүйл гардууллаа.

